fbpx Ц.Сандуйд хариуцлага тооцож чадах байгууллага Монголд л лав алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 12 секунд

Ц.Сандуйд хариуцлага тооцож чадах байгууллага Монголд л лав алга

УИХ-ын дарга М.Энхболд болон МАН-ыг олон нийтийн дунд нэр хүнд нь унаж, иргэдийн дургүйцлийг хүргэхэд нөлөөлж буй хэд хэдэн шалтгааны нэг болж буй "60 тэрбумын бичлэг" гэгчийн гол эзэн нь Цэндсүрэнгийн Сандуй гэх нөхөр билээ.

2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан тэрээр  "Аз жаргалтай Улаанбаатар" гэх мэт өндөр төсөвтэй нүсэр атлаа ач холбогдол багатай арга хэмжээ зохиосныг эс тооцвол олигтой хийсэн зүйлгүй байв. Иймээс иргэд бүү хэл намынхан нь ч төдийлэн дэмжихгүй байлаа.

Энэ үед түүнийг МАН-ын дарга байсан, өөрийг нь дэмжиж, Нийслэлийн МАН-ын хорооны дарга болгосон М.Энхболдын магтаалыг яаж хүртэх вэ? гэсэн санааширалд автсан байх үед нь Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч А.Ганбаатар ба стратегич Г.Доржзодов нарын Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө боловсруулж өгөх санал анхаарлыг нь татсан аж.

Ингээд түүний хөнгөн хийсвэр, ойворгон, алсын хараагүй үйлдлээс болж 2014.09.08-нд "Шинэ Монгол хаад" групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон нь өнөөдрийг хүртэл дуулиан тарьж буй "60 тэрбумын схем" танилцуулж буй бичлэгийн уг шалтгаан билээ. Уг төлөвлөгөөнд Монгол улсын стратегийн ордуудыг гадаадын намд амлах замаар хууль бус мөнгө олох, сонгуулийг будлиантуулах, төрийн албан тушаалыг үнэлж зарах замаар мөнгө олох гэх мэт жигшмээр олон зүйлс багтсан байв.М.Энхболдын алдаа нь Ц.Сандуй, Г.Доржзодов, А.Ганбаатар нарын танилцуулсан зүйлийг сонссон л төдий. 

 

 Г.Доржзодов өөртөө хадгалж байсан уг уулзалтын бичлэгийг дэлгэн, улс төр хийх болсон шалтгаан ч мөн л мөнөөх Ц.Сандуйтай холбоотой. Гомдсон найз хамгийн аюултай дайсан болдог гэлцдэг.

 Г.Доржзодовын ингэтлээ өс санах болсны шалтгаан ч Ц.Сандуй, А.Ганбаатар нар түүнийг хувийн компанидаа гүйцэтгэх захирлаар ажилд авах амлалтаасаа буцаж ажлын хөлсөнд нь  50'000 (тавин мянга) төгрөг өгч, доромжилсонтой холбоотой гэгддэг.

Ийнхүү төрийн албан тушаалыг арилжиж мөнгө олох "60 тэрбумын схем" боловсруулж, намын даргадаа танилцуулсан үйлдлийнхээ төлөө Ц.Сандуй ямар ч хууль зүйн болоод ёс зүйн хариуцлага хүлээгээгүй байгаа бөгөөд албан ёсоор уучлалт ч гуйгаагүй билээ.

Түүнийг АТГ болон бусад холбогдох хуулийн байгууллагууд 2016 оны намраас эхлэн шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага тооцож чадахгүй л байна.

МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь намын дүрэм зөрчиж ёс зүйн алдаа гаргасан хэмээн дүгнэсэн ч улс төрийн дэмжлэгийг тодорхой хугацаанд үзүүлэхгүй байх гэсэн хачирхалтай шийтгэл оногдуулжээ. Ямар ч хугацаа заагаагүй уг шийтгэл ёсоор бол Ц.Сандуй 2020 онд УИХ-д МАН-аас нэр дэвшээд явж ч мэдэх нь.

Ц.Сандуй ч өөрт нь хариуцлага тооцож чадах хувь хүн, хууль шүүх, албан байгууллага Монголд байхгүйг мэдэж буй мэт мөнөөх л аархуу зангаа гээлгүй өөртөө тун итгэлтэй явааг намынхан нь өгүүлж байна.

Үүнийг ч төрийн албыг зарах схем боловсруулж байсан Ц.Сандуй Монгол төрийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх нь бүү хэл “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадамд оролцох баг Монгол Улсын багийн ахлагчаар ажиллаж буй явдал нотолж буй.

Тэр бүү хэл Цэндсүрэнгийн Сандуй Нийслэлийн МАН-ын удирдлагаас ч холдохыг хүсэхгүй байгаа бололтой. Тун удахгүй болох Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар даргаа сонгох ёстой.

Тэгвэл Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар нэг фракцийн дотны нөхөр гэх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг томилуулж, өөрийнхөө залгамжлагч болгохын тулд маш их хүчин чармайлт гарган, ажиллаж буй аж. 

Ийнхүү хэдийгээр хэрэгжээгүй байж болох ч төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөгөөр зарах тухай ямар ч эрээ цээргүйгээр ярьж, схем боловсруулж явсан Ц.Сандуйд үйлчлэх хууль, түүнд хариуцлага тооцож чадах байгууллага Монголд л лав алга бололтой.

 

П.Мандах

sonin.mn

УЛСЫН ХАРЦАГА Н.ЗОЛБОО: НАМАЙГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСИЙН ИТГЭЛ ДЭВЖЭЭНД ХАМТ БАЙДАГ БОЛОХООР УНАХ ЭРХГҮЙ
УЛСЫН ХАРЦАГА Н.ЗОЛБОО: НАМАЙГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСИЙН ИТГЭЛ ДЭВЖЭЭНД ХАМТ БАЙДАГ БОЛОХООР УНАХ ЭРХГҮЙ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​