fbpx ЭРХҮҮГИЙН НАМРЫГ ХАВАР БОЛГОСОН ӨДРҮҮД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
19 минут 10 секунд

ЭРХҮҮГИЙН НАМРЫГ ХАВАР БОЛГОСОН ӨДРҮҮД

Өнгөрөгч сарын сүүлээр Эрхүүгийн улсын их сургууль (ЭУИС) төгссөн бидний хувьд мартагдашгүй дурсамжаар дүүрэн, оюутан ахуй үе, цэл залуу насандаа эргэн очсон дурсгалт өдрүүд тохиолоо. УИХ-ын гишүүн асан Л.Цог, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч Ж.Энхнасан тэргүүтэй тус сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл 160 орчим хүн 10-р сарын 25-27-ны өдрүүдэд төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойн баяр ёслолд оролцсон юм. Ойн баярт ирсэн гадаадын зочид дунд монголчууд хавьгүй том бүрэлдэхүүнтэй, хамгийн дотны, хуучин анд нөхдийн хувиар албан болон албан бус шугамаар, сэтгэл зүрхээрээ зорин ирсэн хүмүүс байлаа.

34 жилийн өмнө тус сургуулийн Сэтгүүлчийн салбарыг төгссөн надад Монголоос ОХУ(ЗХУ)-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа тэргүүтэй албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан зуунаар хэмжигдэх түүхэн үйл явдалд оролцох сайхан завшаан тохиосон билээ. Баярын шөнө Эрхүүгийн тэнгэрийг гийгүүлсэн сүр жавхлант ёслолын буудлага одоо ч нүдэнд үзэгдэж, Хүндэтгэлийн концертонд түрлэг өргөсөн алдарт “XXI зууны тенорууд” хамтлагийнхны уянга яруу дуу хоолой өнөө ч чихэнд хадсаар байна.

Эрхүүгийн их сургуулийн хичээлийн анхны байр байсан сургуультайгаа нас чацуу бөгөөд Эрхүүгийнхний дунд “Цагаан байшин” хэмээн алдаршсан эртний түүхт номын сан шинэ байранд орж, тус сургуулийн төгсөгч, алдарт В.Г.Распутины нэрэмжит Эрдэм шинжилгээний номын сан гэгдэх болжээ. Өмнөх шигээ гэгээн цагаан өнгөтэй, өндөр сайхан энэ барилгын хурлын танхимд 10-р сарын 25-нд баярын уулзалт болж, ЭУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Оросын ШУА-ийн академич И.В.Бычков тэргүүтэй эрдэмтэн багш нар Монголын төгсөгчдийг халуун дотно хүлээн авлаа.

Энэ үеэр хууль, түүх, математикийн факультетийн үе үеийн монгол төгсөгчид төрөлх сургууль, хичээл зааж байсан багш нартаа баяр талархлаа илэрхийлэн есөн багшийг Монгол Улсын Ардын боловсролын тэргүүний ажилтан, нэг багшийг Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнан урамшуулж бэлэг дурсгалын зүйл гардуулав. Мөн МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 30 гаруй жил монгол оюутнуудтай биечлэн ажиллаж, Монгол Улсад өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулж буй их хувь нэмрийг нь үнэлж, ЭУИС-ийн Эдийн засаг, хэл шинжлэлийн олон улсын сургуулийн Бараа судлалын тэнхимийн эрхлэгч, профессор В.Я.Андруховад МУБИС-ийн Нийгэм-хүмүүнлэгийн ухааны сургууль (НХУС)-ийн хүндэт профессор цол олгосон юм.

Зуун жилийн ойн арга хэмжээнд уригдсан хүндэт зочдын дунд дунд Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа, Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн тэргүүн Ж.Гүррагчаа, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар байв.

