fbpx Ээлжит бус чуулганаар М.Энхболдыг шахаж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 28 секунд

Ээлжит бус чуулганаар М.Энхболдыг шахаж эхэллээ

Наадмын маргааш намар гэж үг байдаг сан. Энэ нь угтаа ирэх өвөлдөө бэлд гэсэн сануулга.  Нар эргэж, наадам өндөрлөсөн өдрөөс эхлээд хот хөдөөгүй сааль сүү, отор нүүдэл, хадлан тэжээл, тариа ногоо, бүтээн байгуулалт гээд нарны галтай, өвсний сөлтэйд ажлаа амжуулахаар хөдөлдөг байлаа. Ингэж л эрвийх дэрвийхээрээ ажиллаж гэмээнэ өвөл хаврыг өнөтэй давдаг.

Цагийн сайханд ийм л байлаа.  Байлаа гэхийн учир гэвэл одоо цаг өөр болжээ. Наадмын маргааш намар биш харин улс төр болж хувирсан юм байна. Тэр дундаа энэ жилийн зуны адаг сар  хаврын синдромоос дутахааргүй улстөржиж мэдэхээр болов. 

Наадмын маргаашнаас л ээлжит бус чуулган хуралдуулах тухай ярьж эхлэв. Улсын баярын босгон дээр буюу долоодугаар сарын 10-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж 60 тэрбумын асуудлыг хэлэлцэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. 

Хуулиар энэ тохиолдолд 14 хоногийн дотор асуудлыг шийдэх ёстой. Хэзээ ээлжит бус чуулган зарлах, ямар асуудал хэлэлцэх, хэд хоног үргэлжлэх гэхчлэн нарийн ширийн асуудлыг УИХ-ын даргын захирамжаар тогтооно. Өөрөөр хэлбэл энэ нь түүний бүрэн эрхийн хүрээний асуудал. Нэгэнт ийм хүсэлт өргөн барьсан болохоор тэр хүн хууль журмын хүрээнд  зохицуулалт хийх нь тов тодорхой зүйл.

Гэтэл даарин дээр давс гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичгийг УИХ-ын даргад илгээлээ. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн хүсэлтэд хүч хавсарч байгаа нь энэ. Хэдийгээр харагдах өнгө, харъяалагддаг нам нь өөр өөр ч тэд нэг фронтынхон гэдгээ ийн дахин харуулж байна.

Ерөнхийлөгчийн хувьд АТГ-ын дарга Х.Энхжаргал гэж нүдэнд орсон өргөс бий. Дагуулж тонгорох тодорхой барьцгүй болохоороо  бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэж байгаа ч түүнийг УИХ-аас 2016 оны 7 дугаар сард АТГ-ын даргаар томилсон. Авлигын эсрэг хуульд "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ... 6 жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. Ийм л тодорхой асуудал.

Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах нэг шалтгааныг Х.Энхжаргалтай холбон тайлбарлажээ. Тодруулбал, “Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай  гэжээ. Хүчингүй болгохоор зорьж буй тэр тогтоол нь Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон тогтоол юм.

Эндээс харвал ээлжит бус чуулганы гол зорилго нь АТГ-ын дарга болон дэд дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг огцруулахад чиглэгдэж байна гэж хармаар. Гэхдээ  гуя дагуулж хүзүү гэдэг шиг 60 тэрбумыг дахин давтах, энэ малгай дороо М.Энхболдыг элдэвлэх давхар санаа явж байгаа нь даанч тодорхой асуудал юм биш үү.

Худлыг мянгантаа давтвал үнэн болж хувирдаг гэж үг бий.  Ээлжит бус чуулганы авторууд ийм л арга тактикаар ажиллаад байх шиг харагдаж байна.

Ерөнхийлөгчийн бичигтэй бичиггүй УИХ ээлжит бусаар хуралдах эсэхээ шийдэх нь тодорхой. Гэхдээ хэт улстөржилт савнаасаа хальж Засгийн газраа ганхуулчих вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгааг сануулах нь  илүүц болох уу, үгүй юу.

Г.Хантулга

Мэдээлэл цуглуулалтад ажиллах ярилцлага авагч нарыг сонгон шалгаруулж авна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​