fbpx

“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадыг тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо


Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгээр “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд өнгөрсөн тавдугаар сард зохион явуулсан билээ. Энэхүү олимпиадыг эрхэм гишүүн уламжлал болгон гуравдахь жилдээ зохион байгуулсан юм. Монголын ирээдүй болсон залуусыг өндөр мэдлэг боловсролтой болгохыг зорьсон тус олимпиадын эхний гурван байрт шалгарсан 76-р сургуулийн сурагч М.Сүхбат, 104-р сургуулийн сурагч Ц.Цэвээнравдан, 105-р сургуулийн сурагч Б.Сарнай нар өнөөдөр  Д.Сумъяабазар гишүүний 100 хувийн тэтгэлгээр суралцахаар Сингапур улсыг зорилоо.

Тэд Сингапур улсад суралцах хугацаандаа хэлний түвшингээ ахиулахын зэрэгцээ тухайн орны соёл, ёс заншилтай давхар танилцаж, олон орны найз нөхөдтэй болох өргөн боломж нээгдэж буй юм.

“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадад энэ жил 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн 12 дугаар ангийн 700 орчим сурагчид оролцсон байна. Хоёр шаттай зохион байгуулсан тус олимпиадад оролцож, бусдыгаа тэргүүлсэн 21 сурагчийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар шагнаж урамшуулсан.

                                          

Хүүхэд залуусын англи хэл сурах, ЭЕШ-ыг амжилттай өгөх үйл явцыг дэмжих, улмаар улсын болон олон улсын төвшинд өрсөлдөхүйц боловсролтой залуусыг  бэлтгэх зорилготой тус олимпиадыг цаашид ч жил бүр зохион байгуулна. Жил ирэх бүр өрсөлдөөн ихтэй болж, оролцогчдын мэдлэг чадвар улам бүр нэмэгдэж байгааг олимпиадын зохион байгуулагч гишүүн онцолж байв.  

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал: