ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн "алдарт" тайлбарууд


ХХААХҮЯ-ны харьяанд байдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-тай холбоотой асуудал өндрөө авсаар Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах хэмжээний асуудал яригдахад хүрэв. Харин “хэргийн эзэд” зээл авсан талаараа тайлбар тавьж, өөрсдийгөө өмөөрч, шахаж шаардуулан байж уучлал гуйсан болсон.  Тэгвэл өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдийн компаниар дамжуулан зээл авсан УИХ-ын гишүүдийн “алдартай” эшлэлүүдийг хүргэж байна.

/Гишүүдийн нэр дээр дарж ЖДҮХС-тай холбогдсон баримтуудтай танилцана уу

УИХ-ын гишүүн Б.Батзориг 

Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаасаа уучлалт гуйж байгааг минь хүлээж авна уу.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар 

Манай эхнэр найзуудтайгаа нийлж тэр компанийг байгуулсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй. 

УИХ-ын гишүүн Г.Солтан 

Зээлээ төлөх эсэхийг компаниас нь асуу миний дүү. Ямар би авсан биш. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Намайг улс төрч болохоор надтай холбоод байна. Би тэр болгон компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа 

ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгж, банк, банк бус санхүүгийн байгууллагатай намайг холбож байна. Би эдгээрээс нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд оролцдоггүй. Би банкны үйл ажиллагаанд оролцдоггүй.

УИХ-ын гишүүн А.Сүхбат 

Та бүхэн нотолгоо баримттай л юм яриарай. Нотлох баримтаа авчраад надаас асуу. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь 

Би хүүгийнхээ бас хүний өмнөөс уучлал гуйж байна. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 

Төрийн түшээгийн хувиар ийм асуудал гарсанд уучлал гуйж байна. 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү 

Би дүүгийнхээ зээлийг төлчихнө өө. Дээр нь ах нь хоёр тэрбумыг хүүгүй нэмээд өгье. Наад төслөө хий гэж дүүдээ хэлсэн. Тайван байцгаа. Хажуудаа ямар эрдэнэ байгааг хүн анзаардаггүй юм байна. Өөрийн дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр л хардаг. Шал танихгүй бөхөд ч юм уу тусламж үзүүлээд явдаг. Хажуудахаа анзаарч байх хэрэгтэй юм байна. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Шаардлагатай гэвэл Ж.Энхбаяр гэдэг хүн бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна. Би хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй, эрх мэдэл албан тушаалаа ашиглаагүй. Хас банкнаас зээл авхуулаад энэ зээлийг төлүүлсэн. Би болгоомж алдсан юм билээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал 

Миний аавын “Хүннү” ХХК төслөө зогсоож зээлийг хүүтэй нь хугацаанаас нь өмнө буцаан төлнө. 

О.Батнасан 

Миний дүүгийн нэр дээр байгаа компани надад хамаагүй. Би зээл авахад нь нөлөөлөөгүй. Авсан зээлээ графикийн дагуу төлнө. 

Одоогоор ЖДҮХС-гаас зээл авсан нь баримтаар нотлогдсон УИХ-ын 13 гишүүн бий. Тэдний 12 нь авсан зээлийнхээ талаар ямар нэгэн байдлаар ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна. 

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийнх нь нэр ЖДҮХС-тай холбогдсон явдалд тайлбар хийгээгүй байгаа билээ. 

 

Ikon.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Zochin · [150.129.143.110] · 2018/11/25

    Ene Uchral ih muu zaluu baina shvv


  • baagii · [139.5.218.181] · 2018/11/24

    aaviigaa duuraisan bas neg hulgaich bna gemgui tsarilchaad muu novsh 2hulgaichiig duujil


  • Зочин · [202.9.42.116] · 2018/11/23

    Түмэн олны итгэлиыг хүлээж чадаагүй тул огцрох хэрэгтэй.


