Өнгөрсөн гурвадугаар сард Дорноговь аймгийн Замын-үүд суманд ой 8 сартай бяцхан хүүг хүчирхийлсэн аймшигт хэрэг гарч олныг цочирдуулсан.
Тус хэргийг үйлдсэн гэх Ц-д холбогдох хэргийг шүүх шийдвэрлэжээ. Яллагдагч Ц-д Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Үүний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Т.Гэрэл