Ш.МӨНГӨНБААТАРЫН ТАЛАРХАЛ


Энэ жилийн наадмаар Сүхбаатарын аймгийн Онгон сумын харьяат Ш.Мөнгөнбаатар одтой барилдаж, Монгол Улсын харцага цол хүртсэн юм. Монгол Төрийнхөө наадамд шудрага сайхан барилдаж Монгол Улсын Харцага цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Цолондоо эзэн нь байж, цаашид улам хичээх болноо. Баярыг минь хуваалцаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Миний амжилт та бүхний итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь Өнө мөнхөд ивээх болтугай гэжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: