fbpx “Боржгоны тал” айлын хашааны газарт олборлолт явуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 51 секунд

“Боржгоны тал” айлын хашааны газарт олборлолт явуулж байна

“Боржигоны тал” хэмээх компани айлын хашааны газар худалдан авч хайрга, дайрга олборлож байна гэж Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэд манай сонинд хандсан. Өвөл ид дундаа орж уул уурхайн олборлолт зогссон энэ үед иргэдийн амгалан тайван байдлыг эвдсэн энэ байдал тэдний бүхимдлыг төрүүлээд байна. Хавраас эхлэн зун, намар орой болтол үргэлжилдэг хайрга дайрга ачсан автомашины чимээ, тоос шорооноос залхсан иргэдийн хувьд өвөл болоход түр зуур ч болов намждаг байтал энэ өвөл тийм биш аж. “Боржгоны тал” компани нь 2006 оноос эхлэн орон нутгийн хурлаас зөвшөөрөлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй, иргэдээс санал авахгүйгээр хууль зөрчин арав гаруй жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ талаар иргэд дүүрэг, Нийслэл, БОАЖЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж утсаар ярих, биечлэн уулзах, албан бичиг илгээх зэргээр маш олон удаа ханджээ. Гэвч тус компанийн хууль бус ажиллагааг таслан зогсоож, арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийг хүрсэн байна.

Одоо тус компанийн ухах талбай тэлсээр уг хорооны 4-ын Б хэсгийн айл өрхийн дунд олборлолтоо явуулдаг болжээ. Улмаар ахуйн зориулалтаар эзэмшдэг айлын хашааны газрыг нь худалдан авч ухаж эхэлсэн. Нийс­лэлийн газар зо­хион байгуулалтын тө­лөв­лөгөөнд энэ газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулах талаар  тусгаагүй байтал тусгай зөв­шөөрөлгүйгээр хайрга, дайрга олборлож байгаа хууль бус үйлдлийг хэн ч зогсоож чадахгүй байгаа нь харамсалтай. Аргаа барахдаа шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалах нэхэмжлэл гаргахад хүрчээ. “Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин” ТББ-аас 2017 оны арваннэгдүгээр сарын 23-нд   “Боржгоны тал”  компани суурьшлын бүсэд худалдан авсан айлын хашаагаа дахин карьeрын зориулалтаар ухаж байсныг илрүүлжээ. Энэ байдлыг газар дээр нь видео бичлэг хийж баримтжуулсан байна. Энэ мэдээллийн мөрөөр “Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин” ТББ-аас  шалгалт хийж өгөхийг хүсч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяатай утсаар ярьсан ажээ. Харин Б.Алтантуяа байгаль орчны байцаагч Батад шалгалт хийх үүрэг өгчээ. Гэвч Баттай ярьсан боловч тэрээр дарга хуралтай, явах машин байхгүй гэсээр газар дээр нь одоо болтол очоогүй байна. Энэ тухай дарга Б.Алтантуяад хэлэхэд “Батад шалга гэсэн үүрэг өгсөн боловч ажлаа хийхгүй байна. Ажлаас нь халахаар болж байгаа. Түүнээс гадна Батад УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржоос бичиг ирсэнийг би харсан. Уг бичигт “Боржгоны тал” компанийг бүх талаар дэмжиж ажил гэсэн утгатай байсан” гэжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн XIII хорооноос сонгогдсон. Тэрээр сонгуулийн сурталчилгааны үеэр хайрга, дайрганы компаниудын үйл ажиллагааг зогсоож өгнө хэмээн амлаж байсан бол ийнхүү амлалтаасаа ухарлаа. Нэг компанийн эрх ашгийг нийт сонгогчдынхоо эрх ашгаар сольж байгаад харамсаж байна гэж тус ТББ-ын тэргүүн Н.Оюунбилэг ярив.

Ер нь энэ нутагт 2013 оноос эхлэн Хан-Уул дүүргийн XIII хорооны шинэ суурьшлын бүсэд амьдарч буй иргэд хайрга, дайрганы компаниудын үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд автаж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр ирсэн. Тоосжилтоос харшил, астма, бронхиттой бол­сон  иргэд нутаг орондоо амар тайван амьдрахад хүндрэлтэй болжээ. 2015 онд “Шинэ суурьшил- эрүүл аюулгүй орчин” ТББ-ыг байгуулж иргэ­дийнхээ эрх ашиг, байгаль орчны төлөө тэмцсээр ирсэн хэдий ч төр засгийн хүнд суртлын өмнө  хүчин мөхөстөж буйг тус ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Үүрийнжин ярьж байна. Хайрга, дайрга зөөж буй том оврын автомашины тоосжилт тэдний амьдрах орчинг сүйдлээд зогсохгүй, мал бэлчээрлэх, ногоо тарих газаргүй болсон. Компаниуд нөхөн сэргээлт хийгээгүйгээс болж карьерийн нүхэнд хүн, мал унаж осолдох нь олонтаа тохиолдох болсон ч иргэдийн энэхүү хохирлыг барагдуулж нөхөн төлбөр төлсөн нэг ч байгууллага байхгүй. Их хотын бүтээн байгуулалтад зориулагдах барилгын материал болох хайрга дайрга олборлох нэ­рээр компаниуд хуулийн хүрээнд хариуц­лагатай уул уурхай эрх­лэхгүй байгаатай  олон жил нутгийн иргэд, ир­гэний нийгмийн бай­гуулагынхан тэмцсээр ир­сэн. Тэмцсэний үр дүнд  тоос их босдог замаа засуулсан. Зарим компанийн үйл ажил­лагааг зогсоож чадсан билээ. Харин “Боржгоны тал” компанийг зогсоож ча­­дахгүй байна. Тус компанийг үйл ажил­лагааг зогсоож өгөхийг  УИХ-ын гишүүн, ХЗДС-ийн сайд Ц.Нямдоржоос тэд шаардсаар байна.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дуусдаггүй ялагдал үлдээсэн Б.Батзориг
Дуусдаггүй ялагдал үлдээсэн Б.Батзориг
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​