Бүтэн зууны түүхтэй ЭУИС-д баяр талархлаа дэвшүүлж олон хүн үг хэлсний дотор Ж.Гүррагчаа баатар хэлсэн үгэндээ ”Эрхүү мужийг нэг талаар “Сансрын бүс нутаг” гэж хэлж болно. Миний найз Борис Валентинович Волынов бол 1934 онд Эрхүү мужид төрсөн, 1960 оны 3-р сараас Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд бэлтгэл хийж байсан Юрий Гагарины багийн анхны нисэгчдийн нэг, ЗХУ-ын хошой баатар, ЗСБНХУ-ын сансрын нисэгч хүн. Волынов “Восток-3”, “Восток-4” онгоцоор багийн нислэг хийх бэлтгэл сургуулилтыг бүрэн хангаж, 1963 онд “Восток-5” хөлгийн нислэгийн үеэр Валерий Быковскийн хамтран нисэгч байсан…” хэмээн дурсаад ЭУИС-ийн үе үеийн багш, төгсөгчид, оюутан, аспирантуудад “Сансрын” эрүүл мэнд, амьдралын сайн сайхан, амжилт бүтээл ерөөж, Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд үлэмж их хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ЭУИС-ийг Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дээд шагнал-“Алтан од” одонгоор шагнасан юм.

Мөн энэ үеэр Монголоос ОХУ(ЗХУ)-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа тус холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын илгээсэн баярын мэндчилгээг уламжилсан билээ. Уг мэндчилгээнд Монголоос ОХУ(ЗХУ)-д төгсөгчдийн МАВСУЗ холбоо болон ЭУИС-ийн үе үеийн төгсөгчдийн нэрийн өмнөөс тус сургуулийн багш, ажилтнууд, оюутан, аспирантуудад 100 жилийн түүхэн ойн баярын мэнд хүргээд “ЭУИС-ийг дэлхийн түвшний мэргэжилтнүүд бэлтгэн гаргасан амжилтаараа ихээхэн алдартай Оросын дээд боловсролын улсын байгууллага, Дорнод Сибирийн эрдэм шинжилгээ – сургалтын томоохон төв гэдгээр нь Монгол Улсад сайн мэднэ. ЭУИС ялангуяа Монголын улс ардын аж ахуйн бүхий л салбарт үндэсний боловсон хүчин бэтгэх үйлсэд үлэмж хувь нэмэр оруулж ирсэн, оруулсаар байгааг онцлон хэлэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, ЭУИС нь Монголын боловсон хүчин бэлтгэх жинхэнэ эх уурхай болж, анхны монгол оюутнууд төгсгөж эхэлснээс хойшхи хагас зуу гаруй жилийн хугацаанд 1000 гаруй оюутанд чанартай боловсрол эзэмшүүлсэн”-ийг цохон тэмдэглэсэн байв.
Д.Цогзолмаа МАВСУЗ холбооны нэрийн өмнөөс ЭУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч И.В.Бычковт аз хийморь нь сэргэж, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг бэлгэдэн гоёмсог жаазтай хийморийн морины мөнгөлсөн хөөмөл дүрс бэлэг болгон гардууллаа.

Эрхүүгийн намрыг хавар болгосон өдрүүд ts1

 

Төгссөн факультетийнх нь 100 жилийн ой сургуулийн ойтой давхцаж, түүнд эртнээс бэлтгэлтэй оролцсон түүхчдийн төлөөлөл 10 хүн оюутан ахуй насандаа хичээлээ давтан олон цагаар ном шагайн суудаг байсан эрдмийн цагаан өргөө “Белый дом”-оо дүрсэлсэн уран зургийг сургуульдаа бэлэглэхэд орос багш нар сэтгэл хөдлөн хүлээж авсан юм. Түүхчид бас төгсөгч бүрийнхээ товч танилцуулгыг гэрэл зурагтай нь багтааж, эрдэм шинжилгээний бүтээл, туурвилаас нь дээжлэн орос хэлээр нийтэлсэн “Новости из Монголии” сэтгүүлийг багш нартаа дурсгасан нь 1956-1995 он хүртэл суралцсан монгол оюутнуудын товч лавлах төдийгүй Эрхүүд төгсөгчдийн бүрэн мэдээлэл цуглуулахад нэмэртэй, бусдад санаа өгөхүйц эмхтгэл болсныг тэмдэглэх нь зүйтэй биз ээ. Сониноос, Түүхийн факультетийнхэн маань Эрхүүд очсон даруй сургуулийнхаа захирлыг танилгүйгээр санаандгүй зургаа хамт авахуулжээ. Сургуулийнхаа гадаа зургаа авахуулж байсан тэдэн дээр И.В.Бычков өөрөө очоод “Та нар Монголын төгсөгчид үү?” гээд хамт зураг авахуулахыг санал болгосон гэнэ. Хожим нь баярын хурал дээр түүнийг үг хэлэхэд түүхчид маань түүнийг таниад “азтай зураг” авахуулсандаа бөөн баяр болсон гэсэн.

