Бид ямар нийгэмд амьдарч байна вэ, амьдрах орчин, ажлын байрны асуудлаас эхлээд аюулгүй байдлын тал дээр амьд явах баталгаа алдагдаж байгаагийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдал бол эрүүл мэндийг заналхийлээд эхэлсэн. Тэр тусмаа зоогийн газар, ресторанууд чухам ямар орчинд юугаар бэлтгэгдсэн нь мэдэгдэхгүй зоог барьдаг болжээ. Тэгвэл хамгийн ойрын жишээ дэлгэхэд Бөхийн өргөөний эсрэг талд байрлах “Шөлөндөө” хоолны газарт хоол идэхээр тухалсан хүний шөлнөөс өт гарсан байна. Тиймээс үйлчлүүлэгч бухимдан хоолны газрынханд хэлвэл, тоож байгаа янз алга гэнэ. Тэр ч бүү хэл цааш хашхиран “Кимчигээ шалгасан юм уу” гэх зэргээр орилоод авч хэлэлцсэнгүй гэнэ. “Шөлөндөө”-гийн ажилтнуудын үйлчлүүлэгчтэй харилцаж байгаа байдлаас харвал хоолонд өт байх нь хэвийн үзэгдэл гагцхүү шалгаж байж үйлчлүүлэгдэд өгөх ёстой мэт сэтгэгдэл бууж байна. Өөрөөр хэлбэл, өтөөр шөл хийдэг мэт сэтгэгдэл хэнд ч төрөхөөр авирласан байгаа биз дээ. Бид алхам тутамдаа эрүүл мэндээ заналхийлгүүлсэн газарт хооллож байгаагийн зөвхөн ганцхан жишээ энэ.
Уг нь Мэргэжлийн хяналтын газар гэж байдаг ч чухам ямар ажил хийгээд байна вэ. Үүнээс гадна Л.Эрдэнэчулуун даргатай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ч гэж бий. Дүүргийн Мэргэжлийн хяналтийн хэлтэс ч гэж байх учиртай. Суудлаасаа хагцах вий гэж айсан энэ байгууллагын дарга нар ямархан ажиллаж байгааг ч “Шөлөндөө”-гийн өттэй шөл хэлж өгч байна. Тэгэхээр ажлаа хийдэггүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг “Шөлөндөө”-гийн өттэй шөлөөр дайлахад яагаад болохгүй гэж.
Ойрын жишээ дурдахад тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг бусдаас авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь түүний ажлаа ямархан хэмжээнд явуулж байгааг харуулсан хэрэг. Тэр ч бүү хэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан баримтыг ч албан эх сурвалж дэлгэсэн. Энэ мэт МХЕГ-т байгаа эмх замбараагүй байдал хэзээ эцэс болох вэ. . “Шөлөндөө” мэт нийслэлийнхэнд өттэй хоолоор үйлчилдэг энэ газруудыг хариуцах ёстой байгууллага нь НМХГ, түүний дарга Л.Эрдэнэчулуун биз дээ. Өнгөрөгч намар сэтгүүлчээс мөнгө нэхэмжлээд явж байсан НМХГ-ын дарга энэ мэт асуудалдаа анхаарвал сайн байна.
Энэ бүхий л зүйлээс харж байхад Гүйцэтгэх засаглал хариуцлага тооцож чадахгүй байна. Дээд тал нь ийн сул дорой ажиллаад байхаар МХЕГ авлигадаа идэгдэн сууж байна. МХЕГ ийм болохоор НМХГ ийм л дорой байна. НМХГ ямар ч хариуцлага тооцож чадахгүй ажиллаж байхад дүүргийн МХГ ч ийм л байгааг “Шөлөндөө”-гийн өттэй шөлнөөс харж болно.
Х.Баатар
Шуурхай.мн