fbpx Су-г явууллаа, суудлыг нь хэн авах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 19 секунд

Су-г явууллаа, суудлыг нь хэн авах вэ?

Өчигдөр 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр. Хотын дарга Су.Батболдын НИТХ-д өгсөн чөлөөлөгдөх өргөдөл дээрээ тавьсан ажлаа өгөх хугацаа нь юм.

Харин өчигдөр Хотын дарга Су.Батболдын өргөдлийн хариуг НИТХ биш Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдлээ. Тэрээр захирамж гаргаж Су.Батболдыг Хотын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр орлог­чоор нь ажиллаж бай­сан Ж.Батбаясгаланг томилжээ.

Уг нь НИТХ энэ өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж байсан. Гэтэл хэдэн өдөр НИТХ-ын удирдлагуудын зүгээс хийгээд байсан довтолгоо намжсан. Ийм байдалтай хэд хоноод өнөөдөр ийм шийдвэр Ерөнхий сайдын зүгээс ирэв.

Ийм хуулийн гаргалгааг Ерөнхий сайд сүүлд харж, гэнэтхэн НИТХ руу явуулсан бичгээ буцаан татсан байгаа юм. НИТХ-аар хэлэлцүүлсэн бол санал нь уначихаар нөхцөл байдал үүссэнтэй холбоотой гэдэг.

Ер нь бол Су.Бат­болдын чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсон шалтгааныг нийтээрээ мэдэж байгаа. Ерөнхий сайдтай ойлголцоогүй гэж өргөдөлдөө бичсэн нь бол зүгээр л халхавч төдий юм.

Иймээс Су.Батболд гэдэг улстөрчийн карьерт өөрөөр нь цэг тавиулж, өргөдлөө өгтөл дарамталсан бичлэг гээч зүйлийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь Монголын Улс төрд өрсөлдөгчөө намнадаг “бичлэг” гэдэг шинэ зэвсэг албан ёсоор орж ирснийг үүгээр тунхаглаж байгаа юм. Энэ цаг мөчөөс эхлээд олон хүн энэ зэвсгийн бай болох нь тодорхой.

Хэрэв Су.Батболд гүрийж эхэлснээрээ гүрийсэн бол энэ арга ингэж байр сууриа бататгахгүй л байсан болов уу. Бас хувь хүнийх нь хувьд ингэж өргөдлөө барьж гүйгээд чөлөөлөгдөж байгаа нь сайн үр дагавар лав авчрахгүй. Энэ талаар өмнө нь бичиж л байлаа.

Нөгөө талаас МАНАН-г устгах улс төрийн “гарчиг” дор албан тушаалаасаа буусан Су.Батболдын ажлыг авах гэсэн сонирхол МАН-д өрсөлдөөн үүсгээд байна.

МАН дахь У.Хүрэл­сүхийн фракцынхны дунд гэсэн үг. Нарийндаа бол У.Хүрэлсүхийн фракц дахь “гаднын нөлөө”-тэй улстөрчид хийгээд “цэвэр цус”-ны бүлгийнхний дунд энэ өрсөлдөөн явж байгаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг Хотын даргад зүтгүүлж байгаа. Харин Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар Хотын даргын орлогчоор ажиллаж үзсэн Б.Мөнх­баатарыг сойж байна. Энэ хоёрын хэнийг томилохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийднэ гэж байгаа.

Аль аль нь нэр дэвшигч­дээ итгэлтэй, хэн хэн нь Ерөнхий сайдын дэмжлэгийг авна гэдэгтээ найдаж байгаа хүмүүс.

Ерөнхий сайд У.Хүрэлүсхийн хувьд С.Амарсайханыг сонговол Д.Амарбаясгалангийн, Б.Мөнхбаатарыг сонговол Д.Сумъяабазарын шууд удирдлагад Улаанбаатар хот орно гэсэн үг.

Нөгөөтэйгүүр нэр дэвшигч гэх үү, горилогч гэх үү хоёр эрхмийн нэг С.Амарсайханы хувийн компанийн үйл ажиллагаа хотын амьдралд тийм ч сайнгүйгээр нөлөөлдөг гэдэг.  Ийм яриа хөөрөө их бий. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшигчээ өөрчилж байгаа мэдээлэл ч байна. 2012 оны сонгуулийн өмнө УБЕГ-ын даргаар ажиллаж байсан, өдгөө ОХУ-ын Эрхүүд Ерөнхий консулаар сууж буй Л.Амарсанаагийн нэр дуулдаж эхэллээ.

Юутай ч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын даргын албан тушаалд хэнийг тавихаа өнөө маргаашгүй шийдэх юм байна.

Түүнчлэн Су.Бат­болдыг ингэж “үг дуугүй “ чөлөөлсөн нь У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр нүүр тулсан уулзалт хийгээд ч амжилт олоогүй гэдгийг харуулж байгаа хэрэг юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

МАН-ЫН САМУУРАЛ ТӨРИЙГ САМАРЧ ГҮЙЦЛЭЭ
МАН-ЫН САМУУРАЛ ТӨРИЙГ САМАРЧ ГҮЙЦЛЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​