fbpx Хөдөө талд хот сүндэрлүүлсэн Эрдэнэтчүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 35 секунд

Хөдөө талд хот сүндэрлүүлсэн Эрдэнэтчүүд

Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ойдоо зориулсан баярын арга хэмжээг зохион байгууллаа.

Амарын талбайд “Бид Эрдэнэсийн эзэд” жагсаал болов

“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ”  нэртэй түүхт ойн баярын ёслол бүх ажилчдын “Бид Эрдэнэсийн эзэд” жагсаалаар эхэлсэн юм. Амарын талбайд өрнөсөн уг жагсаалд Эрдэнэт үйлдвэрийн цех, тасаг, нэгжийн ажилтнууд, ахмадууд өөр өөрсдийн онцлог өнгө төрхийг илтгэн сүр жавхаатай оролцов. 

Баяр наадмын үйл ажиллагаа Эрдэнэт хотын төв цэнгэлдэх хүрээлэнд  үргэлжилсэн. “Эрдэнэтийн овоо” дуу эгшиглэж, эзгүй хээр талд таван хошуу мал тал дүүрэн бэлчиж,  хүн зон нь мал сүргээ хариулан, ноос савж, эсгий урлан, хүүхэд багачууд  хонь хургатай наадаж, эрчүүд хүлгийн зоон дээр омогшиж,  бүсгүйчүүд  цайны дээжээ хангай дэлхийдээ өргөж буй монгол ахуйг дүрслэн үзүүллээ.

Эгэл жирийн монгол ахуй, малчин ардын нутагт хайгуулчдын баг эрдэнэсийн том ордыг нээн илрүүлснээр Эрдэнэт үйлдвэрийн шан татагдаж, илгээлтийн эздийн уухай, их бүтээн байгуулалтын нүргээн эхэлсэн тухай түүх хөвөрнө. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр өргөжин тэлж, хот болон хөгжиж, 40 жилийн түүхийг бүтээсэн он цагийн хэлхээсийг харуулсан тоглолтод  Уурхайчин соёлын ордны  уран бүтээлчид найруулан зохион байгуулж, авьяаслаг уурхайчид, ажилтнууд оролцсон ажээ.

6500 гаруй ажилтанд 1-3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов

“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Баасанхүү, Я.Санжмятав, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар болон Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтан, уурхайчид хүндэт зочдоор оролцсон юм.

Нээлтийн ёслолын үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн ажилчид болон Орхон аймгийн иргэдэд хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр бол гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн үр ашигтай, Монгол орны онцлогт тохируулан хэрэгжүүлсэн үлгэр дууриал юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит “Эрдэнэт үйлдвэр” ХХК түүхт 40 жилийн хугацаандаа улс болон орон нутгийн төсөвт 5.1 их наяд төгрөг төвлөрүүлсэн билээ. Сүүлийн  жилүүдэд хийсэн геологи, хайгуулын ажлын үр дүнд цаашид 60 жил тогтвортой ажиллах боломжтой. Уурхайчин бидэнд цаашид хийх ажил их байна. Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс үйлдвэрийн 15 жилийн төлөвлөгөөг баталсан. Үүний хүрээнд БЕЛАЗ болон баяжуулах процессын тоног төхөрөөмжийн шинэчлэлийг хийж чадлаа. Энэ боломжийг олгосон хувьцаа эзэмшигчид, ТУЗ-дөө гүн талархал илэрхийлье.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК өнгөрсөн онд 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 615 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг юм. Иймд өнгөрсөн онд ажилтнуудынхаа цалинг хоёр дахин, энэ онд 15 хувиар нэмсэн.

Мөн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан үйлдвэрийн 6500 гаруй ажилтны цалингийн дансанд өнөөдөр ажилласан жилээс нь шалтгаалан 1-3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал орж байгааг мэдэгдье” хэмээсэн юм.

Төрийн өндөрлөгүүд баярын мэндчилгээ илгээв

Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баярын мэндчилгээ илгээсэн юм. Уг мэндчилгээндээ “Манай улсын хамгийн дорвитой, хүртээмжтэй бүтээн байгуулалт болсон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд Монгол Оросын найрсаг хамтын ажиллагаа Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг өнөөдрийн хөгжилд хөтөлснийг мартах учиргүй. Олон жил улсын төсвийг бүрдүүлэхэд орлуулшгүй хувь нэмэр оруулж, эх орныхоо эдийн засгийн тэтгэж ирсэн тус үйлдвэрийн ажилсаг хамт олны хөдөлмөрийг Монголчууд ямагт үнэлж, үргэлж бахархаж явдаг” хэмээн онцолжээ.

