Япон улсын зарим мужид болж багаа байгалийн гамшгийн улмаас ихээхэн хүнд байдал үүсээд байгаа. Тодруулбал, Япон улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас /2018.07.8-10/ үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод буй. Гамшгийн улмаас 200 орчим хүн алтан амь үрэгдэж, 30 орчим хүн сураггүй алга болоод байгаа юм.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор сумогийн их аварга Д.Дагвадорж Япончуудад туслах уриалга гаргаад байгаа билээ.
Энэ уриалгыг дэмжиж Их аваргын ах, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр орой /2018.07.12/ Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Масато Такаокатай уулзжээ. Тэрбээр байгалийн гамшгийн улмаас харамсалтайгаар амь үрэгдсэн Япон улсын иргэдийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.
Мөн Япон Улсад туслах асуудлаар Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр уг асуудлаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхантай уулзаж, туслах ажлыг эхлүүлээд байгаа аж.