“Ажнай” Д.Бат-Эрдэнийн эрх амраг


Хувь, хувьсгалын амьдралаа ихэд нууцлан барагтай бол ам нээдэггүй эрхмүүдийн нэг нь “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч, хамгийн баян төрийн түшээгээр тодордог байсан Д.Бат-Эрдэнэ. “Ажнай”-гаар овоглодог энэ нууцлаг эрхмийг хэвлэлийнхэн 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон үеэс сонирхож, бизнес ашиг орлогоос нь гадна эхнэр хүүхдийг нь хүртэл зарлаж орхисон билээ. Анхны гэргийгээсээ салж, улсын циркийн уран нугараач Ганцэцэг хэмээх царайлаг нуруулаг бүсгүйг амьдралынхаа ханиар сонгосон. Тэд ихэр охидтой. Залуу амрагаа ихэд эрхлүүлж, хамгийн тансаг, хамгийн үнэтэй гоёлоор гоёдог гэх энэ эрхмийг гэргийтэй хамт явахад нь бид дурандаа буулгасан юм.

ТҮГЭЭХ  ХУВААЛЦАХ  ЖИРГЭХ


Эх сурвалж: Папарацци.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал: