Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?


УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөг хүртэл намынхаа нөмөр нөөлгөөр улстөрд дараалан сонгогдож сангийн сайдаар хүртэл ажиллаж үзсэн нэгэн. Төрд шударга зүтгэсэн үү гэвэл бас үгүй. Байнга хэл ам дагуулж байдаг өөрийн хувийн компанидаа төсвөөс 19 тэрбум төгрөгийг авахаар 2019 оны төсөвт суулгуулсан явдал ашиг сонирхолын зөрчил дагуулж байна.

Тодруулбал нийслэл дэх  ашигтай байршилтай газруудыг өөрийн болгож дээр нь барилга байшин барьж хөрөнгөжсөн гэлцдэг эрхэм гишүүний Баянгол дүүргийн нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилга ирэх оны төсвөөс 19 тэрбум төгрөгийг авахаар болж байгаа юм.  

Уг нь бол ийм хэмжээний цэцэрлэг,сургуулийн цогцолбор дунджаар 10 тэрбум орчим төгрөгт багтдаг аж. Гэтэл Б.Чойжилсүрэн гишүүн Сангийн сайд байхдаа өөрийнхөө бизнест давуу эрх олгож 15  тэрбум төгрөг гэж үнэлжээ. Сайдын албанаас буумагцаа Төсвийн байнгын хорооны даргын суудалд сууж 19 тэрбум орчим төгрөг болгосон баримт байна.

 

 

Нарны хороололд байр худалдан авсан 5700 орчим иргэнд улсын сургууль, цэцэрлэгтэй хотхон хэмээн сурталчилж зарчихаад, дараа нь болохоор энэ бол төлбөртэй сургууль, цэцэрлэг хэмээн хулхиджээ. Тус хорооллын иргэд “Бид сургууль, цэцэрлэгтэй гэсэн учир өндөр үнэтэй байр худалдаж авсан. Тиймээс бид хувийн төлбөртэй, цэцэрлэг, сургуульд хүүхдээ явуулж чадахгүй. Иймд тус цэцэрлэг, сургуулийг улс авна уу” гэсэн хүсэлт тавьсан учир хуулийн дагуу санал боловсруулагдсан байгаа юм.

Ингээд Ж.Эрдэнэбатын Засгийн газар  “Хурд” группын барьсан “Нарны хороолол” дахь сургууль, цэцэрлэгийн барилгыг төрд авах шийдвэрийг гаргажээ. Одоогийн Сангийн яамны ажлын хэсэг удаа дараа үнэ буулгах санал хүргүүлсэн ч Б.Чойжилсүрэн гишүүн үнэтэй материалаар барьсан,газраа 2 тэрбум төгрөгөөр авсан гэж тас гүрийсэн байдаг. Хувийн хэвшлийн барьсан барилгыг төр хэт өндөр үнээр авах гэж байна гэсэн шүүмжлэл нэг хэсэг өрнөсөн ч эцэст нь Б.Чойжилсүрэн  гишүүн хүслээ гүйцээсэн. Өөрөөр хэлбэл тэрээр дунджаар 10 орчим тэрбум төгрөгт баригдах барилгыг 19 тэрбум төгрөгт хүргэж 2019 оны төсөвт суулгаж чадлаа. Татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрээр 9 тэрбум төгрөг шамшигдууллаа. Гишүүн гэх сэтэр зүүсэн хичнээн хүн энэ мэтээр биднээс хулгай хийсээр байх вэ...


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [202.179.27.179] · 2018/12/02

    chuv chumuusiin chadgalamjaas 10 % chimtgel avdagaa uter turgen boliochee, araichdee ene luivarchin B.Choijilsuren ajillaa mededeggui chudee.Ard irged bid nart ich chochiroltoi baidag, iimd naad utgagui chimtgelee zogsoo.


  • Зочин · [103.229.121.150] · 2018/11/29

    ERTHEN BURUUGAA HULEE TEGEHGUI BOL URGELJLEED TURUUCHIIN ZASAGT GANBAT SAIDTAI HIISEN LUIVAR CHINE ILERNE SHUUU CHOIJOOO!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


  • haraal idsen hylgaich nar aa gej?... · [148.60.92.227] · 2018/11/29

    ene hylgaich bol zasarsgyi etgeed s dee!!!bainga l hylyy hiij ylas torjuulej baih be?ene metiig neg mesen salgaj sorond ni yabyylahsan?...


