fbpx Дуурийн дуучин Ж.ХИШИГБАТЫГ Хилийн Цэргийн Дуу Бүжгийн чуулга ГОЦЛОЛ ДУУЧНААР урьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
6 минут 22 секунд

Дуурийн дуучин Ж.ХИШИГБАТЫГ Хилийн Цэргийн Дуу Бүжгийн чуулга ГОЦЛОЛ ДУУЧНААР урьжээ

"Малчны хотноос дэлхийн тайзнаа" хэмээн үнэлэгдэж, "Авьяаслаг Монголчууд - 2016" шоуны финалын шатанд шалгаран монголчууддаа танигдсан дуурийн дуучин Ж.Хишигбаттай цөөн хором ярилцлаа. 

-Таныг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаа гэж сонслоо. Хэзээнээс энэ чуулгад ажиллах болов?

-“Авьяаслаг монголчууд” хэмээх дэлхийн хэмжээний том контентийг Монгол HD телевизийн залуучууд маань монголдоо нэвтрүүлээд амжилттай зохион байгуулсанд баяртай байдаг. Миний хувьд энэхүү тэмцээн уралдаанд амжилттай оролцож ард түмэндээ өөрийгөө тодорхой хэмжээгээр таниулж чадсан гэж боддог. 

"Авьяаслаг монголчууд" шоуны дараа ажиллах, сурах гэх мэт олон сайхан саналууд надад ирсэн. Ингээд ойр дотныхонтойгоо зөвлөлдөж байгаад Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Мөрдоржийн нэрэмжит цэргийн гавьяаны Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллах урилыг хүлээж авах шийдвэрийг гаргасан. Миний хувьд багаасаа хил дээр өссөн. Энэ утгаараа хэрвээ дуучин болох юм бол заавал цэргийн хүн болох юм шүү гэж мөрөөддөг байсан. Үндсэндээ тэрхүү мөрөөдөл маань биелээд явж байна. 

2017 оны тухайд надад маш өгөөжтэй, сайхан жил болж өнгөрлөө. Ард түмэндээ тодорхой хэмжээнд өөрийгөө таниулж, гадаад дотоодын ганц нэг уралдаан тэмцээнд сайхан амжилтыг үзүүллээ. Нэг үгээр хийморьтой, азтай байлаа. 

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын удирдлагуудын маань зүгээс цаашдаа бүх дуучдаа гадаадын олон тэмцээн уралдаанд явуулах боломжоор хангана гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас амжилт гаргах эсэх нь зөвхөн надаас шалтгаална. Гадаадын дуурийн уралдаануудыг эхнээс нь судлаад явж байна. 

-Уран бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцахгүй юу? Сонсогчиддоо хэзээ өөрийн уран бүтээлээ толилуулах гэж байна?

-Энэ жилийн тухайд олон тэмцээн уралдаанд орсон гэхээсээ илүүтэйгээр маш олон сайхан уран бүтээлүүд дээр ажиллаа. Гэхдээ хараахан бүтээлүүдээ нийтэд сонсгоогүй байна. Уран бүтээлээ хүмүүст системтэйгээр цацъя гэж бодож байна. Нууц задлахад 21 шинэ уран бүтээл төрсөн байгаа. 

2018 ондоо маш том төлөвлөгөө боловсруулсны үндсэн дээр хэн ч сонсоогүй 21 бүтээлээрээ ард түмэндээ ая дуугаа өргөж, том хэмжээний тоглолт тавихаар төлөвлсөн байгаа. Тоглолтынхоо бэлтгэл ажлыг он гаргаад эхлүүлнэ. 

Санаа зөв бол заяа зөв гэдэг. Урлаг гэдэг ариун сайхан сүм дотор өөрт оногдсон авьяасаа зөв ашиглаж, ард түмэндээ хайрлагдсан уран бүтээлч байхын төлөө хичээж явна. 

