fbpx Дэлхийн коммунистууд чуулсан их түүх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 8 секунд

Дэлхийн коммунистууд чуулсан их түүх

Олон улсын коммунист-ажилчны хөдөлгөөн гэж лут том хүч байв. МАХН (өнөөгийн МАН, эсвэл МАХН, эсвэл хоёулаа) ч түүний салшгүй эд эс нь байсан цаг тун саяхан. Октябрийн хувьсгалаар эхээ тавьж, дэлхийн II дайны дараа бүх дэлхийг хамарсан нэгдсэн их сүлжээнд орсон эл хөдөлгөөний түүх даанч хуучраагүй байна. Түүхнээ “Олон улсын коммунист-ажилчны намуудын зөвлөлгөөн” хэмээн алтан үсгээр бичигдсэн их чуулганууд 1957, 1960, 1969 онд Москвад чуулсан тухай бид бахархалтай ярих хэрнээ Бээжинд тэрнээс ч дутахааргүй сүрлэг чуулга уулзалт болж байсныг тэр бүр мэддэггүй. Тэр тухай сануулах, басхүү бусдыг нь сөхөх үүднээс баримт түшин эл нийтлэлээ босголоо.

Венесуэл, Боливи улс тэрхүү тэмүүлэгчид дотор толгой цохиж явна

Олон улсын коммунист намуудын зөвлөлгөөн хийе гэсэн шийдэл Сталин багшийн 70 насны ойн үеэр цухалзаж байснаа анхлан 1957 онд Октябрийн хувьсгалын 40 жилийн ойн үед хэрэгжжээ. Тэгэхэд социалист орнуудын 12 намын төлөөлөгчид эхлэн уулзаж, дараа нь ойн баярт уригдсан нийт 64 нам зөвлөлдөж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар коммунист ба ажилчны намууд “Энх тайвны Манифест” гэх программын баримт бичиг баталжээ. Уг зөвлөлгөөний үеэр Зөвлөлт-Хятадын хооронд анх удаа ам мурийж, цөмийн дайнд коммунизм нь капитализмыг ялах тухай номлолоо Мао Зэдун анх удаа ил гаргаж ярьжээ.

Миний энд сануулах гээд буй үйл явдал БНХАУ-ын 10 жилийн ойгоор тохиосон ажээ. Таван тивийн 83 орны коммунистууд Бээжинд хуран чуулсан нь энэ байв. Тухайн үедээ дэлхийд алдаршсан коммунистууд, салшгүй анд нөхөд–манай ахмад үеийнхний бахархал болж явсан Н.С.Хрущев, Хо Ши Мин, М.А.Суслов, А.А.Громыко, социалист орнуудын нам төр, засгийн нэрт зүтгэлтнүүд болох манай Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова, Чехословакийн А.Новотный, Умард Солонгосын Ким Ир Сен, Польшийн А.Завадский, Унгарын И.Доби, Болгарын Д.Ганев, Албанийн М.Шеху, Зүүн Германы Г.Матерн, Румыны Э.Боднараш нар гэхчлэн. БНХАУ-ын талаас Мао дарга, Төрийн тэргүүн Лю Шаоци, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жу Дэ, Улсын дэд дарга Дун Би У, Ерөнхий сайд Жоу Эньлай, ХКН-ын Төв Хорооны ЕНБД Дэн Сяопин гээд бүгд ярайтлаа тэрхүү зөвлөлгөөнд оролцож байлцжээ.

1960 онд мөн л Октябрийн баярт уригдсан коммунист-ажилчны 81 нам Москва хотноо чуулсан. Зөвлөлгөөн нь хэлбэр агуулга талаасаа баяжсан. Энх тайван, ардчилал, үндэсний тусгаар тогтнол, социализмын төлөө тэмцлийн эрх ашгийн үүднээс коммунист хөдөлгөөн хэрхэн ажиллах талаар санал солилцож, Үндсэн баримт бичиг болох намуудын мэдэгдэл, нийт дэлхий дахинд хандсан уриалгыг баталжээ.

