fbpx Дундговийг хувьчилсан бизнесмэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
7 минут 45 секунд

Дундговийг хувьчилсан бизнесмэн

Говь тал нутгийнхан уужим сэтгэлтэй, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг гэдэг нь туйлын үнэн бололтой. Монгол Улс байтугай Дундговь аймагт ч нэмэргүй Б.Наранхүүг дахин дахин УИХ-д сонгож явуулаад байгаагийн цаана ямар учир байна вэ гэж асуух хүн олон бий. Цагаатгаж бодвол дундговьчууд нутгийнхаа нэг бизнесмэн залууд улстөрийн боловсрол олгох гээд сонгосон байх нь. Гэтэл өнөөх нь хичээлээ байнга тасалдаг, эрдэм номд тааруу учраас дөрвөн жил болчихоод юу ч сураагүй тавьж бууж л дээ. Өнөөх “хээрийн галуу нисэн үл хүрэх газарт эрдэм сурахаар” явсан нөхөр нь хичээл хийхээсээ илүү наймаа панз эргүүлж, амьдрал ахуйгаа өөд нь татаж яваад очсон бололтой. Үүнийг социализмын үед гадаадад улсын зардлаар суралцах нэрийн дор наймаа панз эргүүлж байсан нөхөдтэй зүйрлэж болох юм. Л.Гүндалайгаас эхлээд олон бий шүү дээ. Үнэн хэрэгтээ Б.Наранхүү нь дундговьчуудын итгэл сэтгэлээр парламентад сууж байгаа гэхээр тэдний “зардал”-аар сурч байна гэсэн үг биз дээ. Гэтэл эрдэм сурахаар явсан нөхөр нь даанч юу ч сурахгүй байгаа нь харамсалтай.

Тэгэхээр нь уужим сэтгэлтэй ардууд улираахаас өөр аргагүй хэмээн дундаа ярилцаж байгаад 2016 онд ахиад л дөрөөнд нь сүү дусаан мордуулчихаж. Социализмын үед дунд сургуулийн хүүхдүүдийг улираадаг байсан даа. Энэ үед зарим нэгэн Б.Наранхүү шиг гарууд долоо, наймдугаар ангийн ширээний ард өтөлж, энэ ширээний араас цэрэгт мордсон нь цөөнгүй бий. Тэр ч бүү хэл долоон удаа улираад “Долоон жилийн догь” хэмээх хоч авсан хүн ч говь нутагт бий. Ийм хүүхдүүдээс сүүлдээ залхаад өөрт тохирох ажлыг нь оноогоод явуулдаг байсан нийгэм дөнгөж өчигдөр оршин тогтнож байв. Тэдний хувьд барилгын туслах ажилчин, нэгдлийн конторт галч, зарлага, туслах төлчин гэх мэтийг л хийнэ. Нэлээд чамбай нэгд нь цөөвтөрхөн тоо толгойтой богийн суурь даатгаж өгнө. Б.Наранхүү ч өөрөө ийм нийгэмд төрж өсч, сурч хөдөлмөрлөж зах зухыг нь дайрсан хүн учраас сайн мэдэж буй.

Дундговьчууд ийм л нэг сурдаггүй нөхрийг ахиад л улираагаад явуулчихсан байдлаас харвал социализмын үеийн арга барилаар Б.Наранхүүг хүмүүжүүлж байгаа бололтой. Тэр ард түмэнд нутгийнхаа залууг сурна, эрдэм номтой болно гэсэн горьдлого байсаар байгаагийн нэгэн жишээ энэ байх. Одоо бол “Долоон жилийн догь” гэдэг шиг “Найман жилийн хайран найдвар” л болж үлдэхээс өөр ямар ч гарц харагдахгүй байна. Юу ч сурахгүй, юу ч бүтээхгүй нь ойлгомжтой нөхрийн “зардал”-ыг дахин дахин дааж “сургууль”-д явуулаад байгаагийн цаана орчин үеийн гэмээр өөр шалтгаан байна гэнэ шүү.

