fbpx Агаарын бохирдлоос жилд гурван сая хүн нас барсны 1.7 сая нь хүүхэд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 50 секунд

Агаарын бохирдлоос жилд гурван сая хүн нас барсны 1.7 сая нь хүүхэд

Агаарын бохирдлын улмаас нэг жилд дунджаар гурван сая гаруй хүн нас барж байгаагийн 1.7 сая нь хүүхэд байдаг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоогоороо жилдээ нэг сая орчим хүн нас барж байгаагаар БНХАУ тэргүүлж буй бол Энэтхэг Улс агаарын бохирдлын улмаас дунджаар 600 мянга орчим хүн амиа алддаг тул жагсаалтын хоёрдугаарт буюу БНХАУ-ын дараа бичигдэж байна. Гэтэл агаарын бохирдлын төвшин, үүнээс үүдэлтэй нас баралтын үзүүлэлтүүд хоорондоо ялгаатай. Тухайлбал, Хятад Улс нь агаарын бохирдол хамгийн ихтэй арван улсын сүүлчээр бичигддэг. Энэтхэг Улс ч гэсэн хамгийн их агаарын бохирдолтой 10 улсын ес болон аравдугаарт бичигддэг. Гэсэн хэдий ч энэ хоёр улс агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоогоороо дэл­хийд тэргүүлж байгаа юм. Энэ нь хүн амын өндөр нягтаршилтай холбоотой ажээ. Бензин, дизель хөдөлгүүрт автомашины утаа болон нүүрсхүчлийн хийн хаягдлын уршгаар өнөөдөр дэлхийн 2100 гаруй хотод агаарын бохирдол хэвийн хэмжээнээс давсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, Их Британийн 69 хотын 44-ынх нь агаар мандал дахь хорт хийн хаягдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээнээс их байгаа аж. 2015 оны байдлаар Азийн 21 оронд 803 мянган хүн нүүрсний хорт хий ялгарлын уршгаар амиа алджээ.

Түүнчлэн 2000-2016 оны хооронд агаарын хэм 0.9 цельсээр нэмэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд эх газар далайгаас хурдан дулаарч байгааг онцолж байна. Агаарын дулааралтай холбоотойгоор өндөр настнуудын өвчлөл 125 саяар нэмэгдсэний зэрэгцээ гадаа ажиллах боломж 5.3 хувиар буурчээ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч буй улс орон нэмэгдэж байгаа ч тэдний ихэнх хувийг өндөр хөгжилтэй орон эзэлж байгаа юм. Улс орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд тээврийн хэрэгсэл, эрчим хүч, эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулж байгаа. Энэ ажлын хүрээнд хатуу түлшний хэрэглээг багасгаж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлж, дахин сэргээгдэх эрчим хүч ашиглах болсон. Цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт жил бүр 77 саяар нэмэгдэж байгаа боловч дэлхий дахинд ердийн бензин болон дизель хөдөлгүүртэй 1.2 тэрбум автомашин байгаа юм байна. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ XVIII зуунд эхэлж хувьсгалаас хойш 35 хувиар өссөн бөгөөд харин нүүрстөрөгчийн концентраци өнгөрсөн 650 мянган жилд тохиож байгаагүй хамгийн өндөр цэгтээ хүрчихээд байгаа ажээ. Дэлхийн улс орон бүр агаарын бохирдлын эсрэг тэмцсээр буй ч дорвитой үр дүнд хүрэхгүй хэвээр байна.

Тухайлбал, Франц, Парис болон ойролцоох хотод автомашинуудыг тэгш, сондгой дугаараар нь явуулж, 20 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байна. Энэ журмыг зөрчсөн иргэдийг торгож, хүмүүсийг автомашинаа гэртээ үлдээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, гэрийнх нь ойролцоо үнэгүй зогсоол барьж өгчээ. Нийтийн тээвэрт чихцэлдээн үүсгэхээс сэргийлж тээврийн компаниудыг нэмэлт суудал гаргах үүрэг өгчээ. Мөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс ил зуухны хэрэглээг хориглосон байна. Грекийн Афин хот гурван талаараа уулсаар хүрээлүүлсэн бөгөөд салхигүй, тогтонги цаг агаартай байдаг. Тиймээс агаар дахь тоосонцрын агууламж шоо метрт 150 микрограммаас хэтэрдэг байна. Хүн амын ядуу давхаргынхан утааны улиралд цахилгааныхаа төлбөрийг төлж чадахгүй учраас Засгийн газраас зуух, ил зуухны оронд цахилгаан халаагуур хэрэглэсэн нөхцөлд тарифыг 70 хувиар хөнгөлдөг байна. Харин Шинэ Зеланд дэлхийн цаг уурын өөрчлөлт цаашлаад агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор жилд 100 сая мод тарихаар төлөвлөжээ. Жилд 100 сая мод тарьснаар тус улс 2050 он гэхэд цахилгаан станцуудаас ялгарч байгаа нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгаж, нүүрстөрөгчийн хэмжээг тэнцвэржүүлнэ гэж үзэж байгаа аж. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх дөрвөн жилийн хугацаанд шийдвэрлэх асуудлын тэргүүлэх чиглэлээрээ уур амьсгалын өөрчлөлтийг нэрлэжээ. Энэ ч утгаараа хийж хэрэгжүүлэх эхний алхам нь жилд 100 сая мод тарих хөтөлбөр ажээ. Ингэхдээ хөрсний ашиг шим нь багассан хөдөө аж ахуй болон мал аж ахуйн бүсийг моджуулахаар төлөвлөжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар дэлхийн улс орнууд агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд агаар дахь бохирдлын хэмжээ 130 хувиар нэмэгдэх гэнэ.

Ц.ДАВААСАМБУУ

ДОНТУУЛАХ БОДИСТОЙ АРХИ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ
ДОНТУУЛАХ БОДИСТОЙ АРХИ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​