1969 оны зун Москвад цугласан 75 нам зөвлөлдөж, дэлхийн хувьсгалын үйл хэргийг дахин ярилцсан юм. Энэ зөвлөлгөөнд ХКН оролцоогүй, Хятадын маоистуудын эсрэг коммунист хөдөлгөөнд жинхэнэ хийрхэл дэвэргэсэн уур амьсгалд уг хурал болж өнгөрчээ. Мэдээж гол дайсан империализм хэвээрээ байна, түүний эсрэг тэмцэх зорилтуудыг тодорхойлно, антиимпериалист бүх хүчин, коммунист-ажилчны намуудын эв нэгдлийг хангана хэмээн 1969 онд ярилцжээ. Ялангуяа В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь тэр үедээ дэлхийн хэмжээний том асуудал болж тавигдаж байв. Иймд энэ ойн тухай уриалга, Энх тайвны уриа дуудлага, «Вьетнамд тусгаар тогтнол, эрх чөлөө, энх тайван олгоё!» гэх уриалга тэр зөвлөлгөөний гол баримт бичиг болжээ.

Ийнхүү коммунист намуудыг холбож, нэгдсэн сүлжээнд оруулан тэмцэлд босгох энэхүү механизм түүхнээ үүргээ гүйцэтгэсэн эсэхийг энд шүүх гэсэнгүй. Ямар ч атугай Москвад гурвантаа зохиогдож, түүнд СССР-ийн улсын төсвийн ихээхнийг зарлагадаж, хийрхэж, дэвэрч дэгдэж догдолж явсан нь өөрөө түүх юм. Дэлхийн хувьсгал орчин үед, түүний шинэ эрин, дэлхийн дайныг зайлуулахыг социализм, коммунизм байгуу­лахтай хослуулах, энх тайван цагт энхийн арга замаар социалист хувьсгал хийх тухай, хөгжингүй капиталист орнуудын ажилчин ангийн гол цохилтыг монопол, төрийн монополит капитализмын эсрэг чиглүүлэх, антиимпериалист ардчилсан хувьсгал, хөрөнгөтний бус замаар хөгжигч чөлөөлөгдсөн орнуудын хөгжил дэвшил, дарлагдсан улс түмний үндэсний эрх чөлөөний тэмцэл гэх мэт одоогийн үеийнхэнд бол огтоос сонсож дуулаагүй, дасаагүй чихэнд чимэггүй уриа лоозон хэдэн ботиороо архивт байна.

Даян дэлхийгээр улс төрийн намууд социализм руу хүсэн тэмүүлэх болов

Хятадын коммунистуудыг эгнээнээсээ хөөж, ХКН-ыг ганцаардуулахыг зорьж, тэр нь коммунист хөдөлгөөнд халтай туссаны илэрхийлэл нь 1959 оны Бээжингийн зөвлөлгөөний тухай ус балгасан мэт явсаар өнөө хүрсэн баримт өөрөө юм. Москвагийн чиг шугамаас гажиж, “Еврокоммунизм” гэг­чийг мөрдлөг болгосон Франц, Итали, Испанийн коммунист намуудыг ч мөн нэгэн адил лүд барам болгох шахаж байв.

Японы коммунист намыг мөн ч олон жил Москва ад шоо үзэж бусад нь дагалдан зэмлэлээр булсан даа. ХКН-ыг дагалдсан гэх Солонгосын Хөдөлмөрийн Нам, Албанын Хөдөлмөрийн Намыг хяхаж хавчаад социалист лагериасаа хөөн алдав. ХКН ба Хятадтай найрсаг харилцаатай Югослав, Румыныг ил далд элдвээр муу хэлэв. Хоёр социалист орон (Хятад-Вьетнам) хоорондоо дайтаж даян дэлхийд социализмын нэр хүндийг унагав. Камбожид засгийн эрх авсан коммунистууд нь ард түмнээ сая саяар нь шалтгаангүй хядаад социализмын нэр хүндийг навс унагажээ.

