УИХ-ын зарим гишүүн Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа доголдож, төрийн ажил тасралтгүй байх зарчим алдагдахад хүрээд байна. Монгол Улсын хууль тогтоомжийг хангаж ажиллах ёстой Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд, түүний кабинетын давхар дээлтэй 15 гишүүн хоёр долоо хоног УИХ-ын чуулганыг хуралдуулсангүй. Иймд бид Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй боллоо” гэв.