fbpx Хойд Солонгос хориглолтод шилжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
14 минут 10 секунд

Хойд Солонгос хориглолтод шилжлээ

БНАСАУ энэ жилжингээ “од” болно. Олон улсын харилцааны анхаарлын төв цэг болно. БНАСАУ-ын демонтаж (татан буулгах, дахин шинээр буй болох) тохионо хэмээн өрнөдийн зарим үзмэрчид таамаглаад байсан нь лав энэ жилдээ бүтэхгүй. Гэхдээ хязгаарлагдмал оптимизм, болгоомжилсон найдвар хослон Солонгосын хойг цаашаа төлөвшиж мэднэ.

Төлөвшлийн тухай юун яриа билээ? Цөмийн зэвсэггүй, пуужинт-цөмийн бааз суурьгүй болтлоо “зэвсгээ хураалгах” нь гараа өргөөд бууж өгч байгаатай адил үзэгдэл хэмээн зарим нэг судлаач ярьсныг бас үгүйсгэмгүй. Ард түмнээ ядууруулахгүй, өлсгөхгүй, эдийн засгаа өөд татна гэдэг нөхцөлийн дор хориглолт (дайн байлдаанаар бол) руу яг явж орлоо л доо.

“Хориглолт” гэсэн гарчиг маань хэд хэдэн утгын илэрхийлэл.

  • Пуужинт-цөмийн зэвсгээ хураалгаад гар мухардсанаар батлан хамгаалах хүч чадал, чадавхаа айхтар алдаж буй нь нэг хориглолт (1).
  • Дараагийнх нь нийгэм-улс төрийн байгууллаа дэлхий дахинд дэлгэж, бооцоо маягаар тавиад “чучхе”-ийн үзэл суртлаа (нэг үгээр бол “Кимирсенизм”) ялагдуулах алхам хийснээрээ дараагийн нэг хориглолт (2)
  • Эдийн засгийн өрсөлдөөнд өмнөддөө бараагүй хол хаягджээ гэдгээ ард түмэндээ мэдрүүлж эхэлснээрээ гурав дахь хориглолт (3) гээд хөвөрч өгнө. 

Солонгосын хойгт “хүйтэн улс төр” л ноёрхож ирсэн бол одоо ямар ч атугай тэр нь бүлээсч эхэлсэн. “Хүйтэн улс төр”-өөс “хүйтэн эдийн засаг” руу эхлээд орж таарна. Төмөр замын холболт, авто зам нээх, салсан гэр бүлүүдийг уулзуулах, Кэсоны эдийн засгийн чөлөөт бүс дахин нээгдэх гэх мэт алхмаар дамжин “хүйтэн эдийн засаг”-аас “халуун эдийн засаг” руу шилжих хувилбар нэн бодитой. Тэр үед “чучхе”-ийн үзэл суртал нь үнэн мөнөө бүрэн харуулах буюу ард түмэн нь түүнд итгэхээ болих вий гэдгээс л дэлхий нийт болгоомжилж байна.  

Солонгосын хойгийн геополитик, нэг далбаан доорх эдийн засаг хэрхэн төлөвших тухайд олон улсын харилцааны онолчид элдэв хувилбар зохиомжилж, лүндэгдэх нь тоогоо алдлаа. Олон улсын харилцааны реализм, идеализмын онолд юу гэж үзэж байна вэ? Реалист онолоор бол Хойд Солонгос эцсээ хүртэл дэглэмээ хамгаална, зөвтгөнө, иймээс ганц талын тоглолтоо үргэлжлүүлнэ. Гэв гэнэт 180 градус эргэж ч мэднэ. Олон талын тоглолт тийшээнээ ихээхэн хүч өртөг заран байж нэвтэрнэ. Идеалист онолоор бол АНУ хүний эрх, эрх чөлөөний асуудлыг цөмийн зэвсэг устгасны дараах дараагийн шаардлага болгон тавина. Улс төрийн шорон гяндангуудаа сулла гэнэ, олон улсын хамтын нийгэмлэгийг дайчилна. НҮБ-ын Хүний эрхийн комисс, Гааг дахь Олон улсын шүүхээр асуудал босгож БНАСАУ-ын дэглэмийг яллуулах гэнэ. Хүний эрх, ардчиллын од болсон Өмнөд Солонгос нь энэ бүхэн дээр өөрийн дүрмээ гаргаж ирэн “Home-game diplomacy” гэгчээ явуулна. Хойд ахан дүүсээ улс төр-үзэл суртлаар айхтар яллуулахгүйгээр өөртөө ижилдэн дасгах явцуу тоглолт хийнэ гэсэн үг. Ганцаардлаас Хойд Солонгосоо аварна гэсэн үг л дээ. 

