fbpx СУЛ ЦАЛИНТАЙ БӨХЧҮҮД...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 59 секунд

СУЛ ЦАЛИНТАЙ БӨХЧҮҮД...

Энэ жилийн наадам сүхбаатарчуудын хувьд өнгөтэй байлаа. Шинэхэн харцага, начин төрж, шилмэл хүлгүүд нь ч улсын наадамд уламжлал ёсоороо одтой байв. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраар овоглосон бөх төрийн их баяр наадамд түрүүлж, УЛСЫН АВАРГА болоодхов, баярлууштай.

Харин миний хувьд “ирээдүйн” аварга Н.Батсуурийг зарлах бүрт Сүхбаатар аймгийн ОБГ-ын нэр хамт дуудагдаж байгаа нь анхаарал татаж, тус байгууллага ЯАГААД Увс нутгийн залууг өөрийн нэр дээр барилдуулах болов, энэ шийдвэрийг хэн, хэзээ гаргасан юм бол гэсэн асуултын хариуг хайж эхэлсэн юм.

Наадмын үеэр болон түүнээс хойш уулзсан, ярилцсан Сүхбаатарын хүн бүр л баяр наадмын сонин хачныг хуучлахдаа мөн л энэ тухай ярьж, тааламжгүй хандаж буйгаа илэрхийлж байв. “Энэ бол дээгүүр шийдсэн асуудал. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Увсын гаралтай хүн болохоор Батсуурийг Сүхбаатарын ОБГ-т “шахаж”, нэр дээр нь барилдуулах нэрийдлээр цалинжуулах болсон” гэсэн мэдээллийг ч учир мэдэх хүн шивнээд авсан.

Харин өнөөдөр /2018.07.16/ болсон Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын ээлжит зөвөлгөөний үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбаатар мөн энэ асуудлыг хөндөхөд ОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Хоёр жилийн өмнөөс эхлэн Н.Батсуурийг ОБГ-ын бүрэлдэхүүнд гал сөнөөгчийн орон тоон дээр авч, цалинжуулж байгаа, гэхдээ ажлаа хийдэггүй” гэсэн тайлбар өглөө.

"Гал сөнөөгч" аварга маань хошууч цолтой бөгөөд сардаа сая орчим төгрөгийн цалин авдгийг албаны эх сурвалж мөн хэлсэн. Ганц Н.Батсуурь ч биш улс, аймгийн цолтой олон бөх ямар нэг байгууллагын нэр дээр барилдаж, тухайн байгууллагыг сурталчилсныхаа төлөө тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг авдаг. Бизнесийн байгууллагын тухайд энэ бол байж болох эрүүл үзэгдэл, маркетингийн нэг хэлбэр л дээ. Харин улсын байгууллага, тэр тусмаа Онцгой байдлын газруудад сурталчилгаа хийх хэрэг юун. Гал, усны аюулд автсан, осол эндэгдэлд өртсөн иргэд ямар ч сонголтгүй бас эргэлзээнгүйгээр тус байгууллагад хандаж, тусламж хүсдэг шүү дээ.

Тэгэхээр хэн нэгэн бөхөд өгч байгаа мөнгөө иргэддээ зориулж, гал түймэр, үер усны аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл бэлтгэн түгээж, сургалт явуулж байвал нийгэмдээ илүү хүртээмжтэй, үр ашигтай хөрөнгө оруулалт болох биз ээ.

