fbpx Төрийн захиалгатай гэх хайгуул, Төгрөг сумын иргэдийн айдас
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 57 секунд

Төрийн захиалгатай гэх хайгуул, Төгрөг сумын иргэдийн айдас

Өвөрхангай аймгийн Төгрөг суманд хийгдэж байгаа хайгуулын ажил сүүлийн хоёр хоног цахим орчинд  асуудал дэгдээгээд байна. Тодруулбал,  тус сумын нутагт газрын тосны хайгуул хийхээр Хятадууд машин техниктэй ирж  нутгийн малчдад хүндрэл учруулж байна. Тэрхүү машин техник нь 1м-ийн өргөн дугуйтай учир байгаль экологид сөргөөр нөлөөлж, орон нутгийн иргэд, Засаг захиргааны байгууллагын шаардлагыг үл хэрэгсэж байна гэсэн мэдээлэл явж байгаа.

Харин үүнийг тодруулах үүднээс тус сумын зарим удирдах ажилтан болон  малчдын төлөөлөлтэй холбогдлоо.  

Төгрөгт хаанахын ямар компани хайгуул хийж байна вэ

Бүр 2009 онд Монгол Улсын Засгийн газар “Капкорп Монголиа” ХХКомпанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан тус компаниар газрын тосны нөөц тогтоолгох хайгуулын ажлыг хийлгэж байгаа аж.  Дээрхи “Капкорп Монголиа” ХХКомпани нь хайгуулынхаа ажлыг гүйцэтгүүлэхээр жил бүр туслан гүйцэтгэгч компаныг шалгаруулж гэрээт ажлаа гүйцэтгүүлдэг бөгөөд 2009-2016 онуудад “Хэт” ХХКомпани хайгуулын ажлыг гүйцэтгэж байжээ.

2017 оны гүйцэтгэгчээр нь “БЖП Геофизикал Монголиа” ХХКомпани тендерт шалгаран энэхүү төслийн ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Одоо тус сумын нутагт хайгуул хийж байгаа “БЖП Геофизикал Монголиа” компани нь Хятад улсын компани бөгөөд газрын тосны хайгуулын ажлыг гүйцэтгэж байгаа ба ямар нэгэн олборлолт хийхгүй.

Хайгуулын ажил 2009, 2011, 2013, 2016, 2017 онд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг 3 аймгийн 6 сумын нутаг дэвсгэрт хийгдсэн. Харин Төгрөг суманд  урьд нь 2009, 2011, 2013 онд хийгдэж байжээ. Ингэхээр өмнөх ажлын үргэлжлэл л одоо явж байна гэсэн үг.

Нутгийн иргэдийн тухайд хаанахын хэний компани болохыг сайн мэдэхгүй, үндсэндээ толгой эргэчихээд байна гэж байгаа боловч “Капкорп Монголиа” компани нь “Петровис”-ын охин компани гэж ярьцгааж байгаа юм.

Дээрх гурван аймгийн 6 сумын нутагт хийх газрын тосны хайгуул 2009 оноос хойш хийгдсээр одоо Баруунбаян-Улаан,  Гучин-Ус, Төгрөг гэсэн гурван суманд л хайгуулын ажил явуулж байгаа аж. Өнгөрсөн 2016 онд  Баруунбаян-Улаан, Гучин-Ус сумын нутагт чичирхийллийн хайгуул хийгдсэн бол энэ жилийн тухайд Төгрөг сумын нутагт хайгуулын ажил эхлээд байгаа нь энэ аж. Төгрөгөөс бусад дээрхи хоёр суманд 2009-2016 онд хийгдсэн хайгуулын ажлыг дан Монгол компани гүйцэтгэжээ. Одоо энэ хайгуулын ажилд нийтдээ 250 орчим хүн ажиллаж байгаагаас 28 нь Хятад мэргэжилтнүүд бусад нь монгол ажилчид гэнэ. Төгрөг сумаас  гэхэд 70 шахам хүн энд ажиллаж байна.

Тэнд газар ухаагүй, өрөмдөөгүй

Хайгуулын ажил эхлээд удаагүй. Тодруулбал, өнгөрөгч 11 дүгээр сарын 16-наас хайгуулын ажлаа эхэлжээ. Хайгуулын ажлыг анх нэг сарын хугацаанд буюу энэ сарын 16-нд дуусгахаар товлосон ч нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас ажил хоёр ч удаа саатаж сул зогссоноос хугацаа хойшилж оны  өмнө буюу 12 дугаар сарын 25 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.  Одоо нийт ажлын 80 орчим хувийг хийж гүйцэтгээд байгаа гэв.

