fbpx Ч.Хүрэлбаатар: Шинээр татвар бий болгохгүй гэсэн амлалтаа бид биелүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 18 секунд

Ч.Хүрэлбаатар: Шинээр татвар бий болгохгүй гэсэн амлалтаа бид биелүүлнэ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал өгөхөөр болж, олгож эхэлсэн. Гэтэл урамшууллаас олон давхар татварт суутгуулаад 250-260 мянган төгрөг гар дээрээ авч байна гэх юм?

-Та бүхэн санаж байгаа бол тухайн үед бид УИХ- аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхдээ төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж болгож 300 мянган төгрөг олгоё гэж оруулж ирсэн. Харин УИХ урамшуулал болгож өөрчилсөн. Хуулийнхаа дагуу урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Үүний дагуу татвар авч байгаа юм.

-Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлаар ОУВС-гийнхантай ярилцаж байгаа асуудал ямар шатандаа явж байна. Энэ сарын мөнгийг хэзээ олгох вэ?

-Бид аль болох олон хүүхдэд мөнгө олгохоор ярилцаж байна. Одоогоор шийдэлд хүрээгүй байна. Хүүхдийн мөнгийг хуваарийн дагуу олгоно. 

-Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад багтаасан. Манай улс хар жагсаалтаас гарахын тулд эрх зүйн орчиндоо өөрчлөлт хийх ёстой байх. Энэ талаар Засгийн газрын төвшинд ярьсан зүйл бий юү?

-Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулсан. Сангийн яамны хувьд татварын ил тод байдлыг хууль, эрх зүйн орчноороо хангах зорилгоор Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Монголын арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл, хуулгыг татварын байгууллагаар дамжуулан ил болгож өгч байх ёстой. Дээр нь манай аж ахуйн нэгжүүдэд гадаадын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээг ил тод болгож, татварын байгууллагуудаар дамжуулж холбогдох улс, орнуудад хүргэж байх зарчмыг Татварын болон бусад холбогдох хуульд оруулж өгөх учиртай юм.

-Европын холбоо руу тусгайлан Элчин сайд томилж уг асуудлыг шийднэ гэх мэдээлэл байна?

-Гадаад харилцааны сайд уг асуудалтай холбогдуулан ярилцах чиглэлээр хүн томилж байгаа гэж сонссон. Сангийн сайдын хувьд бусад холбогдох улс, орны Элчин сайд нар болон Дэлхийн банк, ОУВС-гийнханд дараах байр суурийг хэлж байгаа. Өнөөдөр Монгол Улс хөгжиж байгаа орон. Тэгэхээр татварыг ил тод болгох асуудлыг Сангийн яам өөрөө санаачлан явуулж байхад хар жагсаалтад оруулсанд харамсч байгаагаа илэрхийлсэн, гомдолтой байгаа. Гэхдээ бид хууль, эрх зүйн орчноо өөрсдөө сайжруулаад явах нь Монгол Улсын эрх ашигт нийцэх юм.

-Шинэ он гараад 1.5 саяас дээш төгрөгийн цалинтай иргэдийн татварыг нэмнэ. Иргэдийн хувьд татвар нэмснээр дарамт үүснэ гэж үзэж байна. Та бүхэн үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Татвар нэмэх асуудлыг энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газраас УИХ-д өргөн барьж, шийдвэрлэсэн. Энэ талаар тухайн үед нь Сангийн яам судалгаа хийсэн. Татварыг орлогоос нь хамааруулж 10, 15, 20, 25 хувь гээд шатлалтай болгосон. Ингэхдээ орлогын татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь 10 хувийн татвараа хэвээр нь төлнө. Харин татварын нэмэгдэл нь үлдсэн найман хувь дээр л үйлчилж байгаа юм. Түүнчлэн нэг зүйлийг тодотгож хэлэхэд, татвараас чөлөөлөх орлогын хэмжээг нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл, ирэх оноос бага цалинтай иргэдийн татварын хөнгөлөлт нэмэгдэж байгаа. Инфляц, валютын ханшийн уналттай холбоотойгоор цалин авдаг хэсэг хамгийн ихээр хохирч байгаатай холбогдуулан дээрх зохицуулалтыг хийсэн.

-УИХ-ын зарим гишүүн он гараад Татварын хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилна гэж байна. Ийм хууль санаачилбал ОУВС-тай хийсэн гэрээтэй хэр уялдах вэ?

