fbpx 8 хувийн зээл хааччихав?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 54 секунд

8 хувийн зээл хааччихав?

Үл хөдлөхийн үнэ сүүлийн үед нэлээд унаад байгаа учраас иргэдийн орон сууц худалдан авах эрэлт ихэсчээ. Гэсэн хэдий ч энэ эрэлтэд ипотекийн 8 хувийн зээл чөдөр, тушаа болчихоод байгааг үл хөдлөхийн салбарынхан онцолж байна. Учир нь орон сууцны зээлд хамрагдахаар урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн иргэд 8 хувийн зээл хүлээж байгаа бөгөөд нөгөө талд ашиглалтад орсон орон сууцууд эздээ хүлээж байна. Засгийн газраас иргэдээ орон сууцжуулна хэмээн ипотекийн зээлийг гаргасан. 

Харин ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзээд ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан байдаг. Иймээс зээлийг Засгийн газар өөрийн эх үүсвэрээс хэрэгжүүлэхээр болж, Монгол Улсын 2017 оны төсвөөс 111.0 тэрбум төгрөг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192,0 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Улмаар 2018 оны хувьд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа тухай 2018 оны нэгдүгээр сард гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдсэн.

Гэтэл албаныхны энэ амлалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байна. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан 2018 оны дөрөвдүгээр сард “Ипотекийн зээл тогтмол гарч байгаа. Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум, улсын төсвийн 120 тэрбум, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ жил ипотекийн зээл олгож байна. Санхүүжилтийг сар бүр хийж байгаа. Улсын төсвийн 120 тэрбумыг дөрвөн улирал дараалан олгоно. Гуравдугаар сард 30 тэрбум төгрөг олгосон. Монголбанкны эргэн төлөлтийн санхүүжилт бол сар бүр хийгдэж байгаа” хэмээн мэдээлсэн. 

Түүний энэхүү мэдээллийг өдгөө ч Монголбанк баталж, “8 хувийн зээл гарч байгаа” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Хэдийгээр салбарын сайд болон Төвбанк 8 хувийн зээл хэвийн олгогдож байгаа хэмээн мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр зээлийн материал өгсөн маш олон иргэн хүлээлтийн байдалтай байгаа нь нууц биш. Энэ байдлыг албаныхан мэдэхгүй байна уу эсвэл мэдэж байгаа ч мэдэн будилж байна уу гэдэг нь сонин. Тэгвэл албаныхан хэвийн олгогдож байгаа хэмээн ам өрсөж, уралдан мэдэгдээд байгаа “8 хувийн зээл чухам хааччихав?” гэсэн асуулт гарч ирнэ.

Энэ асуултын хүрээнд бид арилжааны банкуудын төлөөллөөс орон сууцны 8 хувийн зээл олгогдож байгаа эсэхийг тодруулсан юм. Голомт банк “Зөвхөн манай банктай гэрээтэй барилгын компаниудаас байр авч байгаа иргэдэд 8 хувийн зээл олгоно. Гэрээгүй компаниас байр авч байгаа тохиолдолд 8 хувийн зээл олгохгүй” гэх мэдээллийг өгсөн бол Хаан банкнаас “Цаанаасаа зогсчихсон учраас 8 хувийн зээл гаргахгүй байгаа” гэв. 

Тэгвэл Хас банкны хувьд “Материал хүлээж авч байгаа боловч санхүүжилт маш удаан хүлээгдэж байна” гэсэн бол Худалдаа хөгжлийн банк зүгээс “Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан барилгууд дээр 8 хувийн зээл гаргах боломжтой” гэдгийг хэлсэн юм. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүн, Төвбанк, Барилга хот байгуулалтын салбарын сайдын хэлсэн зүйлүүд бодит байдал дээр огт хэрэгжихгүй байгааг дурдах юун. Үндсэндээ 8 хувийн зээл гацчихаад байгаа бөгөөд үргэлжлэх үү, зогсох уу гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна. Хэрэв энэ зээл зогсох юм бол Гэр хорооллын дахин төлөвлөлт, иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр гээд эрх баригчдын олон амлалт гацаанд орох нь мэдээж юм. Иймд орон сууцны 8 хувийн зээлийг хэрэгжүүлэх тал дээр салбарынхан нь анхаарал хандуулах,  энэ зээлийг үлдээх үү, зогсоох уу гэдгийг шийдэхэд хүрвэл иргэд, олон нийт үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх цаг хэдийнэ болжээ.

Үргэлжлэл бий...

Г.НАРАН

ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ХҮМҮҮСТ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ХҮМҮҮСТ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​