Солонгосын хойг 2018 оноос эхэлсэн олон улсын бодлогын тестийн (сорилго) туршилтын талбар боллоо гэдэг нь жинхэнэдээ реалполитик нь юм. Бүхэл бүтэн цогц үйл явцыг Трамп, Ким Чен Ун нар эхлүүлчихлээ гэдгээ хоёул бүрэн гүйцэд ойлгоогүй байж болох юм. Үйл явц учраас явцад нь ойлгох байлгүй. Трампын Засаг захиргаан дээр маш том хариуцлага, ачаа ирлээ гэдгийг Трамп одоогоор ойлгох сөхөөгүй яваа. БНСУ-ын тухайд ярих ч юм биш. 

 

Албан хүчээр, албадлагаар Кимийг хэлэлцээний ширээнд суулгаж чадсан бол албадсаар цөмийн зэвсгээс нь хагацуулчихлаа гээд бод. Цаашаа яах вэ? Түнэр харанхуйгаас гэгээнд гарч ирж буй бүхэл бүтэн 25 сая өлөн зэлмүүн гэмгүй ард түмэн бүлтийтлээ харж байна. 

Хэний буруугаас тэд бүсээ чангалж байсан хэрэг вэ? БНАСАУ-д Америкийн эсрэг суртал нэвтрүүлгийг албан ёсоор зогсоолоо гэлээ. Хийрхэл алга боллоо гэсэн үг. “Мянга түмэн америк чоныг багалзуурдан алах” тангараг өргөдөг нам, эвлэлийн гишүүд, хөдөлмөрийн сайчууд, онц байлдагчид, тэргүүний офицеруудын хийрхэх шалтаг шалтгаан байхгүй болчихтой зэрэгцээд тэд хэний эсрэг, юуны төлөө тэр олон жилийг (бүр 70 жил шүү!) өлөн зэлмүүн, тарчиг ядуу өнгөрөөснөө дор бүрнээ тунгааж эхэлнээ дээ. Амьд хүн л юм бол гарцаагүй. Хариултыг олж, оновчтойгоор өгөх хувилбар бараг байхгүй. 

Их залуу жанжин нь АНУ-ыг номхруулчихаад ирлээ гэдгээр нэг хэсэг суртал нэвтрүүлэг хийх байх. Тэгээд цаашаа? Америкчуудын амлаад байгаа эдийн засгийн гайхамшиг нь Өмнөд ахан дүүс, мөн Америк, Японоос Хойд руу нэвчээд эхэлбэл яах вэ? Хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, бэлэн бараа, хүнс далайн давалгаа шиг орж ирнэ. Тэдэнтэй мөчөөрхөх, зах зээл булаацалдах Хятад дэргэд нь байж байна. Хятад нь бараагаар ёстой нэг дарж өгнө. “Нэг бүс ба Нэг зам”-ын төсөлдөө БНАСАУ-ыг татаад оруулчихна. Орос хоцрохгүй. Москвагаас Сөүл рүү галт тэрэг явуулна гэсэндээ хүрнэ. 

Өрнө-дорно, умард-өмнөдөөс Хойд Солонгос руу ийм их эдийн засгийн интервэнц хийчихтэй зэрэг нөгөө алдар суут Солонгосын Хөдөлмөрийн нам, гурван үеийн аугаа их удирдагчид, 70 жил замнасан “чучхе” үзэл суртал, социализмын 70 жилийн яруу алдарт түүхэн замнал нь нүцгэрээд ирнээ дээ. 

