2018 оны 8-р сарын 18 өдөр нээлтээ хийн Индонез улсын Жакарта хотноо Азийн наадам зохион байгуулагдах билээ.
Тус наадамд оролцох Монгол улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг бэлтгэл сургуулилтаа хийсээр байна.
МСБХ-ны 2018 оны Дээд лигийн Тэмцээний финалын тоглолтуудын үеэр 28 тамирчин 5 дасгалжуулагчын нэрсийг зарлан цугларалтанд дуудаж 5-р сарын 28 өдрөөс эхлэн бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулан 7 хоногийн 6 өдөрт бэлтгэл хийж байлаа.
Дасгалжуулагчдын баг, МСБХ-ны Удирдах зөвлөл болон албаны хүмүүс тамирчдын биеийн байдал болон бэлтгэлжилт зэргийг харгалзан үзэж санал хураалтаар Жакарта 2018 Наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох 12 тамирчдыг тодруулан өдөрт 2 бэлтгэл хийж эхлээд байна. Та бүхэнд МУ-ын эрэгтэй шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагчдын багийн танилцуулж байна.
Тунгалагийн Санчир
Баттүвшингийн Билгүүн
Пүрэвжавын Болортулга
Даваадоржийн Мөнхтүвшин
Баттулгын Батжавхлан
Отгонаатарын Сэргэлэн
Отгонбаярын Очирбат
Очирбатын Эрдэнэцогт
Нарангэрэлийн Батбаяр
Бат-Эрдэнийн Болдбаатар
Очбадрахын Дөлгөөн
Ариунболдын Ананд
Дасгалжуулагч:
Шинэнгийн Сэдбазар
Доржготовын Пүрэвдорж
Рэнцэнгийн Отгонжаргал
Чимэгдоржийн Ижилболд
Цагаанбаатарын Чинзоригт
Жакарта2018 Азийн наадамд оролцох МУ-ын эрэгтэй шигшээ багийн тамирчиддаа нийт сагсан бөмбөг сонирхогчдынхоо өмнөөс амжилт хүсье.