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш хүүхдийн мөнгийг 100 хувьд олгосноор хөтөлбөр зогссон байсан. Саяхан ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилтийг хоёр дахь удаагаа хянаад, амжилттай явж байна гэж үзсэн. Тодруулбал, сүүлийн үед авч байгаа арга хэмжээ нь эдийн засгийг сайжруулах, үүсээд байсан хямралыг давах, өрийг барагдуулахад чиглэсэн сайн арга хэмжээ болж чадсан байна гэж үзээд дэмжсэн. Хэрвээ бид Татварын хуулийг өөрчилнө гээд явах юм бол ОУВС-тай хэлэлцэж, тохирсноосоо буцаж байна гэсэн үг. Татварын өөрчлөлтөөр ирэх оноос архи, тамхины онцгой албан татвар нэмэгдэхээр байгаа. Тиймээс үүнийг олон хүн дэмжих байх гэж ойлгож байна. Олон айл өрхийн амьдрал архи, тамхинаас болж нурж унаж байна. Гэмт хэрэг ч их гардаг. Үүний татварыг эсэргүүцэх хүн цөөн байх болов уу.

-Малын хөлийн болон хөдлөх хөрөнгийн татвар бий болговол татварын бааз суурь нэмэгдэж, орлого өснө гэж үздэг. Энэ төрлийн татварыг бий болгохгүй бол татвар төлдөггүй нэг хэсэг хүн үлдэнэ гэх яриа гарч байна. Үүнтэй холбогдуулан шинээр татвар бий болгох уу?

-Татвар шинээр бий болгохгүй. МАН 2016 оны сонгуульд оролцохдоо шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амласан. Одоо байгаа хуулийнхаа хүрээнд бид үйл ажиллагаа явуулах боломжтой. Эхний ээлжид Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад онцгой анхаарал тавьж, ажиллаж байна. Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах замаар төсвийн зардлыг бууруулах бүрэн боломж байна. Өнгөрсөн хугацаанд төр өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудад байршуулчихаад эргэж өндөр хүүтэй зээлж, асар их зардал гаргадаг байсан. Сангийн сайдаар томилогдсоноосоо хойш би арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн арилжааны банкууд дахь дансыг Төрийн санд төвлөрүүлж байна. Амаргүй зам туулж, зарим эсэргүүцэлтэй тулж байна. Дээр нь төсвийн хөрөнгө дээр хяналт тавих ёстой. Шилэн дансны хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Төрийн сан дээр аливаа гүйлгээ хийж байгаа нөхцөлд бүх гүйлгээг шилэн дансанд тайлагнах ёстой. Өнөөдрийн байдлаар бүх төсөл шилэн дансанд бүртгэгдсэн. Өөрсдийн үрэлгэн зардлаа багасгаагүй, өөрсдөө Засгийн газрынхаа санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зөв болгоогүй байж, шинээр татвар бий болгоно гэх нь буруу, оновчгүй. Дээр хэлсэн арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь авсны дараа дотоод өөр ямар нөөц бололцоо байна, түүнийгээ харъя гэсэн агуулгаар хандаж байна.

-УИХ, Байнгын хороогоор Төвбанкны тухай хуулийг хэлэлцэж байна. Тус хуулийн гол өөрчлөлтүүд нь юу байна вэ?

-УИХ-ын Төсвийн байнгын хороогоор татвар, хураамжтай холбоотой, бидний хэлдгээр Тендерийн тухай хууль буюу төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авахтай холбоотой өөрчлөлтүүдийг ярьсан. Ер нь Монголбанкны бүхий л үйл ажиллагаанд Тендерийн тухай хууль хамаарахгүй гэдгийг өөрчилж байна. Үүнд би гишүүнийхээ хувьд санал гаргаж, Монголбанкны үндсэн үйл ажиллагаа тухайлбал, валют, үнэт цаасны арилжаа, Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, банкны хяналт шалгалттай холбоотой зарим онцгой тохиолдолд аудитын компани хөлсөлж шалгалт хийлгэдэг. Үүнд Тендерийн тухай хууль хамаарахгүй. Харин Монголбанкны хөрөнгөөр барилга бариулах, байшин, тоног төхөөрөмж худалдаж авахад нь Тендерийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилнэ гэдэг санал гаргасан.

М.ЭНХЦЭЦЭГ

Д.ОТГОНДАЛАЙ, Д.СУМЪЯА НАР ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧНААР ШАЛГАРЛАА
Д.ОТГОНДАЛАЙ, Д.СУМЪЯА НАР ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧНААР ШАЛГАРЛАА
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​