fbpx Ж.САУЛЕ: МАЛ ЭМНЭЛЭГ ТӨРИЙН МЭДЭЛД ШИЛЖИЖ, БОСОО ТОГТОЛЦООГООР АЖИЛЛАХ БОЛНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 8 секунд

Ж.САУЛЕ: МАЛ ЭМНЭЛЭГ ТӨРИЙН МЭДЭЛД ШИЛЖИЖ, БОСОО ТОГТОЛЦООГООР АЖИЛЛАХ БОЛНО

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетэй ярилцлаа.
 
-Саяхан УИХ-аар батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дэд ажлын хэсгийг та ахалж ажилласан хүний хувьд энэ хуульд орж буй гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгнө үү?
 
-Бид хуулийн төсөл боловсруулахдаа мал эмнэлгийн үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж, нийтийн эрүүл мэнд, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах асуудпыг мал эмнэлгийн байгууллагын гол зорилт болгон тодорхойлж ажилласан. Анх 1993 онд батлагдсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан хэдий ч хуулиар зайлшгүй зохицуулах шаардпагатай зарим харилцаа хийдэж орхигдбон байсныг хуулийн төсөлд оруулсан байгаа. Өнөөдөр мөрдөж байгаа хуулийн зохицуулалт малын халдварт өвчин гарсан үед хэрэгжүүлэх үйл ажиллагаа руу чиглэсэн байдаг.

Харин өвчин гарахаас өмнө хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт хангалтгүй байна. Эрх зүйн. энэ орчин нь нийгмийн сэтгэл зүйд төдийгүй мал эмнэлгийн байгууллагын албан хаагч, малын эмч нарын сэтгэлгээний хандлагад сөргөөр нөлөөлсөн. Өнөөдөр мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтний гол үүргийг малын өвчин гарсан үед хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбон ойлгож байна.
 
Хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдсан мах хаанаас авах вэ гэж мал эмнэлгийн байгууллагаас асуувал тодорхой баталгаа нотолгоотой хариулт өгч чадахгүй хэмжээнд ажиллаж байна. Учир нь, мал эмнэлгийн байгууллагын гол үүрэг болох өвчингүй байгааг нотлох, түүнийгээ баталгаажуулах ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Тэр нь өнөөдөр ажлаа хийж байгаа мэргэжилтэн, мал эмнэлгийн байгууллагын буруу биш. Манай улсад мөрдөж байгаа хууль эрх зүйн орчиндоо хөтлөгдөж байгаа асуудал гэж үзэх үндэслэлтэй. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулинд малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой зохицуулалтыг шинээр оруулсан. Ингэснээр мал эмнэлгийн байгууллага урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг, өвчний тохиолдлыг эрт илрүүлдэг, өвчингүй, байгаа бүс, нутгийг нийтэд зарлан мэдээлдэг болно.
 
-Малчны үүрэг, хариуцлагын талаар тодорхой заалт орсон гэх юм. Энэ талаар тодруулбал?
 
-Тиймээ, малчны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Өнөөдрийн байдлаар халдварт өвчин олон аймаг, сумыг хамарч тархахад хүргэсэн буруутай малчинд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол байхгүй байна. Мөн хариуцлага хүлээсэн албан тушаалтан ч байхгүй. Малаа эрүүл байлгах нь мал эмнэлгийн байгууллага болон малчид, улмаар орон нутгийн удирдлагуудын оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжих ажил. Гэтэл энэ хүмүүсийн дэмжлэг сул байна. Нэг талаас малын эмч мал эмнэлгийн үйлчилгээ хүргэх гээд очиход нөгөө талаас малчид, орон нутгийн удирдлагаас дэмжпэг ирэхгүй болохоор малын халдварт өвчинтэй тэмцэх ажил бидний хүсэж байгаа хэмжээнд үр дүнд хүрч чадахгүй байна. Малыг барьж бэхлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үед малын эмчийн аюулгүй байдлыг хангах үүргийг малчин хүлээнэ гэсэн заалтыг шинээр боловсруулсан хуульд оруулсан. Зөвхөн энэ заалт л мал эмнэлгийн үйлчилгээний чанарт маш том ахиц дэвшил авчирна гэж бид үзэж байгаа.
 
Бид мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед мөрдөх хуультай. Тэгсэн хэрнээ дотооддоо шилжилт хөдөлгөөн хийхэд мөрдөх эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Өнөөдөр малын халдварт өвчин гарч олон аймаг, сумдыг хамарч байгаа нь малын дотоод дахь шилжилт хөдөлгөөний хяналт сул байгаагийн сөрөг үр дагавар юм. Шинэ хуульд дотоодын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хариуцлагын нарийн механизмыг тусгаж өгсөн. Энэ нь хууль гарснаар малын дотоод дахь шилжилт хөдөлгөөнийг хорино, хязгаарлана гэсэн үг биш. Гагцхүү мал эмнэлгийн байгууллагын хяналт дор шилжилт хөдөлгөөн хийгдэнэ гэсэн үг. Ингэснээр малын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, өвчингүй бүс нутгийг хамгаалж, малын гаралтай бүтээгдэхүүнийг өндөр үнэд хүргэн гадаад зах зээлд гаргах боломж бүрдэх юм. Мөн төрөөс малын халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан зарцуулж байгаа зардлыг илүү үр дүнтэй болгоно.
 
