fbpx Ү.АМАРБАТ: ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ХУУЛЬ ХҮСЭЭГҮЙ ҮР ДҮНД ХҮРГЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 31 секунд

Ү.АМАРБАТ: ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ХУУЛЬ ХҮСЭЭГҮЙ ҮР ДҮНД ХҮРГЭЖ МАГАДГҮЙ БАЙНА

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг Улсын Их хуралд өргөн мэдүүлээд байгаа. Энэ талаар Хуульч Ү.Амарбатын байр суурийг тодрууллаа.

Хуульчийн хувьд энэ хуулийн төслийг юу гэж харж байна вэ?

Дэлхийн улс орнууд зээлийн хүүг бууруулах стратегиа 3 үндсэн аргаар тодорхойлж байна. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох замаар, Төв банк төрийн мөнгөний бодлогоо уян хатан байлгаж, санхүүгийн байгууллагуудад хямд эх үүсвэр олгох замаар, Шүүхээс зээлийн хүүг хэт өндөр тогтоосон гэрээ, хэлцлүүдэд хүүг хүчээр буулгах замаар асуудлыг шийддэг.

Зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар хязгаарлана гэвэл иргэдэд сайхан сонсогдох нь зүйн хэрэг, яагаад гэвэл зээлийн хүү өндөр байна, хүүгээс гадна мөнгө хүүлэлт хуулийн хяналтаас гадуур байна шүү дээ. Монгол Улсад холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, түүний хяналтын хүрээнд банк, банк бус санхүүгийн байгууллагууд зээл олгож байна. Мөн хувь хүмүүс ч өндөр хүүтэй зээл олгож байна. Хуулийн төсөлд тусгасан хүү банк, санхүүгийн байгууллагын одоогийн зээлийн хүүгээс өндөр байна. Хүү хаана өндөр байна вэ гэвэл хувь хүмүүсээс олгосон зээлд л өндөр байна. Жишээлбэл томоохон худалдааны төвүүдэд өдрийн зээл гэдэг ойлголт байдаг. Зээлээ аваад өдөр өдөрт нь асар их хэмжээний, сар, жилээр бодохоор хэдэн зуу, хэдэн мянган хувийн хүү төлж зээлдэгчид хохирдог. Гэтэл яг энэ хэсэг бүлэг мөнгө хүүлдэг хүмүүст дээрх хууль үйлчлэхээргүй харагдаж байна. Хэн хэнд хэдэн хувийн хүүтэй зээлийг яаж олгоод байна гэдгийг  хянах боломж төрийн механизмд байхгүй. Монголбанк ч, Санхүүгийн зохицуулах хороо ч энийг хянах боломжгүй.

Зээлийн хүүгийн хязгаар тогтоох замаар хүүг бууруулж байгаа улс орнууд байна гэж та хэллээ. Тэдгээр улсад ямар үр дүн гарсан бэ?

Зээлийн хүүг хуульчилсан орнуудад хоёр төрлийн үр дагавар гарсан байдаг. Эрх зүйн соёл харьцангуй төлөвшсөн, банк санхүүгийн систем, хөрөнгийн бирж нь өндөр хөгжсөн, иргэд нь хуулиа дагаж мөрддөг орнуудад хууль эерэгээр хэрэгжсэн байдаг. Харин хөгжил буурай улс оронд сөрөг нөлөөг үзүүлсэн байна. Жишээлбэл жилийн 15 хувьтай байсан хүүг хуулиар 30 гээд тогтоочихоор бүх хүү 30 руу саваад, хуулинд ийм байгаа юм чинь ийм л байна ш дээ гэсэн тохиолдлууд нэлээд оронд гарсан.

Төрөөс иймэрхүү хязгаар, квот тогтоосон арга хэмжээнүүд ихэвчлэн зөв зорилгоор эхэлдэг ч яг амьдрал дээр дандаа сүйрэл болж дуусдаг. Тод жишээ нь алтны 68 хувийн татвар. Их хэмжээний орлого олно гэж тооцсон ч Монголбанкинд тушаах алтны хэмжээ огцом буурсан. Мөн махны дээд үнийг тогтоож байсан. Үнийг тогтоосны маргааш махны худалдаачид бүгд үнийг дээд цэгт нь тулгасан. Иймээс хүүгийн дээд хязгаар гэдэг мессэж зарим бизнесийн ёс зүйгүй, хүүгээ нэмэх боломж хайж байгаа хүмүүст ашиг, харин түүнийг авч байгаа иргэд хохирохоор байна. Хязгаар нь энэ юм чинь энэнээс дээшээ байхгүй л бол болно биздээ гэж хэлэх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл төр жам ёсоороо явж байгаа зах зээлрүү хүч түрэмгийлэн, механик тоо тогтоож орох нь ихэвчлэн сөрөг үр дагавартай байдаг. Ингээд ярихаар энэ банкны талд ярьж байна, хүүлэлтийг дэмжиж байна гэж ойлгодог. Гэхдээ мөнгө хүүлэлт, зээлийн хүү хоёрыг ялгах хэрэгтэй.

Тэгвэл мөнгө хүүлэгчдээс яаж сэргийлэх вэ?

Иргэд орлогын найдвартай эх үүсвэргүй буюу тогтвортой ажлын байргүй, аргаа барсан үедээ өдрийн, хоногийн зээлийг ямар ч өндөр хүү, ямар ч нөхцөлтэй байсан хамаагүй зах худалдааны төвүүд дэх мөнгө хүүлэгчдээс авч дараа нь санхүүгийн дарамтад орж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог нь гаргадаг гол алдаа юм. Иймээс мөнгө хүүлэгчдийн гарт орохгүй байх, гэрээний нөхцөлтэй сайтар танилцах, онц шаардлагагүй бол өндөр хүүтэй зээл авахаас татгалзах, зээл авахдаа найдвартай санхүүгийн байгууллагуудад хандах хэрэгтэй. 

Манай улсын иргэний хуулинд талуудын тохирсон зээлийн хүү үндэслэлгүй өндөр тохиолдолд шүүхээс хүчээр бууруулдаг. Өмгөөлөгчийн хувьд миний ажиллаж байсан хэргүүд дээр сарын 6 хувь, 8 хувиар хүүг тогтоосон байсныг шүүхээс сарын 1,5 хувь 2 хувь болгон бууруулж байсан. Энэ нь нэг төрлийн хязгаар тогтоож байгаа хэлбэр ч бүх зүйл болоод өнгөрсний дараа авч буй арга хэмжээ юм. Иргэдэд мөнгөтэй харилцах, мөнгөний менежмент хийх, хариуцлага хүлээх чадварыг бүрэн суулгаагүй цагт энэ эрх зүйн орчин хэрэгжиж чадахгүй.

Хүүг буруулах тал дээр манайд ямар хуулийн орчин хэрэгжих боломжтой вэ?

Зээлийн хүү хөвж байх ёстой, зах зээлийнхээ жамаар тогтох ёстой. Хөвнө гэдэг нь өндөр байна гэсэн үг биш. Зээлийн хүү нь эдийн засгийн тусгал. Тухайн улсын эдийн засаг сайжирвал хүү буурдаг, муудвал өсдөг учраас хүүг хүчээр барих бус эдийн засгаа сайжруулах тал дээр анхаарлаа хандуулмаар байгаа юм. Аливаа хууль нийгэм, эдийн засаг, иргэдийн сайн сайхны төлөө байх ёстой. Иймээс асуудлыг аргаацсан байдлаар биш алсыг харсан бодлогоор шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй. Юун түрүүнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлмээр байна. Зах, худалдааны төвд ямар ч гэрээгүй, баталгаагүй өдрийн 5,10 хувийн хүүтэй зээл олгогчид зээлээ буцааж авахдаа зээлдэгчийг дарамталж хууль бус аргаар нэхдэг. Мөн иргэдийн орлогыг баталгаажуулмаар байна. Баталгаатай орлого нь эргээд баталгаатай зээл төлөлт болдог. Баталгаатай орлого нь тогтвортой ажлын байр. Тогтвортой орлоготой хүн асуудалгүй зээлээ төлнө шүү дээ.

Бидэнтэй ярилцсан танд баялалаа.

Иргэдийг эрчим хүчээр бүрэн хангах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэгдлээ
Иргэдийг эрчим хүчээр бүрэн хангах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэгдлээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​