fbpx Газрын даргынх нь гэрт 200 сая төгрөг хөглөрдөг "БАЯН" Монгол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 21 секунд

Газрын даргынх нь гэрт 200 сая төгрөг хөглөрдөг “БАЯН“ Монгол

-2012 оны арваннэгдугээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн энэ оны эхний 11 сарын мэдээлэл төдий

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас. дуулиан дагуулсан ажиллагаа явуулж, төрийн албан хаагчдыг авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт хууль хяналтынхан тус газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Б.Баярсайхан нарын 10 гаруй албан тушаалтныг бусдаас их хэмжээний авлига авч байхад гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх юм.

Харин эдгээр албан тушаалтны гэрт нэгжлэг хийхэд Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга нар тус бүр 200 гаруй сая төгрөг хадгалж байсныг хураан авсан аж.

Мөн Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг мэргэжлийн хяналтынхантай хамт баривчилсан нь олны анхаарлыг татсан юм. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэсэн мэдээлэл байна.

АТГ-ын хувьд оны төгсгөлд ийнхүү гялалзсан амжилттайгаар ажиллаж, төрийн албаны бусармаг булхайг илрүүлж, хий дэмий оршин байдаг гэх шүүмжлэлд өртөөд байсан нэр хүндээ өргөөд авлаа. Тус газрын тайлангаас харахад, 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн энэ оны эхний 11 сарын мэдээлэл төдий.

Хамгийн гол нь жил хүрэхгүй хугацаанд 65.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг нь энэ хэрээр улсын төсөв хохирч, татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн гэсэн үг. Нөгөөтээгүүр илэрсэн нь л энэ болохоос цаана нь хэр олон асуудал, булхай нуугдан үлдэж байгааг бид мэдэхгүй. 2016 онд олон улсын байгууллагууд Монгол Улсын Авлигын индекс 38 болж, өмнөх жилээс 15 байраар ухарсныг зарласан байна.

 

Үүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт Европын холбооноос Монгол Улсыг татварын эрсдэл бүхий, энэ төрлийн гэмт этгээдүүд луйвраар олсон хөрөнгөө нуухад боломжтой бүс гэж зарласан. Тэр ч бүү хэл, татварын орчноо сайжруулахгүй бол хориг арга хэмжээ авна гэж “сүрдүүлсэн”.

 

Яг үнэндээ улстөрийн орчин бохирдож, төрийн шийдвэрүүд үнэ цэнгүй, улсын хөгжилд ач холбогдолгүй болсон нь авлигаас үүдэн гарсан нөхцөл байдал. Үүний нэг жишээ нь, хяналтын байгууллагын удирдлагын гэр орноос ийм их хэмжээний мөнгө бэлнээрээ гарч байгаа явдал. Монголын төрийн алба хэзээ ч сайн цалинтай байгаагүй. Дарга даамлын нэмэгдэл, илүү цаг, өөр бусад хангамж байлаа гээд сард гар дээрээ сая төгрөг лав авч чадахгүй. Гэтэл Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга төрийн албаныхны 220-250 сарын цалинг бэлнээр хадгалж байгаа нь хачирхалтай.

 

Энэ бол Монголын жирийн иргэн арилжааны банкны тэнгэрийн шалгуурыг арайхийн давж байж авдаг орон сууцны зээлийн хугацаа. Харин авдаг зээл нь 30-50 сая төгрөгт л эргэлддэг. Тэгвэл төрийн албаны хурган дарга нар монголчуудын ихэнхийнх нь мөрөөдөлдөө л барьж үзэх их мөнгийг гэртээ хээв нэг хадгалж байдаг гэхээр даанч шударга бус санагдахыг нуух юун. Манайхан муу юмны түрүүнд африкчуудаар жишээ авч, адгийн улс орныг ярихаараа мөн тэднээр төлөөлүүлдэг.

 

Харин өөрсдөө авлигын индекс, банкны хүү, ялгаварлалаараа мөнөөх африкчуудтайгаа мөр зэрэгцэн, зарим үзүүлэлтээр бүр тэднээс хойно хаягдсанаа мэдээгүй байх. Тодруулбал, Монгол Улс авлигын үзүүлэлтээр Хойд Солонгос, Сомали, Хойд Судан, Өмнөд Судан, Замби зэрэг улстай “ана мана үзэлцэж”, дээр доороо орж яваа аж.

 

Тэгвэл Монгол Улсыг ийн харлуулахад хүргэсэн шалтгаануудын нэг болсон МХЕГ угаас хэл аманд өртөмтгий гэдгийг бүгд мэдэх биз ээ. АТГ-аас мэдээлж буйгаар, тус газарт хийсэн шалгалтын дараа “Аймаг, орон нутагт зарим нарийн мэргэжлийн боловсон хүчин хомсдолтойг далимдуулан уг албан тушаалд мэргэжлийн бус, Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, удирдлагаас баталсан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй иргэнийг байцаагчийн албан тушаалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас нэр дэвшүүлж байгааг Ажлын хэсгээс дурдаж анхаарууллаа.

 

МХЕГ 2015-2016 онд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсон 6 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин 20.8 сая төгрөг олгосон байна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т ‘Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээ байгуулсан нь зохисгүй байна. Гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх шаардлага тулгарч байна” гэж дүгнэсэн байх юм.

 

Хатуухан өчихөд, төрийн албанд ажиллаж байгаа хэр нь үнэтэй байр, машин, эд зүйлс хэрэглэж байгаа этгээдүүдийг онцгойлон шалгах шаардлагатай. ХОМ гээчийг ч нягталж, улайх ч үгүй худал ярьдаг хүмүүс ч энэ байнд өртөх нь зүй ёсны хэрэг. Байргүй, машингүй эрхмүүдийг өрөвдөх, гоочлохоос илүүтэй мэдүүлгийн эдийн засгийн агуулгыг задлан шинжлэх цаг болжээ.

 

Ашиг орлоготой компаниудын эздийн уялдаа холбоо, хэн хэнийхээ халаасанд хэр зэрэг гар дүрсэн, тэр жилдээ гарсан хуулиудын үйлчлэл улстөрч эзэнтэй компаниудын ашиг орлогод хэрхэн нөлөөлсөн зэрэг дүн шинжилгээ хийж байж авлигын үнэн төрхийг гаргаж ирнэ. Ямартай ч эцэст нь хэлэхэд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээс энэ юу болоод байна вэ гэж асуумаар байна.

 

 

Р.Саруул

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ
Хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​