-Шинэ хуульд төрөөс малчдад үзүүлэх дэмжлэгийн талаар ямар нэг заалт орсон уу?
 
-Шинэ хуулийн хүрээнд төрөөс малчинд үзүүлэх олон төрлийн дэмжлэг бий. Тухайлбал, гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг үнэ төлбөргүй тарьж өгнө, малын гоц халдварт өвчин гарч малыг нь устгавал нөхөн олговор өгнө гэх мэт. Төрөөс үзүүлж байгаа эдгээр дэмжлэгийг авахын тулд малчид малаа эрүүлжүүлэх талаар өөрийн хүлээсэн үүргээ биелүүлсэн байх шаардлага тавьдаг болно. Хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулаагүй, зайлшгүй шаардлагатай мал эмнэлгийн үйлчилгээг аваагүй бол нөхөн олговор олгохгүй. Малчин та эхлээд үүргээ биелүүл түүний дараа нь төрийн дэмжлэгийг аваа гэж буй хэрэг. Энэ бол малчинд ногдуулж байгаа том хариуцлага. Нөгөө талаас гоц халдварт өвчин гарсан үед мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрлгүйгээр мал тээвэрлэж, тууварлаж өвчин тараасан байвал энэ нь мэргэжлийн байгууллагаар нотлогдвол тухайн үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Мөн шилжилт хөдөлгөөний үед мал амьтнаа мал эмнэлгийн байгууллагад хянуулж эрүүл мэндийн гэрчилгээ авахгүй явж байгаад замдаа хорио цээрийн хяналтыг цэгүүдэд саатуулагдах юм бол тэнд 21 хүртэлх хоногоор малыг нь хяналтад оруулна. Хяналтад байхдаа хэрэглэх малын тэжээл, маллагааны зардлыг үүргээ биелүүлээгүй этгээд хариуцна. Эцэст нь хэлэхэд төрөөс малчдад үзүүлж байгаа дэмжлэг буурахгүй, хэвээр байна. Гэхдээ малчин үүрэг хүлээнэ, үүргээ биелүүлсэн мапчин төрийн дэмжлэгийг авна.

-Мал эмнэлгийн удирдлага, тогтолцоог өөрчлөх талаар тодорхой заалт орсон байсан. Энэ талаар?
 
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 23/20 дугаар зөвлөмжөөр “Мал, эмнэлгийн албаны үндэсний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, бодлого, хяналт, үйлчилгээг мэдээллийн нэгдсэн тогтолцоо, мэргэжлийн удирдлагатай байхаар зохион байгуулах”-ыг Засгийн газарт зөвлөмж болгосон юм. Энэ зөвлөмжийн дагуу Мал, эмнэлгийн байгууллагын удирдлага, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх гол заалтыг энэхүү хуулийн төсөлд тусгаж өгсөн. Бид 2010 онд сумдад мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулсан боловч тэдний эрхлэх үйл ажиллагаа, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх үүрэг, хариуцлагын асуудал зохицуулалтгүй байсныг энэ хуульд нарийвчлан тусгаж оруулсан. Үүний зэрэгцээгээр мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт ирлүүлэхэд чиглүүлэх зорилгоор дотоод дахь хорио цээрийн хяналт, урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ, тархвар зүйн судалгаанд тулгуурласан төлөвлөгөөт дархлаажуулалттай холбогдох зохицуулалтыг хуульд тодорхой зааж оруулсан, нийтийн эрүүл мэнд гэсэн бие даасан бүлэг оруулсан. Нийтийн эрүүл мэндэд зооноз өвчинтэй тэмцэх асуудал хамаарч байгаагийн зээргцээ малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулахтай холбоотой асуудлууд багтаж байгаа. Мөн зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудал ямар ч зохицуулалтгүй байсныг энэ хуулиар шийдвэрлэсэн. Энэ хуулийг мөрдөж эхэлснээр тандалт, судалгааны чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнд зарцуулах хөрөнгө эрс нэмэгдэх бөгөөд үүний үр дүнд халдварт өвчингүй эрүүл, тайван байдлыг тодорхой нутаг, бүсийн хэмжээнд баталгаажуулах боломж бүрдэж ажлаа сайн хийж гүйцэтгэж байгаа мал эмнэлгийн байгууллага, мапын эмчийн нэр хүнд нэмэгдэх болно.
 
Мөн мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж зарим халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг мал, амьтны эзэнд хариуцуулах заалт тусгагдсан байгаа. Ингэснээр вакцины захиалга болон дархлаажуулалтад малчин, мал, амьтны эзэн, орон нутгийн удирдлагын зүгээс тавих хяналт, үүрэг, хариуцлага сайжирна.
 
Ерөнхийд нь дүгнэхэд мал эмнэлгийн албаны шуурхай, бэлэн байдлын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, тандаль судалгааны хамрах хүрээг өргөжүүлж халдварт өвчингүй тайван байдлыг тодорхой нутаг бүсийн хэмжээнд баталгаажуулах, малчны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад үүсэж байгаа хориг саадыг арилгах нөхцөлийг хангах эрх зүйн орчин бүрдэж байна.
 
