fbpx Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүргийг ТББ-аар гүйцэтгүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 33 секунд

Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүргийг ТББ-аар гүйцэтгүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.

 Он дуусч байгаатай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын хувьд өнгөрч буй онд хийсэн ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?

2018 он бүтээн байгуулалтын салбарын хувьд их үр өгөөжтэй жил байлаа. Салбарын бодлого, төлөвлөлт, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсрууллаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлууллаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн Газрын ээлжит хуралдаанаар "Орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам"-ыг баталлаа. Түүнээс гадна, орон нутаг болон Улаанбаатар хотод дэд бүтцийн хэд хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь аймгуудын төвүүдэд цэвэрлэх байгууламж шинээр барих төслүүд, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, инженерийн хангамжийг шийдвэрлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсүүдэд "Дэд бүтцийн төв" байгуулах ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн Газрын кадастрын мэдээллийн санг цахимжуулах, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимаар хүлээн авах ажлыг эхлүүллээ. Мөн төрийн зарим чиг үүргийг салбарын төрийн бус байгууллагуудад шилжүүлэх ажлыг олон улсын жишгийн дагуу гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлж эхэллээ. Дээр нь яамны дэргэд Ногоон барилгын үндэсний зөвлөлийг байгууллаа гэх мэт бүтэн жилийн хийсэн ажлуудаа тайлагнавал бүтэн ном болж болохоор байна.

Төрийн зарим чиг үүргийг салбарын төрийн бус байгууллагуудад шилжүүлэхдээ олон улсын жишгийг баримталлаа гэж ярилаа. Ямар чиг үүргийг шилжүүлэв? Олон улсад ямар жишиг байдаг юм бэ?

Олон улсад төр нь бодлогоо боловсруулж, түүнийг нь салбарын төрийн бус байгууллагууд нь хэрэгжүүлдэг туршлага түгээмэл байдаг. Энэ туршлагыг улсдаа нэвтрүүлэхээр холбогдох хууль журам, шийдвэрүүдийг гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Манай Барилгын тухай хууль 2016 онд шинэчлэн батлагдахад барилгын салбарын төрийн зарим чиг үүргүүдийг мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар хэрэгжүүлж болох тухай заасан байгаа. Энэ хүрээнд БХБЯ сонгон шалгаруулалт зарлаж, Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалт эрхлэх зохион байгуулах чиг үүрэг, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг салбарын мэргэжлийн холбоодын түншлэлд гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлж байна.

Төрийн ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлсэнээр ямар өөрчлөлт гарч байна вэ?

Төрийн 20 гаруй жил хийж гүйцэтгэж ирсэн ажлыг төрийн бус байгууллагуудад шилжүүлээд 1 жил өнгөрөхөд олзуурхууштай, мэдэгдэхүйц өөрчлөлт, дэвшил гарлаа. Наанадаж, төрийн албан бүтэц орон тоо, төсөв хэмнэгдэж байна. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохын өмнө урьдчилсан дүгнэлт гаргах ажлыг төрийн бус байгууллагуудад шилжүүлсэн тухайд гэхэд, үйл ажиллагааны хурд, чанар огцом дээшиллээ. Энэ талаар барилгын салбарын аж ахуйн нэгжүүд ам сайтай байна. Би ч гэсэн сэтгэл хангалуун байгаа.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх, хэрэгжүүлэх явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл учирав уу?

Нэгхэн жилийн дотор гэхэд бахархаж, олзуурхууштай олон эерэг өөрчлөлтүүд гарсан ч анхаарч, сайжруулах зүйл байлгүй л яахав. Тухайлбал, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн цахим системд халдлага боллоо.  Гэвч манай Монголын Барилгын Үндэсний Ассоциаци болон түнш, хамтрагчид ур чадвар, нөөц бололцоо, хүч хөрөнгөө дайчлан цахим программыг шинэчлэн хөгжүүлж, улам сайжруулж чадлаа. Үүний ачаар, бид 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлнэ.

Тэгэхээр барилгын тусгай зөвшөөрөл олгох одоогийн тогтолцоо цаашид үргэлжилэх үү?

Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба энэ ондоо багтаагаад гэрээгээ дүгнэж, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Иргэд аж ахуйн нэгжүүд буюу үйлчлүүлэгчдээс сайн үнэлгээ авсан талаар дээр би дурдсан. Гэхдээ шийдвэрийг би дангаар гаргахгүй, Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Тиймээс цаашид хэрхэх талаар одоогоор хариулт өгөх боломжгүй байна.

Ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Баярлалаа.

Яг одоо АТГ-т УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авч байна
Яг одоо АТГ-т УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авч байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​