Харьцуулалт хийе. СССР гэдэг гүрэн татан буугдаж тарсан (нэг ёсондоо сөнөсөн) түүх нэгийг хэлнэ. Яг 70 жил Октябрын үзэл санаа-ленинизмээр замнаад 1987 онд тэр 70 жилийнхээ босгон дээр Ельцин гэгчид доромжлуулаад СССР нурах нүхээ малтсан түүх л нүднээ буугаад болдоггүй. Тэр нуралт тэр том гүрнийг 4-хөн жилд гүйцээсэн бол жижиг давчуу газар нутагтай, хорин хэдэн сая хойдуулыг төдөн жил гэж таамаглахад баримжаа тоо гарч л таарна.

Москвад анхны McDonald's (америкийн түргэн хоолны компани) байгуулагдаж, оросууд анх удаа кока-кола шимж үзэж байх үест Зөвлөлтийн коммунист үзэл суртал нурж, түүнд хэн ч итгэхээ больж, хүүхэд нохойн доог болсон түүх нүднээ бууж байна. Ийм замнал БНАСАУ-ыг хүлээж байгаа учраас л би хориглолт гэдэг үг гарчигтаа авсан хэрэг л дээ.   

 

2018 онд хориглолтод Ким шилжлээ. Нийгмийн байгуулал, улс төрийн дэглэмийн буруу сонголт, эдийн засгийн буруу тогтолцоо нь улс орныг нь огт өөдлүүлэхгүй байна гэдгийг тэрээр их ч, бага ч ухаарч ойлгоод Өмнөдтэйгээ хэлэлцээний ширээнд суусан болов уу гэх ерөнхий таамаг судлаачдын дунд хий үзэгдэл мэт явж байна. Өвөг эцэг нь 1990-ээд оны эхээр ингэж ойлгоод, өөрөө өөрийгөө ялаад 1994 онд АНУ-аас анхны том зочноо (Ерөнхийлөгч асан Ж.Картер) хүлээн авч байдгаа дэлгэх гэж байгаад гэнэт тэнгэрт хальсан. Өөрөө мөртөө нас барсан, эсвэл хувьсгалт тэмцлийн ахмад дайчид хүүтэй нь хуйвалдан түүнийг алсан хоёрын аль нэгэн байж таарна хэмээн өрнөдийн судлаачид тааварладаг юм билээ.

Хүү Ким Чен Ир нь сүйрлийн ирмэг дээр ирсэн эх орноо удирдан авч явсаар, ил далд, элдэв шантаажаар Өмнөд ба АНУ-аас тусламж салгаж, амь зогоож явсаар мөн бурхан болсон. Түүний захиргааны үед буюу 1995 онд хүнсний аюумшигт хямрал нүүрлэж, өлсгөлөн болсныг 1996-1997 онд хүлээн зөвшөөрч, буруутнаар нь байгалийн үзэгдэл–үер усыг тодруулсан. 1996-2000 онд тохиосон их өлсгөлөнгийн үед 250 мянгаас доошгүй, дээшээнээ бол 2 сая хүртэл хүн өлбөрч үхсэн гэх баримтыг гадаадын судлаачид, олон улсын ба буяны байгууллагууд хийсэн байдаг. Энэ нь хүн амын 1- 10 хүртэл хувь нэрвэгдлээ гэсэн үг. 

XXI зуун эхэлж байх үест Хойд Солонгосын үйлдвэрүүдийн 70-80 хувь хаалгаа барьчихсан байсан. Тэр үед ажиллахаа больчихсон гэсэн үг. Зөвлөлтийн эдийн засгийн тусламж  зогсмогц л 1992-1995 онд тэдгээр үйлдвэрүүд жагсаалаас гарч эхэлсэн. Шинэ зуун эхлэхэд бүгд зогссон. Үй олноороо ажилгүйдсэн. Гэхдээ ажилгүй байлгахгүй байх аргыг төр нь олно. Гадаадад ажиллах хүчнээр илгээх төрийн бодлого хэрэгжсэн. Монголд ч хэдэн мянгаар нь барилгачин авсан даа. 

