fbpx МАН-аа бодох уу, амиа бодох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 12 секунд

МАН-аа бодох уу, амиа бодох уу

Эрх баригч хүчний тэргүүний тэргүүлсэн Засаг эвгүй байна.   Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий 

сайдаар томилогдоод нэг жил ч хүрээгүй байгаа. Энэ хугацаанд   төр, түмний түвшин амгаланг байтугай тэргүүлсэн  намынхаа эв эеийг олж чадаагүй өдийг хүрлээ.  Төрийн эрх баригч хүчний тэргүүн парламентаас гадна байх нь эрх мэдлийн зөрчлийгдагуулсаар байдгийн нэг илрэл гэлтэй.  Энэ нь нам дахь фракц, бүлэглэлээс гадна парламентын бүлэг дэх  талцал намжих бус хурцдаж байгаагаас харагдана.

Өнгөрсөн хугацаанд парламент дахь үнэмлэхүй олонхи МАН-аас нэг гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдлөө.  Ингэснээр Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар бэлтгэл ажил явагдаж байна. Хэнтийн тойрогт 14 улс төрийн хүчин хүч үзэхээр СЕХ-ноос батламжаа гардаад байгаа. Гэхдээ УИХ-ын нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэсэн гомдол иргэдээс гарч, ҮХЦ-д маргаан үүсгэсэн.  ҮХЦ-ийн хуралдаанаар ямар дүгнэлт гарах, Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээс нөхөн сонгууль явуулах эсэх нь шийдэгдэнэ.  Хэрвээ УИХ-ын нөхөн сонгууль явагдвал Хэнтийн тойрогт хэнийг өрсөлдүүлэх нь МАН-д маргаан дагуулж байна. Ер нь бол улс төрийн цаг үеийн энэ нөхцөлд Хэнтийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс эрх баригч хүчнийхэн “зай барьж” байна. Уг нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ виз ногдож байгаа. Гэхдээ өрсөлдөгч хүчин гэхээсээ  намаас нь сонгогдсон гишүүн асуудалд орж чөлөөлөгдсөн, нийгэмд эрх баригчдын нэр хүнд унасан, дотоод хагарал савнаасаа хальсан  гээд олон олон  сөрөг үзэгдэл боломжийг хааж байгаа нь  болгоомжлоход хүргэж байгаа биз.

Үүн дээр ЗТЯ-ны Газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч,  нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг, вагоны ослоос  олон  хүн бэртэж, улсад их хэмжээний хохирол учирсан  үйл явдал  Засгийг дэнжигнүүлж, намын даргын суудлыг ч ганхуулахад хүрээд байна. Төрийн албаны хариуцлага, ёсзүйг чангатгахыг  чангаар дуугарч гарч ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар ЗТХ-ийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс асуудал шийдэгдэхгүй.  Дээрх  асуудлуудтай холбогдуулан сөрөг хүчин АН Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлээд байгаа. Уг мэдэгдэлд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгтэй холбогдуулан Арбитрийн шүүхийг шийдвэрийг хэрхэх, “60 тэрбум”-ын асуудал, Туркийн иргэнийг хулгайлсан асуудал Засгийн газар ямар тайлбар хийх, төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг, суудлын галт тэрэгний осол зэрэг нь Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болж байгааг дурдсан байна лээ.

Цаашлаад УИХ дахь МАН-ын бүлгийн талцал   дараагийн Засгийг байгуулах танхимын жагсаалтыг хэдийнэ зурагласан гэх.  Ер нь У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүнээр томилсон тамга ч  дарагдаж амжаагүй байхад  дараагийн Ерөнхий сайдын таамаглалыг дэвшүүлж байсан.  Тэр байтугай танхимын сайд нартайгаа ч зөрчилдсөн гэх мэдээлэл гарсан. Үүнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн “Би Ерөнхий  сайдтай санал зөрдөг ч ам мурийж үзээгүй” хэмээн тайлбар хийсэн. Үүнийг олон нийт “нударга зөрүүлээгүй ч ам мурийжээ”  хэмээн хүлээн авч байна лээ.

Ийнхүү У.Хүрэлсүх гадаад хүчин зүйлийг бус дотоод асуудлаа эмхэлж чадалгүй явсаар жил орчмын хугацаанд албан өрөөнд нь овоорсон мэдэгдлүүдээр овоо бослоо.

Улс төрийн ороо бусгаа энэ үед парламент дахь олонхи  улсаа бус МАН-аа бодож У.Хүрэлсүхийн Засгийг тэвчин торгоох нөхцөл үүсээд байгаа. Учир нь бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байгаа энэ үед дараагийн Засгийг байгуулах нь МАН-ыг ирэх сонгуулиар лааз өшиглөхөд хүргэнэ гэдгийг тэд андахгүй.  Учир нь олон  нийт өнөөдрийн Засгаас, эрх баригчдаас зүтгэл, бүтээн байгуулалт хүлээхээ нэгэнт больсон. Харин эрх баригчдын хувьд намаа бодох уу, амиа бодох уу гэдэг  эрх ашиг, тохиролцооноос нь хамаарах асуудал.  

Н.Энхбат

Э.Буяншагай өрсөлдөгчөө 31:11-ээр яллаа
Э.Буяншагай өрсөлдөгчөө 31:11-ээр яллаа
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​