fbpx Инфляци, өндөр хүү, валютын ханш... Монгол банк юуг ч өөрчилж чадаагүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 3 секунд

Инфляци, өндөр хүү, валютын ханш... Монгол банк юуг ч өөрчилж чадаагүй байна

Монголбанк сайн ажиллаж байгаа юу? Энэ асуултад иргэд эргэлзэх юмгүйгээр “Тийм” гэж хариулж чадах уу, бараг л үгүй байх.

2016 оны сонгуулийн дараа Монголбанкны Ерөнхийлөгчийн хийсэн мэдрэмжгүй мэдээллээс болж 2000 төгрөгтэй тэнцэж байсан ам долларын ханш ганцхан улирлын дотор 2500 болж өссөн нь  хэвлэлийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.  Үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж гараагаа эхэлсэн тэр бүтэлгүйтлийн ул мөр Монголбанкинд одоо ч  зурайж дурайсаар байгаа юм биш үү. 

Хэдхэн хоногийн өмнө ам.доллартай харьцах төгрөгийн ханш унаж, 2500-аас давчихлаа. Бүр 2535 төг хүрсэн. Одоо ч гэсэн дээшээ тэмүүлсэн чигээрээ байна.

Энэ сайн зүйл биш. Импортоос хамааралтай манайх шиг орны хувьд энэ хэрээр иргэдийн цалин орлого үнэгүйдэж байна гэсэн үг. Харин үүнд Монголбанк байдаг л зүйл гэсэн бардам ихэрхүү байдлаар хандаж байна. Иргэдээсээ уучлалт гуйх байтугай  учир шалтгааныг нь тайлбарлаж хэлсэнгүй.  Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ талаархи сэтгүүлчийн асуултад “Ам.доллартай харьцуулахад төгрөг суларсан ч зарим валютын эсрэг чангарсан” гэжээ. Хачирхалтай хариулт мөн биз. Энэ тэгээд сайн үзүүлэлт үү. Гадаад төлбөр тооцоо, улсын нөөц гээд энэ бүхэн зөвхөн ам.доллараар л илэрхийлэгддэг биз дээ.  

Мэдээж, инфляцийн түвшин төв банкны гол үзүүлэлт зорилт байдаг. 2018 оны VIII сард инфляци жилийн дүнгээр 6 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээлж байсан. Яахав зорилтот 8 хувь дотроо байна гэж харж, бас тайвширч болох байх.

Гэхдээ энэ хэр бодитой вэ гэдэг нь бас эргэлзээтэй. Иргэдийн хувьд бол бараа бүтээгдэхүүний үнэ хоног хоногоор өсөөд байна гэсэн гомдол бухимдалтай байгаа шүү дээ. Энэ чинь л жирийн амьдралын жинхэнэ үнэн биз дээ. Суурь үнэд тооцогддог бензин шатахууны үнэ  хэдэнтээ сэмхэн нэмэгдчихлээ. Үүнийг дагасан үнийн өсөлт жирийн иргэдэд хамгийн тодорхой мэдрэгдэж байгаа нь тов тодорхой зүйл.

Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч нь  2018 оны эхнээс төгрөгийн ханш өнөөдрийг хүртэл 3,9 хувь суларлаа хэмээн мэдэгдэж байх юм.

Улс орныхоо санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй  байгууллага гэвэл Монголбанк. Үнийн өсөлт, төгрөгийн үнэгүйдэл, зээлийн өндөр хүү... Энэ бүхэн  санхүүгийн тогтвортой байдлын салгаж болшгүй бүрдэл хэсэг биш гэж үү. Ингэж харвал үндсэн чиг үүргээ хангаж чадаж байгаа эсэх нь бүр ч эргэлзээтэй болж байна.     

Монгол Улс өдгөө дэлхийн хамгийн өндөр хүүтэй улс орны нэг хэвээр байгаа. Энэ бол Монголын хөгжлийн чөдөр тушааны нэг. Арилжааны банкууд дээр жигнэсэн дундаж хүү 28-40 орчим  байгаа гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлдэг. Зээлийн хүү ийм байхад улс хөгжиж, үйлдвэрлэл сэргэж, амьдрал сайжрах тухай бодохын хэрэггүй. Гэтэл арилжааны банкны энэ өндөр хүүг  өхөөрдөн дэмжигч нь Монголбанк болчихоод байгаа юм. Энэ утгаараа Монголын хөгжлийг чөдөрлөгч нь Монголбанк өөрөө болчихсон юм биш үү.

Хамгийн харамсалтай нь 28-40 орчим хувийн жигнэсэн хүүг Монголбанк 17-18 хувь хэмээн ярьдаг. Ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж, тэдний талд дуугарч байх ёстой төв банк Арилжааны банкуудынхаа толгойг өхөөрдөн илж байгаа нь энэ. Банкны хүүний хувь хэмжээн дээр эргэлзэж тээнэгэлзэж тархиа угаалгаад байхааргүй  боловсролтой ард түмэн шүү дээ, монголчууд.

Хэрэв Монголбанк зөв бодлоготой ажиллаж байгаа бол зээлийн хүү буурч, үйлдвэрлэл сэргэж, экспорт нэмэгдэж, валютын ханш буурдаггүй юмаа гэхэд ядахад өсөхгүй биз дээ.

Гэтэл бүх юм хуучнаараа. Нүүрс, зэсийн үнийн өсөлтөөс орж ирсэн валютын нөөцөө хав дараад сууж байна. Хадгалж хямгадаж байгаа нь сайн мэт боловч энэ нь эргээд ам долларын эрэлтийг нэмэгдүүлж, ханш өсгөх шалтгаан болж байгаа юм биш үү.

Монголбанкны автортай ажлын нэг нь Арижлжааны банкуудын дутагдаж буй хөрөнгийн эх үүсвэрийг дахин санхүүжүүлсэн явдал. УИХ-ын хаврын чуулган завсарлах дөхсөн үеэр Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг УИХ-аар хаалттай хэлэлцүүлж баталсан билээ. Энэ бол мэдээж, Монголбанкны бодлого.

Татвар төлөгчдийн мөнгөөр Арилжааны банкуудыг дахин санхүүжүүлсэн энэ ажлын үр өгөөж, үлдэх мөр нь юу байв?

Хүү буурсангүй, төгрөгийн ханш чангарсангүй, бодлогын хүү хэвээр. Ипотек зэрэг бусад төрлийн зээлийг олгохдоо хүүг дандаа урьдчилж тооцдог мөлжлөгийн арга урьдын адил үргэлжилж байна. Энэ бүхэнд төв банкны байр суурь хаана нь байна вэ.

Энгийн амьдрал дунд ирж, иргэдэд мэдрэгдэх тийм л үр дүнг  төв банкнаас нэхэх эрх ард түмэнд бий. Товчхондоо Монгол банк юуг ч өөрчилж чадаагүй байна.

Г.Хантулга

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​