fbpx Бүргэд...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 36 секунд

Бүргэд...

Хөх тэнгэрийн мандалд хурд хүч эр зоригоороо эн зэрэгцэх дайсангүй хүрэн бүргэд, тал нутгийн хөндийд танхил хүлгийн зоон дээр эрч хүч эрх чөлөөгөөрөө гайхуулж ирсэн  хөх монгол эрчүүд хоёрт ижил төстэй юм зөндөө бий. Тиймдээ хүн төрөлхтөн эрт дээр үеэс уулын хүрэн бүргэдээр сүр сүлд хийморь туг далбаагаа билэгдэж ирсэн төдийгүй бүргэд шиг эрэмгий дайчин  зоригтой талын хөх монгол эрсээс үргэлж зүрхшээж хана хэрэм ч босгож ирсэн түүхтэй. 

Уулын хүрэн бүргэд эрийн цээнд хүрч үүрдийн хань ижилээ олж сонгохдоо өөрийн хурд хүчний гайхамшигт  хувилбаруудыг эмэгчин бүргэддээ агаарт үзүүлж уяраагаад  үнэнч байхын баталгаа болгож гар савруунаасаа хоёул барилцан газрын энгэр рүү хар хурдаар доошилсоор газар мөргөдгийн даваан дээр халин дээш нисэн хавцал өндрийн оройд очин харгана бут өд сөдөөр өрх гэр үүрээ засч хосоороо амьдарч эхэлдэг нь насан туршдаа хамтдаа амьдрах хүмүүн ёсны үнэнч хосуудтай адил.

Бүргэдийн ороо нэгдүгээр сараас эхлэж гурав дөрвөн сарын эхээр өндөглөж эмэгчин бүргэд өндгөө хоёр сар шахам дарсны дараагаар ангаахайлдаг.  Эр нь идэш хоол олохоор ан авд мордож, эм нь үүрээ сахин үрсээ тэжээн үлдэж дэгдээхэйгээ бараг ой хүртэл нь хараа хяналтандаа байлгаж харж ханддаг нь өрх гэр бидний өдөр тутмын амьдрал шиг. 

Бүргэд өд сөд нь ургаж гүйцээ ч үгүй дөнгөж тэнтэр тунтар гишгэлж байгаа  дэгдээхэйгээ дэвүүлж сургахын тулд өлсгөж өлсгөж байгаад   үүрнээсээ хадны гүн хавцал руу түлхэж унагаан араас нь анхааралтай ажиглан жингүйдэлд өөрөөр нь нисгэсээр яг газар унан няцардагийн даваан дээр ганц шүүрээд далавчин дээрээ суулган үүрэндээ авчраад дасгал сургуулиа давтан давтан хийлгэдэг нь  хайраа дотроо хадгалж хатаа гаднаа үзүүлж, эрхийг бус бэрхийг сургадаг эжий аавтай маань ч төстэй. Үүний дараагаар идэш хоолоо олох, ан ав хийх арга ухаанд сургахын тулд дутуу шархдуулсан туулай, тарвага зэргийг барьж авчираад мөн дээрхи маягаар сургана. 

Бүргэдийн хараа хурд онцгой гойд бөгөөд эрдэмтдийн судалснаар бүргэд довтлох үедээ секундэд 150 метр хурдалж, таван км-ын өндөр дээрээс таван см-ын хэмжээтэй чүдэнзний хайрцаг шиг зүйлийг ч харах чадвартайг тогтоосон нь өндрөөс өндөрт нисч яваа бүргэд айлын тооноор өнгийгөөд гэрийн эзний аяган доторхи хялгасыг ч хардаг хэмээн бага байхад бүргэдийн хурц хараатайг шагшран магтдаг байсан хөгшчүүдийн аман ярианаас нэг их хол зөрөхгүй байна. Ан хийхдээ бүргэд аль болохоор өөрөөсөө том амьтан руу довтолж өөрийхөө хурд хүч эр зоригийг үргэлж сорьж байдаг амьтан.

Бүргэд хэдийгээр шувуудын хаан ч эрийг нас дарж уулыг цас дарахын адилаар дөч хүрээд ирэхээр бүргэдийн хумс нь ургасаар байгаад уян хатан мохоо болж, хошуу нь улам тахийсаар  байгаад хоол хүнсээ барьж  идэж  чадахаа больж, далавч нь ч хүнддэж даагдахаа больж  өд сөд нь хэт өтгөрч ургасаар дүүлэн нисч чадахаа больсноор урьдын шиг эрч хүч хурд үгүй болж үхэх, сэхэх гэсэн хоёрхон сонголттой тулгардаг байна.  Ямарч бүргэд үхэх бус, сэхэх замыг сонгож таван сарын турш маш хүнд хэцүү сорилт өөрчлөлтийн замыг туулж байж өөрөө өөрийгөө дахин амиллуулж чаддаг. 

Тэрээр өндөр уулын оройд өөрийн төрж өссөн үүрэндээ нисэн очиж, хатаж мохсон хошуугаа хад чулуунд хайр найргүй хага цохиж унагаана. Хошуугаа шинээр ургахыг хүлээж идэш хоол ч үгүй олон хоног хүлээж шинэ залуу хошуу соёлж ургамагц хуучирч мохсон хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж салгаж хаядаг. Шинээр хумсаа ургахыг хүлээж ургаж гүйцсэний дараа хумсаараа цээжнийхээ болон далавчныхаа даагдахаа больсон өд сөдийг бүгдийг нь зулгаан хаяж эхээс төрсөн үеийн шигээ улаан нялга амьтан болж өвлийн хүйтэн өлсгөлөн зовлонг таван сар тарчилж зовон өнгөрөөснөөр нэг л өдөр өд сөд нь дахин ургаж өндөр тэнгэртээ шинэ хүч хурдаар дүүлэн нисэж дахин амилснаар дахиад гуч дөчин жил шинэ амьдралаар амьдардаг цорын ганц амьтан юм.

Урт удаан аз жаргалтай эрүүл энх зөв сайхан амьдрахын тулд бидэнд бүргэд шиг өөрчлөгдөх шинэчлэгдэх шаардлага үргэлж тулгарч байдаг бөгөөд үүний тулд ямарч зовлон бэрхшээлийг даван туулж муу дадал зуршил зан характераас эхлээд бүхий л муу муухай бүгдийг бие сэтгэлээсээ авч хаяснаар амьдралыг өөдрөгөөр дахин шинээр харж эхлэх хөх монгол эрчүүд мань мэтээс авхуулаад олон олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Сүлд мэт өндөрт гялалзах ч үхэж төрөх нь үл үзэгдэх, сүнс мэт орчлонг хэрэх ч өдөлж сөдөлсөн үүрээ эргэх, сүг мэт өлсөж туйлдавч залуу арсланг заамдаж наж могойг ч няцлах, уулын хүрэн бүргэд чи талын хөх монгол эртэй тавилан заяа нэг бус уу.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Г.Өсөхбаяр: За чи начин болчихно оо, Сумъяабазар, Гантогтох хоёртой л барилдах юм шүү гэж Мөнхбат аварга сануулсан
Г.Өсөхбаяр: За чи начин болчихно оо, Сумъяабазар, Гантогтох хоёртой л барилдах юм шүү гэж Мөнхбат аварга сануулсан
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​