fbpx Дөрвөн жилийн өмнөх дөрвөн сая долларын гүйлгээг Д.Дорлигжавт өгсөн авлига байсныг Т.Ганболд гэрчиллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 48 секунд

Дөрвөн жилийн өмнөх дөрвөн сая долларын гүйлгээг Д.Дорлигжавт өгсөн авлига байсныг Т.Ганболд гэрчиллээ

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын хэвлэлд өгсөн ярилцлага шуугиан тариад байна. Түүний ярьсан олон асуудлаас хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад данс руу нь дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн гэж мэдэгдсэн явдал юм.

Уг нь энэ шинэ мэдээлэл биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин цахим хуудастаа дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримт дэлгэж “…Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж мэдэгдсэн юм.

Тэр үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод удаагүй, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав дараагийн Хууль зүйн сайдад яригдаж байв. Тиймээс Х.Тэмүүжиний дэлгэсэн баримт Д.Дорлигжав руу чиглэж байгааг улс төрийн хүрээнд ярьж байсан.

Х.Тэмүүжиний гаргаж тавьсан баримт нь “NRI LLC”-ийн тамга тэмдэг бүхий Б.Алтантуяа гэх хүний хийсэн гүйлгээнийх байв. Мөн  гурван гүйлгээний баримт дээрх он сар өдөр нь өөр өөр байсан байдаг.

Энэ гүйлгээний талаар 2014 оны арванхоёрдугаар сарын 5-нд Голомт банкнаас “…Арилжааны банк нь харилцагчаас ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр тооцоог саатуулах, гүйлгээ хийхээс татгалзах эрхгүй байгууллага болно.

Энэхүү асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр гарсантай холбогдуулан банк дотооддоо шалгалт хийж үзэхэд зохих журмын дагуу хийгдсэн харилцагчийн бизнесийн хэвийн гүйлгээ байсан.

Банкны харилцагчдын хооронд хийгдсэн бизнесийн хэвийн гүйлгээний баримтыг улс төрийн зорилгоор ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр тайлбар гаргаж байгааг тус банкны зүгээс банкны харилцагчийн санхүүгийн мэдээллийг задруулсан, холбогдох хууль тогтоомж зөрчсөн зохимжгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье” гэсэн мэдэгдлийг хэвлэлээр дамжуулан хийж байв.

Харин 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Алтан Дорнод Монгол” компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл, тус компанийн Тэргүүн дэд захирал асан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаа, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар тус тусдаа мэдээлэл хийв.

“Алтан Дорнод Монгол” компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл “…Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан Дорнод Монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлнэ. Ямар учиртай гүйлгээ болохыг тэр л хэлэх учиртай. “NRI” бол зөвхөн Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Тэгэхээр энэ дөрвөн сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлах байх. Би бол “Алтан дорнод Монгол” компанийг төлөөлж байна. Т.Ганболд эрүүл мэндийн шалтгаанаас хэвлэлийн хуралд ирж чадсангүй” хэмээн мэдэгдсэн.

Энэ өдрийн үдээс хойш “Алтан Дорнод Монгол” компанийн Тэргүүн дэд захирал асан, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаа, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар хамтран мэдээлэл хийсэн байдаг. Ч.Бямбаа “…Би  “Алтан дорнод Монгол”-ын Монгол дахь төлөөлөгч, С.В.Паушокийг орлож, төлөөлж, байсан хүн.  С.В.Паушок Алтан дорнод Монголыг 23 сая ам.доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-нд хийж төлбөрийн нөхцөлөө тохирсон. Төлбөрийн эхний нөхцөл   хоёр сая ам.долларыг яаралтай шилжүүлэх үүрэг авсан. Би хоёр сая ам.долларыг олохын тулд байнга харьцдаг “Голомт” банкинд учраа хэлж зээлийн гэрээ хийгээд хоёр сая ам.доллар авсан. Түүнийгээ шууд С.В.Паушокт төлсөн. Гэтэл энэ үед тус компанийг худалдаж авах өөр хүн гарч ирсэн нь Т.Ганболд байсан. Т.Ганболд “Голомт” банктай  гэрээ байгуулан С.В.Паушоктой очиж уулзаад компанийг худалдаж авсан болохоор Ч.Бямбаа байраа суллан уг компаниас холдохоор шийдсэн. Гэхдээ би тэрхүү хоёр сая ам долларыг найз нөхдөөсөө зээлж, бас өөрөө гаргаж төлсөн бөгөөд зарим нэгэн зээлд бас өөрийн мөнгөө шилжүүлээд байсан.  Өөрөөр хэлбэл, би тухайн үед уг компанийн ажилчдын цалин болон татварыг яаралтай төлөх ёстой өрийг дарахын тулд найз нөхдөөсөө болон өөрөөсөө мөнгө гаргаад явсан. Үүнийг Т.Ганболд нэгтгэн дөрвөн сая ам.долларыг тухайн компанийг худалдан авахын тулд төлсөн. Харин  “Голомт” банктай холбоотой харилцагчийн асуудал яригдаж байгаа учраас түүний хүсэлтээр  Д.Баясгаланг энд авчирсан” гэсэн юм.