Баярын уулзалтын үеэр болсон албан ёсны нэг арга хэмжээ бол ЭУИС – МУИС, ЭУИС – ШУТИС-тай хамтран ажиллах тухай хоёр хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан бөгөөд үүгээр өмнө хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, зөвхөн эрдэмтэн, доктор, судлаачдаа солилцдог байсан цар хүрээгээ тэлж, оюутнуудаа хамруулж байхаар тусгасан байна.

Баярын уулзалтанд зориулсан ЭУИС-ийн оюутнуудын концертон дээр монгол оюутнууд “Эрхүүгийн хавар” дууг дуулахад Монголын төгсөгчид сэтгэл хөдлөн суудлаасаа босож түрлэг өргөснөөр “Эрхүүгийн сүпд дуу” гэхээр энэ дуу тайзан дээрээс хальж танхим дүүрэн цуурайтав. Цас хялмаалж чийг даасан Эрхүүгийн бүүдгэр намрыг тухайн үеийн монголчуудын нэрлэснээр “Эрхүүгийн янагийн хавар” болтол нь уяраан хайлуулж, эргэн олдохгүй оюутан насных нь нандин дурсамжийг сэдрээсэн энэ дуу олон төгсөгчийн нүдэнд баярын нулимс мэлтэлзүүлсэн юм. Харин энэ өдрүүдэд орос багш, оюутнууд сургуулийнхаа шинэхэн сүлд дуулал-“Наш университет” дууны үгийг хараахан цээжилж амжаагүй бололтой, түүнийг хэвлэсэн хуудас цаасаа харан харан аялж байсан билээ.

Хагас зууны тэртээх төгсөгчид

Ойн баярт очсон монгол төгсөгчдийн хамгийн ахмад нь 1965 онд физик-математикийн факультет төгссөн С.Будням, 1966 онд Биологи-хөрс судлалын факультет төгссөн Г.Очирбат гуай нар байв. Тэдний сурч байх үеийн багш байтугай оюутнуудыг олж уулзах найдвар бага байсан нь мэдээж. С.Будням гуайн төгссөн физик-математикийн факультет ЭУИС-ийн Математик, эдийн засаг, мэдээлэл зүйн сургууль болон өргөжсөн бөгөөд одоо сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэж буй академич И.В.Бычков 1983 онд тус факультетийг төгсжээ. И.В.Бычков ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй нэг курст суралцаж байсан болохоор энэ хэдэн өдөр тэд ихэд дотно ярилцаж, үе үе тэврэлдэн чин сэтгэлээсээ баярлан хөгжилдөж байв.

Зуун жилийн ойг тохиолдуулан факультет бүр өөр өөрийнхөө байранд багш нар, төгсөгчдөө хүлээн авч уулзсан юм. Биднийг математикчдын баярын хүлээн авалтанд оролцох үеэр тэнд ирсэн үе үеийн төгсөгч оросуудын хамгийн ахмад нь болох 1975 оны 150 төгсөгчөөс ойн баяртаа наймхан хүн ирсэн байв. Эмэгтэйчүүд голдуу тэдгээр төгсөгч шатар их тоглодог байсан хуучин уламжлалаа шинэ үеийнхэндээ өвлүүлэх сайхан санаачилга гаргаж, сургуульдаа хүн бүрийн өгдөг бэлэг дурсгалын зүйл бус, кафедр бүрийн тоогоор нэг нэг шатар бэлэглэсэн нь алсын хараатай, ухаалаг математикчдын өвөрмөц бэлэг санагдав.