Хоёр дахь Кимийн үед пуужинт-цөмийн зэвсгээ бүтээж чадсан ч хүн амынх нь 90 хувь нэн ядуу, ДНБ-ийх нь 95 хувь гадаад өрөнд явдаг болчихсон байв. Нам ба засаг захиргааны хүнд суртал, кадр ажилтнуудын хээл хахуулийн хэрэг дэглэмийг улам бүр сулруулж, 1995-2002 онд төрийн удирдлага хямралд орж, энэ нь гурав дахь Кимд өвлөгдөж, тэрээр засаг барьсан эхний хэдэн жилдээ дээгүүр тушаалын дарга нараа үй олноор нь устгаж, цээрлүүлж байсан түүх саяхных. 

Энэ байдлаас үүдэн эдийн засгаа аажмаар нээх, ядаж өлсгөхгүй байх, жижиг бизнесийг дэмжих үүднээс 2002 оноос өнөөг хүртэл зах зээлийн заримдаг энгийн хэлбэр рүү (жижиг худалдаа) шилжээд байна. Түүнээс цаашаа эдийн засгийн либерализм хэрэгжүүлэхгүй, тэр нь дэглэмд халтай хэмээн үздэг. Одоо харин америкчуудын амласан эдийн засгийн сайн сайхан юу руу дуудах бол?

Залуу жанжин Ким энэ удаа БНСУ ба АНУ-тай ийм том тоглоомд оролцохдоо гадаадаас заналхийлэх аюулаас огт айгаагүй. БНХАУ-д гурван удаа айлчлахдаа гадаад дахь аюулаас айхгүй болтлоо баталгааг Хятад “ах нар”-аасаа олж авсан. Харин дотоодоосоо бол айж байх шиг байна. Учир нь 70 жилийн турш хувьсгалт тэмцэл, бүтээн байгуулалтад оролцож яваа ахмад коммунистууд тэр залууг өвөг эцэг, эцгийнхээ гэрээслэлээс урваж империалистуудтай найзлахыг нь хэр хүлээн авах бол? Учир нь тэдний 70 жилийн тэмцэл, хөдөлмөр, гавьяа шагнал, одон медаль, сэтгэлийн хийрхэл нэг л өдөр алга боллоо шүү дээ. Эх орноо өдөр шөнө, цаг наргүй манаж байгаа, дайсны өнгөлзлөгийг тас цохино хэмээн окопонд 70 жил хэвтэж байгаа ардын арми, ажилчин-тариачны улаан гварди, залуучуудын улаан гварди, НАХЯ-ны цэрэг, Улсыг аюулаас хамгаалах яамны цэрэг, ардын хамгаалах отрядын сая сая дайчдын тэр их нөр хөдөлмөр, байлдааны бэлтгэл нэг л өдөр үнс болох нь байна. 

Тиймдээ ч Сингапур руу Ким Чен Ун нисэхийнхээ яг өмнөхөн Ардын зэвсэгт хүчний сайд (Батлан хамгаалахын сайд гэсэн үг), Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Солонгосын Ардын армийн Улс төрийн Ерөнхий газрын дарга нараа гэнэт халсан сольсон гэх мэдээ тарсан, тэр тухай Пхеньянаас албан ёсоор зарлаагүй нь сэжиг төрүүлэхээр юм. Энд маршал, генерал гурван нөхрийн тухай биш хэрэв тэгж халаа солио хийсэнсэн бол гурав бус ядаж 30-аад цэргийн жанжин, командлагч нар зайлж одсон байх магадлалтай.

Дэглэм нь нурахын өмнөх аюул тулгараад ирэх аваас өнөөгийн Сири шиг ШХАБ-д элсэх өргөдлөө яаран өгч, Хятадын дэмжлэгээр ажиглагч статустай болж аваад ШХАБ-д Монголтой зэрэгцээд ирэх магадлал байж болохыг бас үгүйсгэмгүй. 

ОЛХОНУД БАЯРХҮҮ

 

 

У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж өргөдөл гаргаж, цэц түүнийх нь дагуу шийдсэн үү?
У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж өргөдөл гаргаж, цэц түүнийх нь дагуу шийдсэн үү?
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​