Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор 16.00 цагаас хуралдаж шийдвэрлэхээр товлосон байна.
Тодруулбал, УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй харилцлага тооцож, огцруулах албан бичгийг УИХ-ын даргад өнгөрсөн даваа гарагт өргөн мэдүүлээд байгаа юм. Дэгийн тухай хуулийн дагуу байнгын хороо уг асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой бөгөөд гарсан санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар мөн 7 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
Дашрамд дурдахад, Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар МАН-ын бүлэг ямар нэгэн байдлаар байр сууриа нэгтгэхгүй гэнэ.