Ойн баярын арга хэмжээг цаасан илтгэл, цаг авсан тайлангүйгээр шинэ, сонирхолтой хэлбэрээр хэрхэн тэмдэглэж болдгийг энэ өдрүүдэд хараад элдэв ой тэмдэглэх дуртай монголчуудад маань Эрхүүгийнхнээс сурах юм их байна даа гэж эрхгүй бодож суулаа. Факультетийнхээ түүхийг богино хугацаанд уран сайхны аргаар, орчин үеийн техник, технологи ашиглан сонирхолтой хэлбэрээр сурталчлахдаа оюутан, багш нарын хамтарсан концерт, жүжигчилсэн тоглолт, шог зохиомжоор баяжуулсан нь оросуудын бүтээлч сэтгэлгээ, зохион байгуулах ур чадварыг аргагүй илтгэж байв.

ЭУИС-ийн 100 жилийн ойтой холбоотойгоор түүхчдийн томоохон баг ажиллаж, тус сургуулийн зуунаар тогтохгүй түүхийг архивлан цуглуулж эмхэлжээ. Оросууд аливаа бичиг баримтыг нягт нямбай архивлан хадгалдгийг манай ахмад төгсөгч, доктор, профессор Г.Очирбат гуай биеэрээ мэдэрсэн нэгэн. Тэрбээр сурч байсан тэнхимдээ зочилж, 52 жилийн өмнө бичсэн дипломын ажил нь тэр чигээрээ архивлаастай, хагас зууны тэртээ микроскопоор харахдаа суудаг байсан сандал нь хүртэл хэвээрээ хадгалагдаж байхыг нүдээр үзсэнээ сэтгэл догдлон ярьсан юм.

Шагналын хур

10-р сарын 26-нд Н.М.Загурскийн нэрэмжит Хөгжмийн театрт ЭУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, академич И.В.Бычков тэргүүтэй сургуулийн захиргааныхан, Эрхүү хотын захирагч Д.В.Бердников тэргүүтэй хотын захиргааны төлөөлөгчид, их сургуулийн багш, оюутнууд, гадаад, дотоодын зочид, төгсөгчдийн төлөөллийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Дорнод Сибирь, Алс Дорнодын соён гэгээрлийн эх уурхай болсон, “сонгодог” гэдэг эрхэмсэг тодотголтой энэ том сургуулийн бүхэл бүтэн зууны түүхийг тайлагнахдаа нэг ч хүний нуршсан илтгэлгүйгээр, шинэ үеийн техник, технологийн боломж, шийдлүүдийг ашиглаж тэртээх түүхийн нугачаан дундаас дэлгэц дүүрэн тодрон гарч ирэх түүхэн үе шат бүрийн онцлогийг товч, тодорхой нээн харуулсан гэрэл зурган өгүүлэмжээр үзүүлсэн нь үнэхээр сонирхолтой “илтгэл” байлаа.

Энэ арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ЭУИС-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал – Сүхбаатарын одонгоор шагнасныг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ЭУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, академич И.В.Бычковт гардуулсан юм. Мөн Монгол Улсын төрийн дээд шагнал-Алтан гадас одонгоор ЭУИС-ийн эрдэмтэн багш нараас зургаан хүнийг, Найрамдлын медалиар дөрвөн хүнийг шагнав.

Ийнхүү манай сургууль М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Цэргийн академийн дараа Сүхбаатарын одонгоор шагнуулсан Оросын дээд боловсролын гурав дахь байгууллага боллоо. ЭУИС мөн 1972 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан бөгөөд хожим нь тус сургуулийн бүрэлдэхүүнд багтсан Эрхүүгийн Багшийн дээд сургууль 1982 онд мөн энэ одонгоор шагнуулж байсан түүхтэй юм.

Ойн арга хэмжээний үеэр Эрхүү хотын захирагч Д.В.Бердников хоёр улсын найрсаг харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн тэргүүн Ж.Гүррагчаа, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч Ж.Энхнасан, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, МУБИС-ийн НХУС-ийн Орос хэл, аргазүйн тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам нарт “Талархлын бичиг” гардуулсан юм. Үүнээс гадна салбарын сайд болон төгсөгчийн хувиар ойн баярт уригдсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, мөн Ж.Энхнасан, С.Эрдэнэмаам нарт ЭУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явааг нь үнэлэн тус их сургуулийн “Хүндэт профессор” цол олголоо.

