Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн болон ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт Мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг-ын жингийн дэлхийн аварга боллоо.
"King Tug" Н.Төгсцогт Нью-Йорк хотын Бруклиний "Barclays Center"-т мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа IBO холбооны Дэлхийн аваргын бүсний төлөө Доминиканы боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдаад онооны илүүгээр яллаа.
Тэрбээр өрсөлдөгчөө удаа дараалсан хүчтэй цохилтоор довтолж, хүнд байдалд оруулж, тоглолтын ур чадвараа харуулж чадсан. Иймд Н.Төгсцогт WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй боллоо.