Даян дэлхийн коммунист ажилчны намуудын эв нэгдлийг СССР-ийн улсын төсвөөр хангаж байсныг “перестройка” яг тасалсан юм. Дэлхийн хувьсгал, түүний шинэ эриний тухай үлгэрээсээ салахаар шийдлээ. Ингэж хийрхэхээ больё: 1957, 1960, 1969 оны зөвлөлгөөний үзэл санааны дагуу социализмд шилжсэн нэг ч капиталист улс мэндэлсэнгүй, тэмцээд ч, сонгуульд өрсөлдөөд ч засгийн эрх авсан ганц ч коммунист нам өрнөдөд төрсөнгүй. Капи­тализмыг алгасаад социалист чиг баримжаагаар хөгжсөн, үндэсний-эрх чөлөөний намууд нь марксист болж дэвжсэн Ази, Африк, Латин Америкийн ганц ч улс буй болсонгүй.

“Хүйтэн дайн” дуусмагц коммунист-ажилчны хөдөлгөөн жам ёсоороо тарлаа. СССР ба ЗХУКН-ын орыг Хятад, ХКН эзлэхийг тун яарсангүй. Учир нь тэд түрүүлээд зах зээлийн нийгэмд шилжээд, эдийн засгаа либералчихсан, хэрэг дээрээ 1957, 1960, 1969 оны, өөрийнхөө 1959 оны зөвлөлгөөнүүдийн үзэл санааны эсрэг ажиллачихсан учраас дэлхийн хувьсгал, түүний шинэ эриний тухай үлгэр ярихгүй гэв. Харин тэр үүрэг Хятадын хилээс даваад Солонгосын хойг руу оччихсноос эдүгээгийн Хойд Солонгосын авир төрх, цөмийн зэвсгийн хийрхэл төлөвшжээ.

Хойд Солонгос дахь чучхе үзэл санаа СССР тарж, ЗХУКН хориглогдсоны дараа жинхэнэ ёсоор шинжлэх ухаанжлаа. Марксизма-ленинизмийн үзэл санааг бараг ганцаараа тээж мандуулж яваа нь БНАСАУ, түүний авангард нам СХН боллоо. Социализмын тугийг өндөрт өргөсөн энэ улс, нам, солонгосын коммунистууд 1992 онд олон улсын коммунист-ажилчны намуудыг Пхеньянд цуглууллаа. Цугларагсдын дотор МАХН буюу өнөөгийн МАН төлөөлөгчдөө илгээжээ.

«Социализмын үйл хэргийг хамгаалж, урагш ахиулъя» гэсэн гарчиг бүхий Пхеньяны тунхаглал даян дэлхийд цууриатжээ.

1992 оны Пхеньяны зөвлөл­гөөн агуулга ач холбогдол, орол­цогчдоороо 1957, 1960, 1969 оны Москвагийн, 1959 оны Бээжингийн зөвлөлгөөнүүдээс хол давлаа. “Социализмын үйл хэрэг ялагдашгүй!” гэсэн үгс уриа дахин цууриатлаа. «Социализмын үйл хэргийг хамгаалж, урагш ахиулъя» гэсэн гарчиг бүхий Пхеньяны тунхаглал даян дэлхийд цууриатжээ. Уг тунхаглалд улс төрийн 70 нам, түүний дотор 48 намын тэргүүн мутраа хайрлажээ. Дэлхийн 70 гаруй нам нийлж нэгдэн Ким Ир Сений 80 насны ойг (энэ ойгоор генералиссимус цолоор өөрийгөө шагнасан) бүх хүн төрөлхтөний нийтийн баяр хэмээн ёс төртэй тэмдэглэжээ. Социализмын шинэ үзэл санааны үзэл суртал онолын томъёоллыг Ким Чен Ир боловсруулжээ. Социализм гэдэг бол хүн төрөлхтөний чин хүсэл, өнийн мөрөөдөл, жинхэнэ ард түмний нийгэм, социалист үйл хэргийн үнэн зөв, мөн чанар үүнд илрэл гарч байдаг, тийм учраас социализмыг бүрэн төгс ялалтад хүргэх хэрэгтэй хэмээн Пхеньяны тунхаглалд бичээстэй байна.