Төгрөг сумын  Сайнтөгрөг багийн нутгийн зарим хэсэг л энэ хайгуулын лицензтэй талбайд орж байгаа, хайгуулын ажлын тухайд байгаль экологид нөлөөлөх нөлөөлөл бага байгаа гэдгийг нутгийн иргэд хэлсэн. Тодруулбал, энд 3 хэмжээст чичирхийллийн аргаар хайгуул хийж байгаа  аж. Энэ арга нь газрыг ухаж өрөмдөхгүй, харин газарт 20 см орчим урттай төмөр гадас хатгаад утсаар холбож чичирхийллийг нь хэмждэг гэв. Энэ  хэмжилтийн мэдээллээ боловсруулаад 3-4 сарын дараа  үр дүнгийн  хариу нь гардаг аж.

Өнгөрөгч 11 дүгээр сарын 27-нд байгаль орчны нөлөөллийн хөндлөнгийн  үнэлгээ хийлгэсэн, харин одоо орон нутгийн төр захиргааны байгууллага газар дээр нь байгаль орчны хяналтаа  байнга тавьж байгаа гэдгээ тодотгосон.

Нутгийн иргэдийн айдас, болгоомжлол

Газар усаа хамгаалсан, харамласан  малчид эсэргүүцсэний улмаас хайгуулын ажил түр зогсоод байжээ. Гэтэл энэ сарын 9-нд Улаанбаатараас АМГТ-ны газрын хоёр мэргэжилтэн болон “Капкорп Монголиа” компанийн удирдлага очиж малчидтай уулзаж хайгуулын ажлын зорилго  танилцуулгыг хийж, Засгийн газрын захиалгатай энэ ажил төлөвлөгөөний дагуу хууль ёсны хүрээнд хийгдэж байгаа гэдгийг хэлжээ. Ерөнхийдөө ухуулан сэнхрүүлэх ажил хийсэн бололтой. Ингээд хайгуулын ажлыг дахин эхлүүлжээ.  Төгрөг суманд хайгуул хийх гэрээ хэлэлцээр орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоогүй хийгдсэн гэдгийг нутгийнхан хэлсэн. Ер нь  орон нутагт хийгдэж байгаа хайгуул, ашиглалт иймэрхүү янзаар явагддаг, орон нутгийн эрх мэдэл, оролцоог хязгаарласан хэлбэрээр явагддагын нэг жишээ нь энэ.

Газрын тосны тухай хуулийн 10.1.1-д Нутгийн захиргааны байгууллага нь “Газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий. Энэ хүрээнд  тус компаний үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллаж байгаа гэв.

Улаанбаатараас АМГТ-ны газрын хүмүүс ирж малчидтай уулзалт хийсний дараа сум орон нутгийн удирдлага  иргэдтэйгээ дахин уулзаж санал бодлоо солилцжээ. Ингээд нэгэнт эхлээд ажлынх нь 80 орчим хувь хийгдчихсэн. Удахгүй хэдхэн хоногийн дараа дуусах хайгуулын ажлыг  нь хэвээр үргэлжлүүлэхээр болжээ. Нөгөө талаар  сум орон нутгийн 70 шахам хүнийг энд ажлын байраар хангасан, мөн 60 орчим гэрийг иргэдээс түрээслэн ашиглаж байгаа, ажилчдын хүнсний хэрэгцээнд 8-9 тонн мах худалдан авсан, одоогоор газар сэндийлээгүй зэрэг эерэг хандлагуудыг нь  бодолцжээ. Гэхдээ малчдын хамгийн их айдас нь хожим хойно хайгуулын дүн өөдрөг гарвал дасч идээшсэн нутаг ус нь Дорнодын тал шиг цооногийн нүхээр дүүрч, газар шороо нь тэрэг техникийн хөлд үрэгдэх вий гэсэн болгоомжлол хэвээр үлдэж байна.  

Дамын үг далан дайвартай гэгчээр худал мэдээлэл санаатай санамсаргүйгээр их явж байна гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлсэн. Тухайлбал,  сул зогссоны хохирлыг малчдаар төлүүлэх тухай яриа худал гэдгийг тэд хэлсэн.  Мөн түүнчлэн хятадууд “Энэ нутагт чинь Манжийн үед манай нутаг байсан гэж нутгийн ардуудыг дээрэлхэж байна” гэхчлэнгээр хэтрүүлэгтэй мэдээлэл их явж байгаа гэдгийг  онцолж байгаа юм.   

М.Нэргүй

Zaluu.com

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​