fbpx Таван жилд долоон хүний АМЬ "авсан" "ХУРД" ХХК
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 34 секунд

Таван жилд долоон хүний АМЬ “авсан“ “ХУРД“ ХХК

Сүүлийн өдрүүдэд барилгын кран унаж, хүн гэмтлээ, барилгын талбайд осол гарч хүн нас барлаа гэх сэрдхийм мэдээ хөвөрч, амьд явах баталгаа байхгүй гэдгийг улам бүр мэдрүүлэх боллоо. Барилгатай холбоотой олон ослын ард “Хурд групп” ХХК гэх нэр холбогдох нь энэ компанийн барилгад итгэж боломгүйг илтгэх мэт.

Нийслэлийн байршил сайтай газар бүхэнд  “Рапид харш”, “Хүннү”, “Нарны хотхон” хороолол зэрэг “Хурд”-аар овоглосон барилгууд сүндэрлэж буй. Гэвч “Хурд” нэртэй энэ компанийн барилгын талбайд олон хүний халуун амь үрэгдээд байна.

2012 ОН: "Хурд групп"-ийн "Рапид харш" хотхоны барилгын талбайд аюулгүй байдал хангагдаагүйн улмаас ноцтой осол гарч кранчин залуу амиа алдсан.

2013 ОН: Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар зүтгүүрийн депогийн хашаанд "Хурд групп" ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын талбай дээр дамнуургаар цемент зөөж явсан 40 орчим насны эрэгтэй хүний дээрээс хавтан, төмөр нурж дарсанаар алтан амийг нь харамсалтайгаар авч одсон.

2014 ОН: Хан-Уул дүүрэг дэх “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 1989 онд төрсөн 25 настай, эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байв. Тэрбээр баригдаж байсан барилгын таван давхарт ажиллаж байх үед хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унан амиа алдсан.

Мөн “Хурд групп”-ийн “Хүннү-2222″ гэх орон сууцны хорооллын гүйцэтгэгч “Мөнх Отог” нэртэй компанийн гагнуурчин залуу И.Хишигдорж осолд орж, насан туршдаа тахир дутуу нэгэн болж хоцорсон.

2015 ОН: “Хурд групп” ХХК-ийн захиалгатай барилгад дөрвөн осол гарч, гурван хүний алтан амь үрэгдсэн.  Тухайлбал тус компанийн захиалгыг гүйцэтгэгч “Дабль пирамид констракшн” ХХК-ийн барилгын талбайд осол гарч нэг хүн нас барсан. Тодруулбал “Хурд” ХХК-ийн "Рапид харш” орон сууцны хороолол баригдаж байх үед 26 настай залуу уг барилгын арваннэгдүгээр давхарт ажиллаж байх үед краны цамхаг нурснаар, краныг жолоодогч залуу хорвоог орхисон.

Мөн тус онд “Хурд групп” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэгч “Амаацай” ХХК-ийн барилгын ажлын явцад осол гарч, нэг хүн нас барсан. Түүнчлэн “Хурд групп” ХХК-ийн захилгыг гүйцэтгэгч “Шинэ эх холдолт” ХХК-ийн ажлын явцад мөн нэг хүн нас барсан.

Зөвхөн 2015 онд “Хурд групп” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан барилгад гурван ч хүн амь насаа алдаж, тухайн оны хамгийн их осол гарсан барилгын захиалагчаар “Хурд групп” ХХК “тодорч” байв.

2018 ОН: Тун саяхан буюу энэ сарын 8-ны 19.22 цагт ХУД-11 хороо, “Хурд групп”-ын “Хүннү хороолол”-ын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.  Дуудлагын дагуу шалгахад "Хурд" группын барилгын туслах ажилтан СХД-11  хороонд оршин суух хаягтай “У” /эр.17н/-нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон байна. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс үүнийг мэдээлсэн.

Гэтэл “Хурд групп”-ын хэвлэлийн төлөөлөгч  “Хурд групп” ХХК-ийн  аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК –ний чингэлэг зөөж байсан кран унаж, осол гарч хүний амь нас эрсэджээ. Гэтэл “Хурд групп”  kомпанийн kран унасан мэт осол барилгын талбайд болсон мэт, “Хурд групп”-ийн барьж буй барилга орон сууц мөн Б.Чойжилсүрэн гишүүний зураг бүхий ташаа мэдээ цацаж байгааг залруулмаар байна” гэх тайлбарыг хэлж байна.

“Хурд”-ийн барааг зөөж, тээвэрлэдэг компанийн кран унаж осол гарсан. Гэхдээ тэр кран барилгын талбайд биш аж ахуйн хашаанд нь уначихаж. Тийм болохоор 17 настай хүүгийн үхэл бидэнд хамаагүй” гэх утгатай тайлбар хийж, үхлийн буруутныг өөрсдөөсөө холдуулах оролдлого хийх аж. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Хурд групп” ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэж байсан компанийн барилгын талбайд амь насаа алдсан долоон хүний халуун амь “Хурд”-тай холбогдолгүй болж таарах уу...

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр "О", ажилтны осол эндэгдэлгүй орчинд ажиллах нөхцөл бүрдүүлэлт түй ч үгүй энэ компанийнхан 17-хон настай хүүгийн үхлийг юман чинээ тоохгүй байгааг хэвлэлийн төлөөлөгчийн дээр хэлсэн үгнээс харж болно. Тэдэнд хүний амь чухал биш, өөрсдийгөө "ГЭМГҮЙ", "ЦАГААХАН" авч үлдэх нь л эрхэм бололтой.  

Г.Сүрэн Shuud.mn

Д.Муратыг цагаатгаж, Б.Бахытгүлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов
Д.Муратыг цагаатгаж, Б.Бахытгүлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​