Хойд Солонгосын суртал ухуулгаар бол Пхеньяны тунхаг­лалыг дэлхийн бусад дэвшилт намууд дэмжиж нэмж гарын үсгээ зурсан ба 1992 оны сүүлч гэхэд 150 намыг хамраад, эдүгээ 270-аас давсан гэх нүцгэн баримт буй. Даян дэлхийгээр нэг дэвшилт улс төрийн намууд социализм руу хүсэн тэмүүлж байгаа ба Пхеньяны Тунхаглал тэдэнд зоригжуулагч үзэл суртал нь болдог аж. Венесуэл, Боливи улс тэрхүү тэмүүлэгчид дотор толгой цохиж явна. 1957, 1960, 1969 оны зөвлөлгөөний үзэл санааны дагуу социализмд шилжсэн нэг ч капиталист улсгүй, коммунист хувьсгал дэгдсэн өрнөдийн нэг ч улсгүй байх үед дэлхийн 270 нам Пхеньяны Тунхаглалд ховсдуулж гэнээ.

Пхеньяны Тунхаглалын талаар цаашаа галзуу хүний өдрийн тэмдэглэл аятай мөрүүдийг хөрвүүлж буулгахаа зогсъё. Энд юу өгүүлэх гэж байна вэ? Өнгөрөгч сарын 7-нд МАХНаас эрдэмтдийн дунд Октябрийн хувьсгалын 100 жилийн ойд зориулсан онолын бага хурал зохион байгуулах үед миний дээр бичсэнийг өөр хэлбэрээр ярьсан хэлсэн, бахархсан, мөрөөдсөн, үзмэрдсэн илтгэл нэгээр тогтохгүй тавигдаж байсанд би нэг талаас гайхсан, нөгөө талаас энэхүү нийтлэлийг бичих аятайхан шалтгийг надад гаргаж өгсөн, тэр утгаар дээрхи баримтуудыг хэлхлээ.

Коммунист хөдөлгөөн, ком­мунист үзэл суртал нурж байх үеийн түүхээ эргээд нэг сөхчих. Монголд ардчилал гарцаагүй нүүрлэж, МАХН-ын төр, засаг ганхаж байсан үе. Нийт лагерийн­хаа хүрээнд бол БНАГУ бүрэн дампуурч, Чех, Унгар, Польш, Болгарт сталинч дэглэмүүд дараалан унаж, засгийн эрх ардчилсан хүчний гарт шилж­сэн ба Румынд коммунист дарангуйлагчийн эсрэг цуст бослого дэгдэж дарангуйлагчийг эхнэртэй нь цаазалсан, СССР-т байдал дордсон. Тэрчлэн Ардын депутатуудын их хурал гэдгээр анхны байнгын парламентаа байгуулж, перестройкийн нэрийн дор сталинизмыг бүр мөсөн булшилсан цаг үе. Энэ бүхэн социалист хамтын нөхөрлөлийн идэвхтэй гишүүн-Монголын улс төрд шууд халдварлан өвчлүүлсэн билээ. Дэлхийг доргиосон анти­ коммунист хувьсгалаас Монгол орон бултан зайлах бололцоо байсангүй. Өөрчлөн байгуулалт дампуурч, хэрэв Зөвлөлтийн тусламж зогсоо л бол Монгол орон хөмрөхөд тун ойртсон түүхэн цаг үе байлаа...

Олхонуд Баярхүү

 БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ III АССАМБЛЕЙД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОВ
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ III АССАМБЛЕЙД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОВ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​