fbpx Д.Амарбаясгалан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад МАН санал нэгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 3 секунд

Д.Амарбаясгалан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад МАН санал нэгдсэн

МАН XXVIII Их хурлаараа гишүүдийнхээ сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэхийг уриалга болгосноор хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Тухайлбал, намын эрх ашигт хохирол учруулдаг ах дүү, танил тал, жалга довны болон сонирхлын явцуу бүлэглэл үүсгэж ажилд сөргөөр нөлөөлдөг явдлыг таслан зогсоож, намын ажлыг бэхжүүлэн чадавхжуулах талд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм.

Энэ талаар МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын хяналт хариуцлагыг бүх шатанд хэрэгжүүлж, албан тушаал ёс зүйн зөрчил гаргасан улстөрч, намын гишүүн, албан тушаалтнуудыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн албан тушаалд томилох, дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөх болно” хэмээн онцолж байсан. Тэгвэл МАН-ын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн Хяналтын ерөнхий хорооноос төрийн бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолыг гаргаж, намын Удирдах зөвлөлд хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Удирдах зөвлөлөөс улс төрийн албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, цаг тухайд нь хариуцлага тооцдог байх тухай тогтоол гаргаж, тогтоолын биелэлтийг биелүүлж ажиллахыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үүрэг болгосон.

Тэрбээр Засгийн газраа байгуулахдаа төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг тугаа болгож ажиллахаа илэрхийлж байсан билээ. Улс төрийн намаас албан тушаалд томилогддог хүмүүсийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал ид яригдаж буй үед МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар тухайлан хуралдав. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

-МАН хариуцлага алдсан хүмүүстээ бүх шатанд хариуцлага тооцно гэж байгаа. “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр нь холбогдсон хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос намын Удирдах зөвлөлд хоёр тогтоол ирүүлсэн. Тус тогтоолтой холбогдуулан намын Удирдах зөвлөл удаа дараагийнхаа хурлаар асуудлаа ярилцаад шийдвэрлээд явна. Асуудлыг шийдвэрлэсэн тухай мэдээллийг тухайн үед нь мэдээлнэ.

-Ёс зүйн алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох үйл ажиллагааныхаа бодит үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Намын Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороо энэ асуудалд илүү хариуцлагатай хандах ёстой гэсэн зорилго тавин ажиллаж байна. Намын нэрээр сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд хэн нэгэн хүний нөмөр нөөлөг, дэмжлэг туслалцаатайгаар томилогдсон гэхээсээ илүү Монголын төрд энэ намыг төлөөлж ажиллаж байгаа боловсон хүчин гэдгээр асуудалд хандах ёстой. Төрд ажиллаж чадна гээд томилогдсоноос хойш ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, ажлын гүйцэтгэл өндөр ажиллах үүргийг хүлээх ёстой. Мөн алдаа, дутагдал гаргах ёсгүй. Эдгээр хүмүүстэй асуудлыг ярина. Хариуцлага алдаж, ёс зүйн алдаа, хүнд суртал гаргасан хүмүүст бодитой үнэлэлт, дүгнэлт өгч асуудлыг шийдвэрлэнэ.

-АН-ын зүгээс “МАН-ын даргын ахалж байгаа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой” хэмээн мэдэгдсэн. Намын гал тогоог хариуцаж буй хүний хувьд та энэ тухайд ямар тайлбар хийх вэ?

-МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгаж, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүргийг намын Удирдах зөвлөл бүх шатанд өгч байгаа. Ялангуяа, Удирдах зөвлөлөөс намын бүлэгт энэ талд тодорхой чиглэл өгсөн. Намын бүлгийн гишүүд бодол санаа нэгтэйгээр намын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зөв, улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд төр, засгийн тогтвортой байдал чухал гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж АН-ын зүгээс тодорхой зүйлд улс төрөө хийж асуудал тавьж байгаа нь тэдний эрх, үүрэг. Тиймээс олонхын бүлэг, Засгийн газрын зүгээс тэдний тавьсан шаардлагуудад тодорхой хариулт өгнө.

-Сүүлийн өдрүүдэд төмөр замтай холбоотой олон асуудал гарлаа. Гэтэл УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарт хариуцлага тооцохгүй, Зам, тээврийн дэд сайдад томилох шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаж байх шиг байна?

-Л.Халтарын тухайд байгалийн гамшгийн улмаас гарсан галт тэрэгний ослын асуудлыг гардаж хариуцан арга хэмжээ авч, төмөр замыг нөхөн сэргээх ажлыг хурдан шуурхай зохион байгуулсан. Л.Халтар төмөр замын чиглэлийн ур чадвар, дадлага туршлагатай мэргэжлийн боловсон хүчин учраас МАН-ын Удирдах зөвлөлөөс түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллуулах шийдвэр гаргасан.

-Зам, тээврийн хөгжлийн сайдад ямар хүн яригдаж байгаа вэ?

-Сайдын асуудлыг УИХ-ын намрын чуулганы үеэр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хэлэлцэнэ. Зам тээврийн сайд дан дээлтэй байх уу эсвэл УИХ-ын гишүүн тухайн салбарыг удирдах уу гэдгийг тэр үед нь Удирдах зөвлөлөөр хэлэлцээд шийднэ.

-Зам, тээврийн сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан МАН-аас сайд болох хүсэлтэй хүн олон байна гэсэн мэдээлэл гарч байна. Үүний дунд таны нэр ч яригдаж эхэлсэн. Үүнд тайлбар өгнө үү?

-Зам, тээврийн сайдын суудал сул болсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Өнөөдрийн байдлаар Удирдах зөвлөлийн түвшинд салбарын сайдын талаар ярьсан зүйл байхгүй. Миний хувьд ч салбарын сайдад нэрээ дэвшүүлэх бодол байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэх, намд хариуцлага, ёс зүйг тогтоох намаас сонгогдож, томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйг сахиулах гээд олон зүйлд зорилго тавин ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг гаргахын төлөө ажиллана.

М.ЭНХЦЭЦЭГ

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​