  • Зочин · [66.181.160.18] · 2018/11/23

    Ичиж мэддэг улсуу эд ер нь. Тийм үг үгийн санаас нь гээгдсэн бололтой


  • ZORIG · [66.181.160.18] · 2018/11/23

    YAGAAD HEREG YYSGEDEGGYI UYM BE, UUR HYRCH BAINA. MANIIGAA BOL ALI HEDIID....


  • Зочин · [122.201.25.46] · 2018/11/23

    Больцгоо манан бүлэгийг хулгайчдаа


  • matilda · [156.0.212.23] · 2018/11/23

    ✔ 2% -ийн зээлийн бууралт ✔ ????????️ Шууд холбоо барих: E-Mail:matildalecoustre@gmail.com Зээлийн өргөдөл, санхүүжилт, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээл, авто зээл, өрийн нэгтгэл, зээлийн шугам, хоёрдох ипотек, эргэн төлөгдөх зээл, хувийн зээл. ????????️ Өргөдөл $ 3,000 - $ 850,000,000 хүртэл. ????Шууд холбоо барих: E-Mail:matildalecoustre@gmail.com Өдөрт 24 цаг нээлттэй


  • Зочин · [66.181.160.41] · 2018/11/23

    Г тэмүүлэн гэдэг ждүчин ерөнхий аудиторнөгөө нэг ждүчинээ ажлаас түтгэлзүүлэх УИХ-ын тогтоолд гарын үсгээ зурсан байх юм. Өөрөө яах гэж байна. Энэ пацаанд ёс зүй гэж байна уу. Ард түмнийг доромжилж байна.


  • Зочин · [66.181.160.41] · 2018/11/23

    Г.Тэмүүлэн яагаад таг байна. Эрдэнэтээс хулгайлсан мөнгө, офшорын мөнгө ЖДҮ-ээс авсан мөнгөө яагаад ярихгүй байна. Авилгачин хулгайч аав нь шоронгийн хаалга татаж байхад хүү нь хулгайлсаар л явна.


  • Бат · [202.9.43.210] · 2018/11/23

    Үндсэн хуулиндаа ёрөнхийлөгчийн засаглалтай болох эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрдөө хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо


  • irgen · [202.179.25.168] · 2018/11/23

    lyivarchid oi gutaj bna


  • Зочин · [150.129.141.116] · 2018/11/22

    бдахжнэ


  • Зочин · [150.129.141.116] · 2018/11/22

    уучлал гуйгаад л болчих уу


  • Зочин · [150.129.141.116] · 2018/11/22

    Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө гээд байсан МАН-ын амлалт нэг иймэрхүү байх шив элэг доог


  • ёгэрэл · [103.212.117.131] · 2018/11/22

    Дахиж сонгохгүй гэсэн амлалт сүүлийн 26 жил хөвөрлөө Тэгээд эднийг хэн сонгосон юмбэ Хөрөнгө завших ажлыг Баярцогт 1992 оноос эхэлсэн Хэрэг нь баригдчихтай зэрэг орилоод л улс төржүүлээд мултардаг байсныг бүх бичлэг дээр байгаа Ер нь бичлэгүүд нууц биш бол үзэх юмсан Сонин яриач их бийдээ


  • зочин · [202.21.127.170] · 2018/11/22

    дургүй хүрмээр хэнийг доромжилж байгаан бид та нарыг баяж гэж сонгоогүй тэр Содбаатар ичиж амьдар эхнэр компани байгуулчаад оролцдоггүй гэж яасан их мөнгөтэйн бүгд худалч хулгайч дүр эсгэгч


  • ЖДҮ-чид · [150.129.141.185] · 2018/11/22

    Бид монголыг цөлмөж дуустал ард иргэд тайван байцгаа ккк.


  • Зочин · [66.181.187.149] · 2018/11/22

    энэ тайлбар у


  • Зочин · [66.181.187.149] · 2018/11/22

    ёстой ичмээр юм ийм хүмүүсийг дахин сонгох хэрэггүй байх о