Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга УИХ-ын дарга болж уг суудал эзэнгүй болсон. Тэгвэл дөнгөж сая Монгол Ардын Намын удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг зуун хувийн саналаар дэмжлээ.
Түүний намтрын хуудсыг сөхвөл 1980 оны зургадугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо төрсөн, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. 2008 онд МУБИС-ийг улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан байна.
Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж саналаа нэгтгэнэ. Улмаар УИХ-аар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.