Өнөөдөр үүрээр осолдсон вагоны зорчигчдыг зөөвөрлөхөөс Улаанбаатараас 14 автобус, Дорноговиас 5 автобус нийт 19 автобус хөдөллөө. Эдгээр автобусанд нэг удаадаа 855 хүн тээвэрлэх боломжтой юм. Харин осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Үерийн улмаас галт тэрэгний 4 вагон нь замаасаа гарсан. Ослын газарт ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа.
Зорчигчдыг зөөвөрлөх ажлыг ЗТХЯ, АТҮТ-өөс зохион байгуулалт хийн ажиллаж байгаа аж.