-Дуурийн урлагийг нилээдгүй хүнд хөдөлмөрт тооцдог юм билээ. Чухам юугаараа хүнд хүчир хэмээн яригддаг юм бол. Энэ талаар сонирхуулахгүй юу? 

-Аливаа авьяасыг бурхан өгдөг гэж би боддог. Дуурийн дуучин хүн гэдэг бол маш их зүйлээрээ бусдаас ялгаатай байдаг. Оюуны болоод биеийн хүчний маш их хөдөлмөр хийдэг. Тэр нь мэдээж барилдаж, ноцолдох биш л дээ. Нойр хоол, сэтгэлзүй гэх мэт бүх зүйлээ бэлдэж байж хүчтэй чанга хоолой гаргаж үзэгч, сонсогчдод уран сайхны мэдрэмжийг өгдөг урлаг. 

Нэг ийм харьцуулалт байдаг. Дуурийн дуучин хүн хоёр цаг дуурь дуулахад газрын доор найман цаг ажилласан уурхайчинтай адилхан энерцийг шатаадаг тухай. Энэ бол үнэн. Дуучин болгон дуурь дуулдаггүй. Дуурь бол зөвхөн байгалиасаа өгөгдсөн чанга хоолойтой хүмүүсийн л дуулдаг ажил. Би ч бас дуурийн дуулаач мэргэжлээрээ бахархаж явдаг. Яагаад мэргэжлээрээ гэж ярьж байна вэ гэхээр 2016 онд Хөгжим бүжгийн коллежийг энэ чиглэлээр төгссөн учраас би өөрийгөө мэргэжлийн дуучин хүн гэж хэлнэ. 

-Дуурийн урлагийн дуучид маань сүүлийн жилүүдэд дэлхийд томоохон амжилтуудыг гаргаж байна. Энэ салбараас залуу уран бүтээлчийнхээ хувьд хэнийг илүүтэй үлгэрлэн дууриахыг хичээдэг вэ?

-Манай монголчууд дуурийн урлагт маш сайхан амжилт үзүүлээд явж байгаа. Миний хувьд энэ хэдийнхээ үргэлжлэл байхын төлөө  хөдөлмөрлөж явна. 

Монголын дуурийн урлагийг дэлхий тэр чигтээ үнэлдэг болсон юм билээ. Учир нь би япон улсад явж байгаад нэгэн дуурийн дуучинтай уулзах завшаан тохиосон. Тэгэхэд тэр хүн, “Танай монголчууд маш сайхан хүчирхэг дуучидтай.  Гуравхан сая хүн амтай гэхэд 300, 400 сая хүн амтай улс орнуудаас давсан авьяастай байж чаддаг сонин ард түмэн. Монголчууд бол энэ утгаараа байгалийн өгөгдөлтэй хүмүүс” гэж ярьж байхыг нь сонсоход их сайхан санагдаж байсан. 

Дуурийн урлагийн салбараас үлгэр дууриалал авах маш олон дуучид шинээр гарч ирж байна. Дандаа сайхан залуучууд байна. Жишээлбэл, МУГЖ, Чингис хаан одонт Ариунбаатар байна. Энэ хүн бол “Чи дуурь дуул” гээд бурхан цаанаас нь авьяасыг нь өгчихсөн тийм том өгөгдөлтэй дуучин. Техник, ур чадварын хувьд МУГЖ Амартүвшин гэж гайхамшигтай баритон байна. Одоо европ руу гараад явчихсан байгаа. Анхбаяр, Бадрал гэх мэтээр нэрлээд байвал зөндөө хүмүүс байна. Миний хувьд энэ хэд шигээ хөдөлмөрлөж, нэр алдраа гарган дуурийн тавцанд өндөлзөхийг хүсэж байна. 

-Ярилцсанд баярлалаа

Р.Улам-Оргих

“Шөлөндөө”-гийн өттэй шөлнөөс болгоомжил
“Шөлөндөө”-гийн өттэй шөлнөөс болгоомжил
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​