fbpx Ногоон Улаанбаатар руу яаралтай шилжье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 21 секунд

Ногоон Улаанбаатар руу яаралтай шилжье

Өнөөдрийн Улаанбаатар хотод шийдвэрлэх асуудал олон бий. Хэдий бид Улаанбаатарыгаа нэг сая гаруй хүн амтай метрополитан хот гэдэг ч энэ тодорхойлолтын шаардлагад хүрч чадах хэмжээнд хүрсэн үү гэвэл асуултын тэмдэгтэй үлдэнэ. Утаа, хөрс, агаарын бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл ядуурал, дуу чимээ, хог хаягдал, эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц хот төлөвлөлт гээд иргэдийг бухимдлын туйлд хүргэх түмэн шалтгаан өнөөдрийн Улаанбаатарт бий. Үүнийг хэн, хэзээ, хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа нь хүнд асуудал болоод байгаа юм. Тэгэхээр Улаанбаатарт хүний тооноос өөрөөр метрополитан хотын тодорхойлолтод хүргэх дорвитой зүйл ховорхон гэсэн үг. Улаанбаатарчууд бид өнө их түүхтэй энэ хотоо ирээдүйд цэгцтэй, цэвэр, эрүүл, сайхан болгохын тулд ядаж өөрсдөөсөө шалтгаалах ажлыг яаралтай эхлүүлье гэж уриалахаар энэ удаагийн нийтлэлээ эхлүүлж байна. Тодруулбал, өөрсдийн эрүүл мэндийн төлөө “Ногоон Улаанбаатар руу” алхам алхмаар шилжих саналыг миний бие дэвшүүлж байгаа юм. Улаанбаатарчууд бид бага зэрэг хичээж чадвал эрүүл мэнддээ их хувь нэмэр оруулж болно.

Саяхан би Улаанбаатар хотод олон жил ажиллаж, амьдарсан Солонгос улсын иргэнтэй уулзсан бөгөөд сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэдийн уур уцаар, бухимдал нь өмнөх жилүүдээс илүүтэй нэмэгдэж байгааг ажигласнаа ярьсан юм. Солонгос иргэний хэлж буйгаар доорх хоёр хүчин зүйл иргэдийн зан байдалд илүүтэй нөлөөлж байгаа гэнэ.

Нэгдүгээрт, хүйтэн, ширүүн уур амьсгалтай өвлийн улирал. Цаашлаад урт шөнө, богино өдрүүдээс үүдэлтэй олон асуудал иргэдийн сэтгэцэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байж мэдэх аж.

Хоёрдугаарт, мод бут, ногоон байгууламж, ногоон өнгө, ногоон орчин дутмаг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг байна. Улаанбаатарыг бусад орны нийслэлтэй харьцуулбал ногоон байгууламжийн хувьд чамлахаар. Бид хотын ногоон байгууламжаа эвдэн сүйтгэж оронд нь төлөвлөлтгүй барилга барьж ирсний улмаас өнөөдөр бараг модгүй хот болоод буй. Ер нь улаанбаатарчуудын гэр, гудамж талбай, хороо дүүрэгтээ цэцэг, ногоон ургамал байрлуулдаг байдал нь бусад орны стандарт хэмжээнээс хамаагүй бага байдаг байна. Хөгжингүй улс орнууд ногоон байгууламж, ногоон өнгөнд маш их анхаардаг. Тиймээс энэ асуудлыг шийдэлгүйгээр стресс бухимдал буурах магадлал маш бага байдаг байна. Энэ бүхнээс үүдэлтэйгээр их хотын стрессээс шалтгаалсан өвчлөл ихэсч “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв” ачаалалтай ажиллаж байна гэх баримт бий. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг үйлчлүүлэгчдийн олонх нь нойргүйдлийн асуудалтай байдаг байна. Тэдний стресс, ядаргаа нь туйлдаа хүрч унтаж чадахгүй болохоороо эмнэлэгт ирдэг аж. Мөн их хотын амьдралын хэв маяг, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж ажил, орлогогүй болох, сэтгэл гутралд орох, гэр бүл салах, архи мансууруулах бодис болон сургуулийн насны хүүхдүүд компьютер, интернэтийн тоглоомд донтох тохиолдол ихэсчээ. Сүүлийн үед зээлийн дарамтаас болж олон хүн сэтгэл гутралд автахаас эхлээд амиа хорлох талаар ч бодох болжээ. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж мэдэхээр байгаа юм. Иймээс миний бие нийгмийн эрүүл мэндийн салбарын судлаач биш ч дээрх солонгос иргэний ярианаас санаа авч энэ чиглэлээр багахан хэмжээний судалгаа хийн шийдэх арга замууд эрэлхийлснээ та бүхэнтэй хуваалцаж байна. Хамгийн эхэнд стресс бухимдлыг бууруулж, ядаргаа тайлдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан ногоон байгууламжийг бий болгохоос санаа зовоосон асуудлаа хүн бүхэн анхааран бага гэлтгүй хэрэгжүүлж шийдэх хэрэгтэй байна.

ШИЙДЭЛ Нэгдүгээрт, энгийнээс эхлэх. Өөрийн амьдарч, оршин сууж буй орчноо ногоон болгох. Тодруулбал, ажил, гэр, өрөө тасалгаандаа цэцэг, ногоон ургамал ихээр тарьж арчилж ургуулах.

Хоёрдугаарт, хороо дүүрэг, гэр болон орон сууцны хороололдоо зориулалтын бут сөөг, бутлаг ургамал ихээр тарьж, түүнийг ургуулах ажилд хүн бүр сэтгэл зүрх гарган гар бие оролцох. Хороо дүүргээс иргэдийг зохион байгуулалттайгаар тус ажилд оролцуулах. Тарьсан мод, бутлаг ургамлаа арчилж, ургуулж байх. Эсвэл тэдгээрийг мэргэжлийн байгууллагаар гэрээлүүлэн стандартын дагуу тарьж ургуулан арчлан хамгаалан тордож байнгын хяналттай эргэх холбоотой болгох.

Гуравдугаарт, нийслэл болон орон нутгийн төсөвт мод, бут, бутлаг ургамлын үр суулгац ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэд аж ахуйн нэгжүүдээс стандарт хангаж буй үр суулгацыг худалдан авч орчныг тохижуулах зардлыг төсөвт суулгах. Ногоон байгууламж байгуулсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг зохих хөнгөлөлт татварын бодлого, зээл тусламжаар түрүүлж дэмжих зэрэг зохицуулалтын ажлыг хийх. Энэ мэт арга хэмжээг авч иргэн болон шийдвэр гаргагчид цаашлаад энэ салбарт ажиллаж, амьдарч буй хэн бүхэн сэтгэл гарган ажиллаж уялдаа холбоогоо сайжруулж ирээдүйд стрессгүй, эрүүл аюулгүй орчинтой Ногоон Улаанбаатар руу алхам алхмаар цаг алдалгүй яаралтай шилжих талаар санал дэвшүүлж байна.

Ш.ОТГОН-ӨЛЗИЙ

Эх сурвалж: Unen.mn 

“Оюутолгой”-д хийх аудитын шалгалтыг Дубайн гэрээнээс эхлүүлнэ
“Оюутолгой”-д хийх аудитын шалгалтыг Дубайн гэрээнээс эхлүүлнэ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​