fbpx Түрээсийн байранд “амь зуудаг” Ц.Нямдоржийн эхнэр, хүүхдүүдийн нэр дээр хориод орон сууц, хаус байна     
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 34 секунд

Түрээсийн байранд “амь зуудаг” Ц.Нямдоржийн эхнэр, хүүхдүүдийн нэр дээр хориод орон сууц, хаус байна     

Олон жилийн турш  Bella vista  хотхон дахь “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн мэдлийн өндөр үнэтэй  байрыг түрээслэн амьдрахдаа нэг ч удаа түрээсийн төлбөр төлж үзээгүй хэмээн ямарч мулгуу хүний  итгэх аргагүй сонин юм хэлээд хэнэггүй царайлж суудаг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон түүний гэр бүлийнхний мэдэлд байгаа  хориод орон сууц, хаусны талаар сүүлийн үед Авлигатай тэмцэх газрынхан нэлээд сонирхох болжээ.

Ц.Нямдорж нь УИХ-д долоон удаа сонгогдож, Хууль зүйн сайдаар таван удаа томилогдсон  болон 1990-ээд оноос Хятадын тагнуулын байгууллагад элсэж байсан гэдэг том хар пайзтай хэвээрээ яваа зэрэг онцлох олон чимэг зүүлттэй лут эр. Харин сүүлийн үед мань хүн талийгаач С.Зоригийн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан асуудал гэх мэт олны анхаарал татсан дуулиант хэргүүдээс өөрт хамгийн ашигтай гэснийгээ түүж аван  байнга ярьж, байдгаараа хичээх болсон нь улс төрийн хүрээний зарим хүмүүсийг ихээхэн гайхашруулж байна. Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаанаас гадна МИАТ, Хөрөнгийн бирж зэрэг төрийн өмчит томоохон аж ахуйг хувьчлах чимээнээр тэр саяхан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулан батлуулах гэж улайран зүтгэсэн нь хуульчдын зэвүү дургүйг зэрэг дэвэргэж орхив. Түүний тэрхүү гамшиг дагуулсан хуулийн төсөл нь үнэндээ Хууль тогтоомжийн тухай хууль болон Шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байлаа. Иймд Монголын хуульчдын 90 гаруй хувь нь түүний эсрэг эрс хатуу зогсож байна. 

Ер нь Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт хүү Н.Анхбаярынхаа компаниар шахаа хийлгэж их хэмжээний мөнгө тоншсон болон хуурай дүү хэмээх төрийн өмчит “ТЭЦ-4” компанийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаярынхаа Эрдэнэт үйлдвэрээс хуссан 42 сая ам.долларын хэргийг яаж ч өнгөлөн далдлах гээд нэмэргүй ажээ. Учир нь хоёр Анхбаярын хэргийг одоо Авлигатай тэмцэх газрынхан шалгаж тогтоогоод дуусч байгаа аж. Тиймээс  дэндүү шударга дүр эсгэж, хэнэггүй царайлдаг сайд Ц.Нямдорж болон түүний гэр бүлийнхний эзэмшилд байгаа тэдгээр орон сууц, хаусууд нь саяхнаас хууулийнхан болон эгэл жирийн олон түмний анхаарлыг зүй ёсоор татах болсонтой холбогдуулан зарим баримтуудаас энд товчхон сийрүүлье.

Иргэдээс Авлигатай тэмцэх газарт илгээсэн  зайлшгүй шалгагдах эрүүгийн шинжтэй хэргийн баримтуудыг үндэслэн  180200085 дугаартай хавтаст хэрэг нээгдээд байгаа аж. Гэхдээ энэхүү хавтаст хэргийн материалд одоогоор Ц.Нямдоржийн эхнэр Долгормаагийн нэр дээр бүртгэгдсэн нийслэлийн Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны “Монтед”-ын нэгдүгээр байр болон тус хорооны 21 дүгээр байр, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 9 дүгээр байрны 3-4 өрөөтэй байрууд, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн нэгдүгээр гудамжинд барьсан хоёр давхар гоёмсог хаусыг хаанахын, хэний санхүүжилтээр бариулсан, худалдаж авсан зэргийг шалган баримтуудыг татаж оруулаагүй бололтой.

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярынх нь Сүхбаатар дүүргийн 22 дугаар хорооны Хилчний гудамжин дахь 76 дугаар байр, тус дүүргийн 6 дугаар хорооны 6 дугаар байр зэрэг таван байрлалд байгаа 3-5 өрөөтэй таван орон сууцыг нь ч саяхан болтол мэдэх хүн бараг байхгүй байжээ. Үүний адил бас Ц.Нямдоржийн хүү Н.Баясгалангийн Хан-уул дүүрэг дэх “Стадион Оргил” хотхоны гурван орон сууц, Чингэлтэй дүүргийн Гүнтийн аманд байдаг хоёр хаус болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гурав дөрвөн орон сууцыг ч мэдэх хүн ховор байсан байна. Түүнчлэн Н.Баясгалангийнх нь эхнэр Урантуул гэдэг эмэгтэй мөн гурван орон сууцаа өөрийнхөө нэрээр бүртгүүлжээ.  Харин нөгөө муу өрөвдмөөр сайд аав нь ганцхан Bella vista  хотхоны түрээсийн байрнаас өөр юмгүй мэт харагдах нь тун адармаатай төдийгүй ихээхэн доог тохуутай хэрэг болоод байгаа юм. Иймд түрээсийн байранд  ам бүл олуулаа арай ядан “амь зуудаг” Ц.Нямдорж сайдын эхнэр, хүүхдүүдийн нэр дээр данстай тэдгэээр хориод орон сууц, хаусынх нь санхүүгийн эх үүсвэрийг нэгд нэгэнгүй  үнэн зөвөөр шалгаж тогтоогоод хууль бус баримтуудыг нь түүний 180200085 дугаартай эрүүгийн хавтаст хэргийн материалд нэгтгэж тооцох нь  зүйн хэрэг биз ээ.        

О.Баяр 

Шуурхай.мн 

П.Хаянхярваа: Наадмын өдөр сонссон сайшаалын үг- Миний анхны том шагнал байсан
П.Хаянхярваа: Наадмын өдөр сонссон сайшаалын үг- Миний анхны том шагнал байсан
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​