Нөгөөтэйгүүр ганц бөхөд зориулж байгаа мөнгөө гал, усны аюул сөрж, амь дүйсэн, эрсдэлтэй ажил хийдэг алба хаагчдынхаа ахуй нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж яагаад болохгүй гэж. Сүхбаатар аймгийн ОБГ өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Дийлэнх нь залуус бөгөөд нийт алба хаагчийн 20 гаруй хувь нь гэр бүлийн амьдрал зохиосон хэдий ч өрх тусгаарлаж чадалгүй, эцэг эхийнхээ гэрт толгой хоргодож эсвэл айлын хажуу өрөө түрээслэн амьдарч байна. Тэгвэл ганц бөхөд зарцуулж байгаа 12 сая төгрөгөөр цоо шинэ, таван ханатай таван гэр худалдан авч, жилдээ төдий тооны гэр бүлийг орох оронтой болгож болох юм. Эсвэл жилдээ нэг өрхийн орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийг ч шийдвэрлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар тус аймагт орон сууц м.кв нь 1-1.2 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр 40м.кв талбайтай байрны урьдчилгаа 12 сая төгрөг болж байгаа юм. Байрны урьдчилгаа, гэр байг гэхэд орон нутагтаа амьдарч буй нэг ч гэсэн залууг ажлын байртай, орлоготой болго л доо. Эсвэл цалин авч байгаа бөхчүүдээрээ ажлыг нь хийлгэ.

Энэ бол ганц Н.Батсуурь гэдэг бөх эсвэл зөвхөн сүхбаатарчуудын асуудал биш. Улсын хэмжээнд хэдэн арваар тоологдох бөх онцгой байдлын газруудад “бүртгэлтэй”, сүүлийн хоёр жилийн дотор 51 бөх “ажлаасаа халагдсан”, гэсэн хэдий ч дахиад өчнөөн бөх “ажилласаар байгаа” гэх мэдээлэл ч байна. ОБГ-т "данстай" үлдсэн бөхчүүдээс Г.Эрхэмбаяр аварга, Д.Батболд харцага гэх мэт цөөн тооны залуус албаа нэр төртэй хашиж байгаа бол дийлэнх нь ажил хийх нь байтугай харъяалагдах байгууллагадаа ч үзэгддэггүй, сул цалин авч байдгийг энэ салбарынхан дээр, дооргүй л ярьцгаах.

Эрийн гурван наадмын нэг болох бөхийн барилдаан бол яах аргагүй монголын уламжлалт соёлын нэг мөн. Энэхүү соёлын өвийг тээж, уран, хурц барилдаанаараа наадамчин олноо баясгаж байдаг бөхчүүдээ манай ард түмэн хэзээнээсээ л хайрлан, хүндэтгэж ирсэн. Давахад нь, шөвгөрөхөд нь, үзүүрлэхэд, нь түрүүлэхэд нь өөрөө барилдсан юм шиг л чин сэтгэлээсээ баярлаж, уухайлан дэмждэг. Гэвч энэ их хайр, хүндэтгэл, итгэлийг даадаг нь хэд билээ дээ. Начны найраа, допинг, холбооны удирдлагуудынх нь хэрүүл тэмцэл гээд муу явдалтай нэр холбогдох нь цөөнгүй.

Эцэст нь хэлэхэд, хэдий соёлын өв тээж буй ч гэлээ нийгэмд тодорхой баялаг бүтээдэггүй бөхчүүдийг хэдий хүртэл эрхлүүлэх вэ. Бөх, хурдан моринд байгаагаа барьдаг хэрнээ оюун ухааны уралдаан тэмцээнд амжилт гаргаад ирсэн хүүхэд залуусаа олигтойхон урамшуулж дэмждэггүй, эрдэмтэн судлаачдын санал, санаачилга, инженер техникчдийн шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар дорвитой алхам хийдэггүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа ч төлбөрийн чадваргүйгээс эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа ядарсан иргэнээ хайхардаггүй төр засагтай байгаа цагт МОНГОЛ хөгжинө гэдэг ЭРГЭЛЗЭЭТЭЙ. Хандлагаа л өөрчилмөөр...
/Үргэлжлэл бий/

Э.Ирэхбаяр

Оспаныг устгах цэрэг-тагнуулын тусгай ажиллагаа
Оспаныг устгах цэрэг-тагнуулын тусгай ажиллагаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​