fbpx Оршил яах вэ, одоо ЖДҮХС-г "тоносон" нөхдөөс хариуцлага нэхье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 59 секунд

Оршил яах вэ, одоо ЖДҮХС-г “тоносон“ нөхдөөс хариуцлага нэхье

Шинэ долоо хоногийн улс төр халуухан эхлэв. УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр өглөө хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн бол бүлгийн хурал хойшилж, харин МАН-ын удирдах зөвлөл ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжив.

Ингээд оройхон тийшээ МАН "буцалж" Хотын дарга Су.Батболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх лүндэнг Удирдах зөвлөлөөс буулгаж, огцруулах саналтай бичиг цаасыг нь үйлдэж сошиалаар нэг "шидэлцэв". Өдөрхөн шуугьж байсан шинэ сайдын томилгоо шил шилээ дарсан огцрогчдын мэдээлэлд дарагдаад юун Ч.Улаан.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдаас олон нийтийн хүсээд байсан хариуцлагын нэхэмжлэл харамсалтай нь өөр хүмүүсийн толгойд "аянга" болоод буучих шиг л боллоо. Тэр ч бүү хэл Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярьсан боловч бүлгийн хурлаар гишүүд эцэслэн шийднэ гээд түдгэлзүүлсэн сурагтай.  Яг л өнөөх "нисдэг бор морийг нь ид гэсэн үү, нисдэггүй бор морийг нь ид гэсэн үү" гэдэг шиг ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг өөртөө болон өөрийн хамаарал бүхий ах дүү, хамаатан садан, эхнэр хүүхдэдээ өгсөн гишүүд, танхимын сайдууддаа хариуцлага тооц гэсэн үү, хотын дарга болон бүлгийн дарга хоёрыг хөөгөөд өгөөч гэсэн юм болов уу. Сошиалаар явуулж буй сүржин акцыг нь харвал нам доторх "их цэвэрлэгээ" гэгчийг өчигдөр эхлүүлсэн бололтой.  Харин цаашид 60 тэрбум болон ЖДҮ гэсэн биеэ биеэ өвдөг шороодуулах хоёр сэжүүрийг барьж авч барьцаа чангаруулж байгаа цэвэрлэгээний ажил нь өрсөлдөгчөө намнах өнцгөөс байх нь уу, шударга ёсны төлөөх өнцгөөс байх уу гэдгийг хамтдаа харцгаах үлдэж байх шиг байна.

Өчигдрийн хоёр ч хариуцлагаас тийм ч хол хөндий байсан нөхөд биш л дээ хариуцлага нэхэж болох л хүмүүс. Одоо Ерөнхий сайд та жинхэнэ тулаандаа орж ЖДҮХС-гаас тэрбум, тэрбумаар нь хумсалсан этгээдүүдээсээ хариуцлага нэхэх хэрэгтэй. Хэрэв эс чадвал ЖДҮ гэх дуулиан засаг байтугай МАН-ын нэр хүндийг эргүүлж сэгсрэхэд хүрээд байна. 

Өмнөх долоо хоногт прокурорын байгууллага ЖДҮ-ийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн ч хууль тогтоогчид хүлээж аваагүй нь гал дээр тос нэмсэн явдал болж, бухимдлыг дэвэргэж, нийгмийг давлагаалах шалтаг болов. Нийгэм ингэж бухимдаж байхад эрх баригч МАН, Засгийн газар харин өнөөг хүртэл чимээ аниргүй  хэнэггүй царайлж байгаа нь иргэдээ үл хүндэтгэсэн, шударга бус үйлдлээ өмөөрч хаацайлж байна гэсэн зэмлэлийг тэдэнд хаяглаж байна.    

Олон хийн бүлгийн дарга асан мэдээллийнхээ үеэр  яг энэ асуудлыг сөхөж тавьсан нь харин зөв алхам болов.  Тэрбээр “Жижиг дунд үйлдвэрийг тойрсон шуугиан намжихгүй байхад нам яагаад  дуу хоолойгоо олон түмэнд хүргэхгүй байна. Засгийн газар яагаад асуудлыг хөндөж тодорхой мэдээлэл хийхгүй байна вэ. Тиймээс би ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан шаардах бичгийг шаардлага хүргүүж байна” гэсэн юм.

Улс төрийн энэ акцыг улбаалан хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдлээ. Асуудал савнаасаа  хальж гүнзгийрч байгаа нь энэ. Цэц рүү очно гэдэг асуудал улам л хурцдахын цондон.

УИХ-ын гишүүд болон Засгийн газрын танхимынхан оролцсон ЖДҮ-ийг тойрсон шударга бус байдлыг зөвхөн ганц сайдыг огцруулж “туг тахиснаар”  шударга ёсыг тогтооно гэвэл жинхэнэ утгаараа Мянгуужингийн үлгэр бөгөөд зүгээр л ёс гүйцэтгэж нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээс өөрцгүй. Ерөөс улс төрд урьд өмнө ч иймэрхүү жишгээр  хариуцлага тооцож, хаацайлж ирсэн тэр сценараар энэ удаад аргална гэвэл ард түмэн хүлээж авахгүй. 

Одоо ард түмэн ганцхан хүлээлттэй байна. Тэр нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  парламентын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үг. 

-“Ард түмэн өлсөж цангаж байна гэхээсээ илүүтэй нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албаны сахилга бат, хариуцлагын асуудлаар өлсгөлөн байна гэдэг нь харагдаж байна. Энэ нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэх чиглэлээр МАН асуудлаа ярина. Тун удахгүй. Ингэх цаг нь болсон гэж бодож байна. Үүнийг би хариуцлагатай хэлж байна” хэмээн мэдэгдсэн. 

Үг биш үйл хэрэг болоосой, хэлдэг бус хийдэг Ерөнхий сайд байгаасай гэсэн иргэдийн хүсэмжлэл урьдын хэвээр байгаа.  Одоо хийсэн хэрэг нь баримттайгаа гарч ирээд өөрийн тань улаан нүүрийг улалзуулаад байгаа тэрбум, тэрбумын зээлдэгч нартаа эхлээд шударга ёс, сахилга хариуцлага У.Хүрэлсүхээр дуусахгүй гэдгийг харуулах хэрэгтэй байх.

Ямартаа ч тэрбум, тэрбумаар ард түмний татварын мөнгийг сэм хуйвалдаж авсан гишүүд болон сайд нартаа хариуцлага тооцож шударга ёсыг нийгэмд дахин тогтоох тоолуур гүйж эхэллээ. Хэрэв Ерөнхий сайд та хариуцлагын “сэлмээ” эргүүлж чадахгүй бол энэ тоолуур эсрэгээрээ гүйдэг гэмтэй гэдгийг сануулахад илүүц биз ээ.

М.Нэргүй

Zaluu.com 

З.Энхболд шугам зургийн багш худынхаа нэр дээр ферм байгуулжээ
З.Энхболд шугам зургийн багш худынхаа нэр дээр ферм байгуулжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​