  • зочин · [66.181.181.173] · 2018/11/29

    хуулийн байгууллагууд санхүүгийн байгууллагууд УИХ өөрөө засгийн газар өөрөө АТГ аудитийн байгууллага шалгаад хариуцлага хүлээлгээд улсад учруулсан бол хохирлыг төлүүлээд үүнийг иргэдэд ил тод мэдээлэхийг шаардая


  • Зочин · [185.9.19.152] · 2018/11/29

    Niimkaa Hurlee choijoo 3 chin uhaantai sh dee odoo T1 halhuudiig bailduulchaad dundaas ni usnaas huurai garna harj l bgaarai


  • Зочин · [122.201.25.46] · 2018/11/29

    энэ юу ч биш концессынхон,сангуудаас аймшгийн юмнууд нуугдаад байгааг ил болго,дээгүүрээ бөөн хуйвалдаан хөлөө жийлцээн болно


  • njuty · [66.181.179.177] · 2018/11/28

    Арматураа гаалиар татваргүй оруулдаг байсан. Замын ҮҮдийнхэн мэднэ. АТГ шалга


  • Зочин · [66.181.181.217] · 2018/11/28

    Сайхан л сургууль цэцэрлэг харагдаж байна. гол нь 1m2 ийг хэдэн төгрөгөөр авч байгаа нь чухал ш дээ


  • Zochin · [103.229.122.174] · 2018/11/28

    2 тэрбум төгрөгөөр авсан тэр цэцэрлэг, сургуулийн газрыг түүнд хэн зарсан бэ? Тэр газрыг зарсан этгээд уг газрыг хуулийн дагуу авсан эсэх? татвар төлөгдсөн эсэх? Ер нь ийм үнээр газар авч барилга барих санхүүжилтийн эх үүсвэр “цэвэр” эсэх?


  • atg · [66.181.187.193] · 2018/11/28

    muu uvs novsh udahgyi bolson


  • Зочин · [103.229.121.150] · 2018/11/28

    BAASANHUU JAVHLAN 2g HUDALDAJ AVAH GEED BAIGAA GESEN SHUU


  • ЗОЧИН · [202.131.233.190] · 2018/11/28

    ЭНЭ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЧИНЬ ХАВЬ ОРЧНЫХОО БАРЬЖ ЗАРСАН БАЙРНУУДЫНХАА ҮНЭД ШИНГЭЭД БОРЛОГДЧИХСОН СУРГУУЛИЙГ ЗАЛИЛАН ХИЙЖ ТӨРД ХУДАЛДАХ ГЭСЭН ЛУЙВАР,ХУЛГАЙ ШҮҮ ДЭЭ,ҮНЭГҮЙ СУРГУУЛИЙГ ЦОГЗОЛМАА САЙДТАЙ ХАМТ ҮНЭЛЖ ТӨРД ШАХАХ АРГА,ЭНЭ УВСААС МӨНГӨ ТАРААЖ, ХОТООС ХЭДЭН МЯНГАН ХҮН АВААЧИЖ САНАЛ ӨГҮҮЛЖ ЛУЙВРААР УИХ-Д ГАРНА,МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИН ДАА,НААД ТӨСӨВТ СУУЛГАСАН МӨНГӨӨ ӨӨР ЗҮЙЛД ЗАР,САНГИЙН САЙДААС БУУХДАА 20 ТЭРБУМЫГ ХУРД КОМПАНИРУУГАА ШИЛЖҮҮЛЖ АМЖСАН УЛААН ЛУЙВАРЧИНГ САЙН ШАЛГАЖ ЯЛЫГ НЬ ӨГ.


  • zochin · [202.9.43.113] · 2018/11/28

    yana daa bid nar


  • Зочин · [139.5.219.136] · 2018/11/28

    энэ ч дүүрчихсэн эр л дээ хүйс тэмтэрнэ гэдэг шүү.


  • иргэн · [202.179.25.37] · 2018/11/28

    Бид Банзан хашаа барьж үзээгүй байж болно гэхдээ Хулгай Луйвар Залилан хийгээгүй Зөв Ариун мөртөй яваа болохоор ингэж Хөрөнгөжиж чадахгүй байгаа юм шүү дээ


  • Зочин · [103.9.90.52] · 2018/11/28

    Өөрөө банзан хашаа ч барж үзээгүй хүмүүс хүний хийсэн бүтээн байгуулалтыг яаж ойлгох вэ дээ Ийм бүтээн байгуулалтыг хүлээн авах нүсэр комисс ажилладаг ш дээ


  • zochin · [43.228.129.119] · 2018/11/28

    Хүний хийсэн зүйлийг худалдаж авч байгаа бол бага муу хэлээд авна бүздээ.Энэ хүн төрөөс хулгай хийх жижиг гар биш бх. Төрд орохдоо хөрөнгөтэй байсан залууг Монголчууд мэднэ. Жинэхэнэ бүтээн байгуулалт хийсэн бүтээлч нэгэн байх шүү.


  • Зочин · [202.131.230.238] · 2018/11/28

    ийм том бүтээн байгуулалт хийж байгаа хүн төрөөс дэмжлэг авахад болох л байх л доо


  • Зочин · [49.0.149.20] · 2018/11/28

    ЭНЭ НӨХӨР Ч ДЭЭ БАС Л МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ ГЭХ БАГАДАНА ДАА ЯРЬВАЛ ОЛОН ЗҮЙЛ БНА


  • Kk · [49.0.218.102] · 2018/11/28

    Ene zailaachee, muuhai amtan.


  • Зочин · [66.181.160.62] · 2018/11/28

    Энэ ичгүүргүй авилгач шүү дээ