Зуун жилийн ойн баярын хурал, Хүндэтгэлийн концерт, хүлээн авалтыг нэг дор нэн өвөрмөц хэлбэрээр зохион байгуулж, Москва болон Европын нэр хүндтэй дуурийн театруудын шилдэг теноруудын тоглолтоор сюрприз барин, Эрхүү хотыг нэлэнхүйд нь донсолгосон сүр жавхлант ёслолын буудлагаар өндөрлөсөн энэ арга хэмжээ зөвхөн ЭУИС-ийн оюутан, багш нар, үе үеийн төгсөгчид төдийгүй Эрхүү хот, муж даяараа өргөн тэмдэглэсэн түүхэн үйл явдал болсон юм.

Түүх сөхвөл

ЭУИС нь 1926 онд анхны долоон монгол оюутныг хүлээн авснаар монголчуудад орос хэл зааж эхэлсэн Сибирийн анхны дээд боловсролын байгууллага болсон юм. 1926-1932 онд тус сургуулийг 70 гаруй монгол хүн төгссөн нь улс ардын аж ахуйн янз бүрийн салбарын гол мэргэжилтэн, нам төрийн ажилтан, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүд болжээ. 1966 онд монголчуудад зориулж нээсэн Дорнод Сибирийн бэлтгэл факультетад Монголын 6700 оюутан суралцан төгссөнөөс 1000 гаруй нь ЭУИС-ийн төгсөгчид аж. Одоо ЭУИС-д Монголоос 23 оюутан сурч байгаа нь манайд хамгийн ойр дөт, “Ангар мөрний сав газрын нийслэл” гэгддэг эртний түүхт Эрхүү хотод орших, Оросын шилдэг гурван сургуулийн нэг гэж албан ёсоор үнэлэгддэг сонгодог сургалттай энэ сургуулийн хувьд үнэхээр чамлалттай тоо юм.
1918 оны 10-р сарын 27-нд нээгдсэн тус сургуулийн түүх бүр XIX зууны эхэн үеэс улбаатай. Цагаан хааны эсрэг боссон Оросын сэхээтнүүд, улс төрийн хоригдлууд (декабристууд) олноороо цөлөгддөг байсан, оюун санааны үлэмж нөөц төвлөрсөн “хэт хувьсгалч” Эрхүү хотод Их сургууль нээх нь чөлөөт сэтгэлгээтэй оюутан залууст муугаар нөлөөлнө гэж эмээсэн орон нутгийн эрх баригчид өөрийн гэсэн их сургуультай болох Сибирийнхний хүсэл эрмэлзлийг бүтэн 100 жил хазаарлаж барьж иржээ. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан зэрэг Монголын хувьсгалчид, шинэ үеийн анхны сэхээтнүүдийн үйл амьдрал ч Эрхүү хоттой холбогдож ирснийг монголчууд маань сайн мэднэ.

ЭУИС-ийн 100 жилийн ойг тохиолдуулан 10-р сарын 27-нд тус сургуулийг байгуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн анхны захирал М.М.Рубинштейний цээж баримлыг Карл Марксын гудамжин дахь Их сургуулийн Захиргааны байрны дэргэд босгосон юм. Уг хөшөөний сууринд хагас зуун жилийн дараа 2068 онд ЭУИС-ийн 150 жилийн ойгоор нээх цаг хугацааны бортого байрлуулсан бөгөөд түүн дотор ЭУИС-ийн өнөө үеийнхнээс хойч үеийнхэндээ хандаж бичсэн илгээлт, сургуулийн дурсгалын тэмдэг, ойн баярын сонин болон гэрэл зураг, дүрс бичлэг бүхий флеш зэргийг битүүмжлэн хадгалсан байна.

 

Эрхүүгийн намрыг хавар болгосон өдрүүд 45778737_2288640941164108_7105552160305184768_nЭрхүүгийн намрыг хавар болгосон өдрүүд undefined
С.Отгонцэцэг

МАРШАЛ ТАУНД ЗОРЧИГЧТОЙ ЛИФТ ЗООРИЙН ДАВХАРЛУУ УНАЖЭЭ
МАРШАЛ ТАУНД ЗОРЧИГЧТОЙ ЛИФТ ЗООРИЙН ДАВХАРЛУУ УНАЖЭЭ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​