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан “…Би өнөөдөр энд Ч.Бямбаа захирлын хүсэлтээр ирсэн. Ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. “Алтан Дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа Монголын нэлээд томоохон 5-6 компани тус компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед “Алтан Дорнод Монгол” компани бүх лицензүүд өмч хөрөнгүүдээ “Голомт” банкны барьцаалсан. Тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан Дорнод Монгол” компанийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь Т.Ганболд захирал компанийг худалдаж авсан.

Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар банкнаас гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар  нэгэн албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч,  хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байна” гэж байлаа.

Харин Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав 2014 оны арванхоёрдугаар сарын 9-нд Хууль зүйн сайдаар томилогдохоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулагдах үеэрээ “…Х.Тэмүүжин хэвлэл мэдээллээр хамаатантайгаа хамтарч гүтгэлэг тараасан. Настай аав ээж рүү маань хүнээр яриулдаг. Болохгүй болонгуут нь ингэж гүтгэлэг тарааж байна. Би иймэрхүү юманд дуугүй явдаг байсан. Гэхдээ энэ удаад нэлээд ноцтой анхаарч, учрыг нь олно” гэдгээ мэдэгдсэн байдаг юм.

Тэгвэл “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд хоёр, гуравхан хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “…Тухайн үед манай данснаас нэлээд хэмжээний мөнгө Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа хамаагүй дэлгэрэнгүй ярих боломж байхгүй. Гэхдээ өнөөдөр бол хууль хяналтын байгууллага нь нүүрэн дээрээ ийм сайхан, зөв юм ярьчихаад, амьдрал дээр бохир булай юм хийдгийн зах зухаас л бид хоёр дурдаж байна л даа.

Энэ баримтууд Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаасаа буух үедээ гаргаж байсан мэдээлэл, энэ баримтууд. Х.Тэмүүжингийн гаргасан баримт нь бол дөрвөн сая ам.доллар. Энэ мөнгө манайхаас гарсан байдаг юм.

Яахав Х.Тэмүүжин тухайн үедээ Хууль зүйн сайдаа өгөхийн өмнө энэ үйлдлийг гаргасан л даа. Мань эр тодорхой хэмжээнд тэр хугарлын цэгийг ашигласан юм болов уу. Өөрийнхөө албан тушаалыг өөрчлөгдөх гэж байгаа боломжоо гаргаад, гэв гэнэт тэгж зоригтой дуугарсан. Тэгээд л алга болсон.

Тухайн үед ч гэсэн энэ асуудлыг Х.Тэмүүжин дэлгээд тавихад сөрөг хүчин МАН, бүлгийн дарга нь С.Бямбацогт байсан.

С.Бямбацогт над дээр ирээд уулзаж байсан. “…Ийм юм болсон юм уу Ганболд оо, баримтуудаа надад өгөөч. Бид нар сөрөг хүчин, энэ дээр чинь жинхэнэ сенсаац хийе” гэсэн. Би “За та нар чадахгүй биз дээ, худлаа байх” л гэсэн. Тэгээд очоод тэр удирдлагууддаа танилцуулсан уу яасан, тэгээд л хөөрхий нам жим болсон” гэж ярилаа.

Юутай ч энэ асуудал өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг “гэрч”-ийн үгнээс мэдэж болохоор байна. Нөгөөтэйгүүр, Т.Ганболдын ярьсан үнэн байгаад, хууль хяналтынхан тогтоож чаддаг юм бол “…Хэрэг хуучирдаггүй” гэдэг үг юутай үнэн болохыг батлах юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​