УИХ-ын дарга М.Энхболд  Эрдэнэтчүүдэд илгээсэн  мэндчилгээндээ “Эрдэнэс баялгийн өлгий Монгол нутагт шинэ эриний бэлэг тэмдэг болсон их бүтээн байгуулалт, эрдэм мэдлэг цуцашгүй хөдөлмөрийн үр шимийг зуун дамнан түүчээлж ирсэн үе үеийн уурхайчин, бүтээлч хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэе” гэсэн бол  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ Түүхэн он цаг, түүхийн бичиг баримтыг эргэн харахуйд тухайн үеийн төр засгийн удирдах дээд байгууллагууд олон чухал шийдвэр гаргаж, түүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, эдүгээ дэлхийд данслагдсан, Ази тивдээ тэргүүлэх том үйлдвэр болон хөгжсөн байна. Цаашид улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Эрдэнэт үйлдвэр манлайлсаар байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурьдаж,  зууны төдийгүй мянганд нэрлэгдэх шилдэг үйлдвэрийхэндээ байгалийн баялгийг нийгмийн баялаг болгох их үйлсдээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэжээ.

Эрдэнэт үйлдвэрийг Д.Сүхбаатарын одонгоор шагнав

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол Улсын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшил болон уул уурхайн боловсруулах салбарын хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлж, шинэ чадамж гаргахад оруулсан Эрдэнэт үйлдвэрийн үе, үеийн ажилтан, албан хаагчид, уурхайчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Эрдэнэт үйлдвэрийг төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнасугай" гэсэн байна.

Зарлигийг уншиж танилцуулсны дараа Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон бүхий Эрдэнэт үйлдвэрийн номин ногоон өнгийн тугийг тус үйлдвэрээс төрсөн Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн хүндэтгэлийн хойморт залж,  Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа жанжин Д.Сүхбаатарын одонг гүн хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонг ижилсүүлж, хос одонт үйлдвэр боллоо.

Эрийн гурван наадмаар баяр наадмаа үргэлжлүүлэв

Нээлтийн ёслолын дараа Эрдэнэт үйлдвэрийн үндсэн болон туслах, нийгмийн цехүүдийн нийт 128 бөх хүч үзэн барилдсанаас Авто тээврийн байгууллагын бөх, аймгийн заан Д.Золбаяр түрүүлж, Ил уурхайн бөх, аймгийн арслан Т.Чулуунгэрэл үзүүрлэв. Шагайн харваанд 6 баг өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Монгол Улсын гарамгай мэргэн Ө.Тогоо ахлагчтай  Авто тээврийн байгууллагын ахмадын баг эзэлж, Аймгийн гоц мэргэн Д.Алтанбаяр ахлагчтай  тус цехийн баг, н.Болдчулуун ахлагчтай Тээвэр ложистикийн алба, Гэрээт цагдаагийн хэлтсийн хамтарсан баг удаалсан байна.

Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Ил уурхайн харваач , аймгийн мэргэн н.Ганчулуун, Эрчим хүчний цехийн харваач, спортын мастер н.Ганхуяг, Баяжуулах үйлдвэрийн харваач, аймгийн мэргэн спортын мастер н.Өлзийхутаг, эмэгтэйчүүдээс ДЦС-ын харваач н.Баасанжаргал, Авто тээврийн байгууллагын харваач, аймгийн мэргэн, спортын мастер н.Золзаяа, Спорт ордны харваач, спортын мастер н.Дэлгэрмаа нар эхний байруудад шалгарсан байна.  

Хурдан дааганы уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын уяа сойлгыг нь тааруулсан 84 хурдан даага шандас хүчээ сорьсноос  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Алдарт уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнгийн хээр даага түрүү магнайлж, Засвар механикийн заводын ажилтан н.Өлзийбаярын хонгор халзан даага, Тээвэр ложистикийн албаны ажилтан н.Оюунбаатарын хул, Монгол улсын Алдарт уяач, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хээр, Засвар механикийн заводын ажилтан н.Ганзоригийн  хүрэн халзан даага айргийн тавд давхижээ. Эрийн гурван наадмын түрүү бай шагналыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд гардуулж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт хамт олондоо амжилт хүсч,  “Уурхайчин би” сүлд дуугаа хамт дуулцгаасан юм.

Тэртээх 40 жилийн өмнө Монголын минь эгэл ардын амьдрал үргэлжилсэн хөдөө хээр тал нутаг өдгөө улсын маань хамгийн том үйлдвэр сүндэрлэж, 6500 гаруй ажилтан ажиллагсад эх орныхоо эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж явна. Эрдэнэт үйлдвэрийн шавийг тавьж явсан залуучууд өдгөө Эрдэнэт хотын бүтээн байгуулалтыг хамтдаа бүтээсэн эрхэм ахмад буурай болон хүндлэгдсэн түүхт 40 жилийн ойн баяр Амарын талбайд урлаг соёлын оддын цэнгүүнээр өндөрлөсөн билээ.

П.Нарандэлгэр

Хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ
Хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​