-Малыг экспортод гаргахад мапын эрүүл байх тухай асуудал хөндөгддөг. Энэ тал дээр ямар зохицуулалт орж байгаа вэ?
 
-Олон улсын зах зээлд малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхэд мал эмнэлгийн байгууллагын бүтэц тогголцоо, үйл ажиллагаа нь олон улсын жишигт нийцэж байх, олон улсын худалдааны хорио цээрт өвчингүй байх, эмийн үлдэгдлээ хянадаг тогтолцооны байх зэрэг хэдхэн шаардлага тавигддаг. Байгууллагын бүтэц тогтолцоо нь мал эмнэлгийн шуурхай, бэлэн байдлыг хангасан босоо удирдлагатай, хариуцлага хүлээх чадамжтай байхаар хуульд тусгагдсаныг дээр өгүүлсэн. Манай улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон гэрчилгээг эдийн засгийн харилцаатай ихэнх улс хүлээн зөвшөөрдөггүй байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ олгох эрхийг ерөнхий малын эмчид олгосон. Монголын газар нутгийн ихэнх нь, монгол малын олонх нь олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг өвчнөөс эрүүл, тайван байгаа. Харин үүнийгээ баталгаажуулах, нийтэд зарлан мэдээлэх ажил хангалтгүй хийгдэж байгаа. Энэ хуулийг мөрдөж эхэлснээр худалдааны хориг саадтай өвчингүй, эрүүл байдлаа хадгалахын төлөө малчид, мал эмнэлгийн байгууллагатай хамтран зүтгэж эхэлнэ.
 
Тухайлбал, шүлхий өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт ордог. Бид бүсчилсэн стратеги баримтлан шүлхийтэй тэмцэж байна, энэ ажил тодорхой үр дүнд хүрч байгаа. Өөрөөр хэлбэл манай улсын аль нэг аймагтшүлхий гарахад зөвхөн тухайн бүсэд худалдааны хориг тавигдана гэсэн үг. Энэ стратегийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө манай улсын нутаг дэвсгэр бүхэлдээ хоригт ордог байсан. Бүсчилсэн стратеги баримталснаар төвийн бүсэд багтаж байгаа аймгаас мах бэлтгэж гадаад зах зээлд гаргах боломж нээлттэй байна. Бидний баримталж байгаа стратеги олон улсын шаардлагад нийцэж байгааг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрч 2016 онд манай улсад батламж өгсөн. Төвийн бүсээс гадаад зах зээлд мах нийлүүлэх боломжтой байгааг эдийн засгийн харилцаатай орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна.

Нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан шинэ бүлэг оруулсан бөгөөд энэ бүлэгт малын эмийн үлдэгдлийг хянах цоо шинэ зохицуулалт тусгагдсан. Тухайлбал, мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөр, жороор олгох мал, амьтны эмийн жагсаапт, журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж мөрдүүлнэ. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх том алхам болж байгаа юм. Мал, амьтны эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, сорилт баталгаажуулалт хийгдээгүй эмийг эгүүлэн татаж устгадаг болно, жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлах арга хэмжээ авна.
 
-Энэ хууль хэзээнээс хэрэгжих вэ. Хуулийг хэрэгжүүлэх талаар танай яамныхан бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль ирэх оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Хамгийн түрүүнд энэ хууль гарсантай холбогдуулан маш олон журам, дүрэмд өөрчлөлт орно. Мөн одоо мөрдөж байгаа зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Мал эмнэлэг төрд шилжиж байгаа учраас боловсон хүчний нарийвчилсэн судалгааг гаргаж, бэлтгэх, давтан бэлтгэх асуудал гарч байна.
 
Суманд одоогийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа “мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийн нэр өөрчлөгдөж, “Хөдөө аж ахуйн тасаг” нэртэй болж, хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлийн төрийн анхан шатны нэгжийн чиг үүрэгт ажлыг хариуцаж хийнэ. Энэ тасгаас малын эмч нь “Мал эмнэлгййн тасаг” руу шилжин ажиллана. Сум, аймаг, улсын түвшинд мал эмнэлэг босоо тогтолцоотойгоор ажиллана. Аймгийн түвшинд Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаагаа хэвээр эрхэлж, энэ бүтцийн мал эмнэлэгийн чиг үүрэг босоо тогтолцооны бүтэц рүү шилжинэ. Мал бүхий дүүрэгт тасаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газарт бүтцийн нэгж ажиллахаар шинэ заалт туссан болно. Мөн мэргэжлийн холбоод, нийгэмлэг зэрэг нь тодорхой чиг үүргийг төрийн өмнөөс гүйцэтгэхээр заасан.

Өглөөний сонин
Р.Саруул

Ц.Батбаяр: Байгаль хамгаалахад хамтын ажиллагаа хэрэгтэй
Ц.Батбаяр: Байгаль хамгаалахад хамтын ажиллагаа хэрэгтэй
 
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​