“Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин” бол хэзээ ч хэнд ч ирж болзошгүй зовлон билээ. Тэгвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нь ходоодны хорт хавдраар өвчилсөн нь яруу найрагт дуртай түмнийг харамсахад хүргээд байгаа юм. Тэгвэл Засгийн газраас өнөөдөр их яруу найрагчид эмчилгээний хандив өгөх шийдвэр гаргасан байна. Үүнийг тодруулбал, "Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд Засгийн газрын зүгээс 25 сая төгрөг хандивлахаар боллоо. Нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-наас 10 сая төгрөг, ЭМЯ-наас 5 сая төгрөг эмчилгээнд нь зориулж гаргахаар шийдлээ. Ерөнхий сайдын зүгээс танхимын гишүүддээ хандаж хувиасаа хандив тусламж өгөхийг уриаллаа" хэмээжээ. Ямартай ч Монгол Улсын Засгийн газар нэрт найрагчдаа өглөгийн гараа сунгажээ.
Шуурхай.мн