fbpx ИХ АЙДСААС УЛБААТАЙ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЭРГЭН ИРЭЛТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 27 секунд

ИХ АЙДСААС УЛБААТАЙ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЭРГЭН ИРЭЛТ

ЖДҮДС-аас УИХ-ын гишүүд, өөрийн хамаарлын хүнээрээ дамжуулж зээл авсан нь баримтаар нотлогдсон. Үүнээс үүдэж бусад 27 санг шалгах тухай мэдэгдсэн.

Ийн ЖДҮ хүчээ авч дараагийн шалгалт нь АСЕМ-ийн давалгаа явж буй. АСЕМ-ийг шалга хэмээн нэгдээд эхэлсэн чинь ажлаа өгснөөсөө хойш нам гүмхэн байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэнэт гарч ирэн мэдэгдэл хийв. Энэ нь улс төр дэх эргэн ирэлт гэхээс илүү АСЕМ-ын будлианыг шалгах вий гэсэн айдас байлаа.

Ийн өгүүлэхийн учир нь Үндэсний АУДИТ-ын газраас “АСЕМ”-тай холбоотой олон тэрбум төгрөгийн зөрчил илэрч, уг зөрчилтэй холбоотой нэр бүхий 17 албан тушаалтныг шалгана” хэмээн хагас жилийн өмнө тус байгууллагаас мэдэгдээд сураг тасарсан. ЖДҮ-ийн хэргээс үүсэлтэй УИХ-ын нэр бүхий гишүүд энэ хэргийн шалгалт, үр дүнг нэхэж эхэлсэнээр иргэдийн анхаарлын төвд орлоо. Үүнийг мартагнуулж буцааж ЖДҮ болон бусад төрийн 27 сангийн асуудал руу экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “түлхэхийг” тус мэдэгдлээрээ санаархлаа хэмээн  хэлж болно. Тэрбээр энэ сарын 9-ний өдөр өөрийн цахим хуудаснаа хийсэн мэдэгдэлдээ АСЕМ-ийг зохион байгуулахад 21 тэрбум төгрөг төсвөөс гаргаж түүнээс хоёр сая төгрөг илүү гарч Гадаад харилцааны яаманд өгсөн” хэмэээн мэдэгдэлдээ дурдлаа.

Түүнчлэн “АСЕМ-ийг хүлээн авч зохион байгуулах нь “ямар ч мөнгөөр хэмжишгүй ололт байсан” гэдгийг онцлоод “АСЕМ-ийн зардлын хувьд гурван эх үүсвэртэй байсан. Нэг дэх эх үүсвэр нь банкнаас зочид буудлуудад зээл өгсөн, хоёр дахь эх үүсвэр нь Өмнөд Солонгос зэрэг улсууд машин, цэвэрлэгээний машин гэх мэт техникийн тусламж үзүүлсэн. Гэхдээ энд мөнгө аваагүй. Харин гурав дахь эх үүсвэр нь төсвийн эх үүсвэр юм. Тэгэхээр Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг улс орондоо зохион байгуулна гэдэг бол ямар ч улсын хувьд нэр төрийн хэрэг  байдаг. Нэрээ авч гарахыг хичээдэг. 2016 онд Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг Монгол улс зохион байгуулсан гэдэг бол Монголын ард түмний, Монгол хүн бүрийн нийтлэг ололт. Монгол улсын нэртэй холбоотой учир ингэж хэлж болно. Хамгийн гол нь АСЕМ-ийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэсэн дүгнэлтийг авсан учир энэ бол ололт гэж үзэх үндэслэлтэй байгаа. Энэ бол улс орны маань тусгаар тогтнол бие даасан байдал Монгол Улсын нэр хүнд, имижид маш их эерэг нөлөөг авчирсан ийм том чухал арга хэмжээ болсон” хэмээн яриадЖДҮ-тэй холбогдуулж “Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Харахад сайд нар бүхэн сантай, дарга бүхэн төсөвтэй байгаа. Одоо энэ бүхнийг ил болгох, тайлагнах шаардлага бий болжээ. Би хувьдаа эдгээр 27 сангийн үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээг царцаах ёстой гэж үзэж байна. Иргэд мэдсэн байна, удирдлага, дарга нар цочирдож байна. Иргэд мэдээгүй цагт тухайн ажлын хэрэгжилт сайн явдаггүй” хэмээн ярьсан юм.

Нээрээ ч  “Иргэд мэдээгүй цагт тухайн ажлын хэрэгжилт сайн явдаггүй” гэсэн түүний үг ортой. Учир нь АСЕМ-ийн будлианы талаар иргэдэд мэдээлэл хомс байдаг. Аль хагас жилийн өмнөөс шалгана хэмээн мэдэгдсэн АУДИТ-ын байгууллага ч таг дуугүй байсаар сая нэг тухайн хэргийн явц, үр дүнгийн тайланг нэхэхэд экс Ерөнхийлөгч  ийн “эерэг” тайлбар хийв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АСЕМ-ийг зохион байгуулахад 21 тэрбум төгрөг зарцуулсан гэж ярьсан ч АУДИТ-аас  14.8 тэрбум төгрөгийн зөрчил гэх үнэлгээг гаргаад байгаа. Ерөнхийлөгч асан мэдэгдлээрээ дамжуулан дарга нарын суудал ганхаад ирэхийн цагт хариуцлагын тухай ярьж эхэлдэг гэсэн байсан. Үнэн байх. Бас хулгайч л хулгайчийг бариарай хэмээн хамгийн чангаар хашгирдгийг мартаж боломгүй. АСЕМ-ын булхай гэдэг бол аудитын дүгнэлтээр батлагдчихсан, баримт нотолгоотой хэрэг шүү дээ.

Р.Хишиг

Эх сурвалж: 24tsag.mn 

Улаанбаатарт 5-7 градус дулаан байна
Улаанбаатарт 5-7 градус дулаан байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​