Өнөөх ном сурдаггүй этгээд чинь хөлгүй баян нөхөр гэнэ. Нэг нүүрэндээ үстэй адгуусыг шууд л 60 сая төгрөгөөр авчихдаг, түүндээ зориулаад ийм хэмжээний мөнгөөр хөшөө босгочихдог гэнэ. Дундговь аймгийн Өлзийт сумын ой болоход 750 өрхийн тоогоор тус бүр мотоцикль тараагаад өгчих бол наад захын асуудал гэнэ. Аймгийн ойн баяр болоход түрүүлсэн морь, бөхөд “Ланд-200” маркийн автомашин өгчихдөг хүнийг баян гэхгүй өөр юу гэх юм. Ном сурахгүй байж дэмий зүйлийг гаргууд суралцдаг бололтой. Улаанбаатарчуудын ундны усны сан газарт “Дүнжингарав” хэмээх худалдааны төв байгуулчихсан. Мэргэжлийн багийнхан, бусад хүмүүс энд үйлчилгээний газар байж болохгүй хэмээн тас хорьсон. Дарга цэрэггүй яваад яаж ч чадахгүй байгаагаас харвал тэрбээр улстөрийнхөө “сургууль”-д сайнаасаа илүү саарыг нь сайтар суралцсан болохыг харуулна. Хэвлэл мэдээллийнхэн энэ тухайд гайгүй дуугарч эхлэхтэй зэрэгцээд хэвлэлийн салбарын төлөөллүүдийг гадагшаа аялуулаад амыг нь барьчихсан зэргээс харахаар тийм ч усан толгой биш. Ерөөсөө л буруу тийшээ ажилладаг сийрэгхэн толгойтой эр бололтой. Дундговь аймгийн иргэдэд бол баруун солгойгүй цацахыг урьтал болгодог нь түүнийг ийнхүү тэднээр “зардал”-аа даалган суралцахад нь нөлөөлдөг бололтой. Өөрөөр хэлбэл тэрбээр дундговьчуудыг хувьчлаад авчихсанд хамаг учир оршиж байна. Эвгүйхэн хэлбэл, дундуговьчууд Б.Наранхүүгийн хөрөнгө мөнгөний хөлд сөхөрч унасан байна. Түүнээс бус чуулган, байнгын хорооны хуралдаанд тоотойхон суудаг, санаачилсан, боловсруулсан хууль гээд нэрлээд байх зүйлгүй энэ түшээд чухам ямар найдлага тавьж дахин дахин сонгоод байна вэ гэдэгт хамаг учир бий.

Түүний наадмын түрүүнд өгдөг автомашин нутгийн хөгжилд ямар ч хэрэг болохгүй, нэг ч ажлын байр нэмэгдүүлэхгүй гэдгийг дундговьчууд мэдмээр юм. Дундговьд босгосон морины хөшөө хэнд хэрэгтэй юм, 750 өрхөд тараасан хятад мотоцикль орон нутгийн хөгжилд ямар хэрэгтэй вэ. Магадгүй идэрхэн залуусын гэмтэл бэртэл нэмэгдэхээс хэтрэхгүй. Үүнийг дундговьчууд ойлгох хэрэгтэй. Уужим гэвч ийм уужим байж болохгүй л дээ. Ганцхан Б.Наранхүү ч бус бэл хөлөөрөө гайхуулсан ийм хүмүүс төрд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг ч сайтар бодох хэрэгтэй. Одоо бид өөр өөр сонголт хийж улс орноо энэ намгаас татаж гаргах нь болсон. Алийн болгон сонгох сонгогдох эрхээ хэдэн халтар төгрөг, хэлхээтэй төмрөөр үнэлүүлэх вэ.

Та нар чинь цагтаа төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жанлавын Наранцацралтын дөрөөнд сүү өргөж суусан түмэн шүү дээ. Арай ч ийм нөхрөөр өөрсдийгөө Төрд төлөөлүүлтлээ доошоо ороогүй биз дээ. Б.Наранхүүгийн хувьд бизнесээ хийгээд морь бөхөө байлаад, хөшөө дурсгалаа босгоод явж байхад хангалттай. Түүнээс бус Б.Наранхүүгийн үнэтэй хаус, өндөр өртөгтэй машин, чамин ганган хөөрөг, амрагийн явдал, бизнесийн булингар энэ тэр бол надад хамаа алга. Дундговьчуудаа хайран сайхан сонголтоо юунд дэмий үрээд байна вэ. Б.Наранхүүгээс өөр хүн парламентад хоёр дахиа залсан бол та бүхэн өдийд ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд улсын төсвийн хөрөнгө татсан өчнөөн бүтээн байгуулалт хийх байлаа.

С.Баяр

Шуурхай.мн 

 Хүний зовлонг хүн ойлгодоггүй
Хүний зовлонг хүн ойлгодоггүй
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​