fbpx “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаан болж өндөрлөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 37 секунд

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаан болж өндөрлөлөө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын онцлох хуралдаан болох  Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаан 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан даргалан явуулсан юм.

Хуралдааны дарга Х.Баделхан хэлсэн үгэндээ, “Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж буй Ази, Номхон далайн бүс нутагт хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь бүс нутгийн улс орон бүрийн анхаарах асуудал болж байгаа тул Монгол Улсын Засгийн газраас санаачлан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдааныг зохион байгуулж байгаа билээ. Дэлхийн хүн амын тэн хагас нь хот, суурин газар амьдарч байгаатай холбоотойгоор хотуудын аюулгүй байдлыг хангах асуудал нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан нэн чухал асуудал болоод байна. Төрөл бүрийн гамшгийн тоо хэмжээ, давтамж, хамрах хүрээ ихээхэн нэмэгдэхийн хэрээр тогтмол өсөн нэмэгдэж буй төв суурин газрын иргэдэд учруулах аюулын эрсдэлийг тэр хэмжээгээр ихэсгэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн тоо давтамж эрс нэмэгдэж байна. Богино хугацаанд маш их хохирол дагуулж, улс орны хөгжлийг хэдэн арван жил хойш нь татдаг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах нь төр, засгийн анхаарлын төвд байх асуудлын нэг юм. Өнөөдрийн хурлаар бид үндэсний болон бүсийн хэмжээнд гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлын шийдэл, ач холбогдлын талаар хэлэлцэнэ” хэмээн онцлон тэмдэглэсэн.

Хуралдааныг хамтран удирдагчаар Энэтхэг улсын Ерөнхий сайдын дэргэдэх нарийн бичгийн дарга Ноён Доктор Мишра, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүтори болон хурал удирдагчаар Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн дэд сайд ноён Б.Цогтгэрэл нар тус тус оролцож гадаад, дотоодын төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олсон ололт амжилт, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг дүгнэн ярилцаж, цаашдын үйл ажиллагаа болон чиглэлийг тодорхойлоход бодитой хувь нэмэр болохуйц үнэтэй санал санаачилга, зөвлөмжөө хуваалцлаа.

Тус хуралдаанаар дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого, техникийн шийдэл, нөлөөллийн цогц арга хэмжээ авах тухай зөвлөмжийг гаргахаар болсон.

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​