fbpx

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сахилга хариуцлага, дэг журам сахих үүрэг даалгавар өглөө


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шуурхай хурал зохион байгуулагдаж, холбогдох үүрэг даалгавар өглөө.

Хурлын өмнө, аймаг, дүүрэгт ажилласан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын явцыг танилцуулж, нийтлэг алдаа, цагийн хоцрогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Орон нутгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга угсралт, засварын худалдан авалтыг зохион байгуулах эрх шилжүүлсэн хэдий ч хууль, журмын дагуу ажлаа зохион байгуулаагүй, улсад хохирол учруулсан байж болзошгүй хэд хэдэн зөрчил гарсан байгааг хууль хяналтын байгууллагаар шалгуулах үүрэг болгож, албан даалгавар хүргүүлэхээр боллоо. Сайд энэ үеэр:  "Шат шатандаа сахилга хариуцлага, дэг журмыг сахиж ажиллах" шаардлагатай байгааг онцлов.

Сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хамгийн бага үнийн дүн санал болгосон компанийг сонгодог уламжлалт арга барилыг шинэчлэх, арга зүйн өөрчлөлт хийхгүй бол чанаргүй барилга барьдаг, ердөө гуравхан жилийн дараа барьсан барилга нурдаг жишиг тогтсон байгааг нэн даруй өөрчлөх шаардлагатай байгааг дахин сануулж, улсад хохирол учруулж чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргах үүрэг даалгавар өгсөн юм. 

 

Түүнчлэн, сургууль, цэцэрлэгийн  захирлуудын ур чадвараас хамаарч хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, ариун цэвэр харилцан адилгүй байгааг анхааран авч үзэхийг холбогдох удирдлагуудад үүрэг болгов.Мөн түүнчлэн хүүхдийн сурах орчны аюулгүй байдлыг цаашид үргэлжлүүлэн шалгаж, "аюулгүй" болох хүртэл өгөгдсөн үүрэг даалгаврыг шалгаж, тайлан мэдээг хүлээж авах чиглэл өглөө.

 

Э.Сүрэн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ЗОЧИН · [202.9.42.14] · 2018/08/16

    ЦОГЗОЛМАА САЙД АА ! СУИС -ИЙН ЗАХИРАЛТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛООГҮЙ ЮУ? ТА ИЙМ ХҮНТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ ӨӨР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХҮН БОЛОВСРОЛЫН САЛБАРААС ОЛДОХГҮЙ !!!


  • zochin · [103.254.120.85] · 2018/08/15

    udiin stai hutulburuus zahiral turiin umch 2 sar bur abdag mungiig boliulmaar baina


  • БАГШ БИЧИЖ БАЙНА. · [66.181.160.87] · 2018/08/15

    ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ СУРАГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР НИЛЭЭН АРГА ХЭМЖЭЭ АВ Ч БАЙХ ШИГ БАЙГААД БАЯРЛАЖ БАЙНАА. ГЭТЭЛ СУРГУУЛЬ РУУГАА ОЧИХ СҮЖИГ ГҮЙ БАГШ НАР Ч БАЙГААГ АНХААРААЧЭЭ САЙДАА ОЧЛОО ГЭХЭД ХЭЗЭЭ ХАЛАГДАХ БОЛ ГЭЖ ҮРГЭЛЖ СЭТГЭЛИЙН ДАРАМТТАЙ ЯВДАГ БАГШ НАР МАШ ОЛОН БАЙНАА. БИ ТЭР БАГШ НАРЫН НЭГ БАЙСАН ОДОО ӨӨР БОЛСОН ХАРИН БУСАД БАГШ НАРТАЙГАА УУЛЗАХААР ОДООХОНДОО БАЙЖ Л БАЙНА ХЭЗЭЭ МӨДГҮЙ ХАЛАХ БАЙЛГҮЙ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ БАГШ НАР 45-Р СУРГУУЛЬД ЦӨӨН БИШ БАЙГААГ АНХААРААЧ СҮҮЛИЙН5 ЖИЛД ХЭДЭН БАГШ СОЛИГДСОН ҮНДСЭН БАГШААС ХЭД БАЙГАА ИРСЭН БАГШ НАР НЬ ХААНА АЖИЛЛАЖ БАЙСАН ЗЭРЭГ СУДАЛГААГ ҮНЭН ЗӨВӨӨР НЬ ГАРГУУЛЖ ҮҮНД ДҮГНЭЛТ ХИЙЖ БАГШ НАРЫН АЖИЛЛАХ АЯ ТУХТАЙ СЭТГЭЛ ХАНГАЛУУН АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ ӨГӨӨЧЭЭ САЙДАА МӨН Ч ХЭЦҮҮ ЗАХИРАЛТАЙ НИЛЭЭН ХЭДЭН ЖИЛИЙГ ӨНГӨРӨӨЖ БАЙГААГ ШИЙДЭХ ЦАГ БОЛСОН ДОО сАЙДАА БИД ЦАЛИН НЭМЭХИЙГ ШААРДАХГҮЙ ЭЭ ГАНЦХАН АЖЛЫН БАЙРАНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН АЖИЛЛМААР БАЙНАА


  • ЗОЧИН · [66.181.160.87] · 2018/08/15

    ЦАГ ҮЕЭ