Сан Франциско шар айрагны үйлдвэр Леброн Жэймсийг шогложээ. "Кавальерс"-ийн тэргүүн тоглогч эр Үндэсний сагсан бөмбөгийн лигийн финалын тоглолт дээр "Уорриорс"-т хожигдсоныхоо дараа нулимсаа барьж дийлээгүй билээ.
Харин овсгоотой маркетинг менежерүүд түүний энэ сул талыг өөрсдийн шинээр үйлдвэрлэсэн шар айрагныхаа сурталчилгаанд ашигласан байна. Тэд Hazy IPA шар айргаа "Леброны нулимс" хэмээн нэрлэжээ. Мөн сурталчилгаан дээрээ "Бид ноён Жэймсийн нулимсыг тосож авлаа. Түүнийгээ нэрээд Hazy IPA шар айргандаа нэмж орхилоо. Зөвхөн танд зориулав" хэмээжээ.
Эх сурвалж www.wikimon.mn