fbpx С.Баярын өөрчлөгдөөгүй үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 50 секунд

С.Баярын өөрчлөгдөөгүй үг

Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан 43 дахь хоног дээрээ биеийн байдлаас болж хоёрдугаар эмнэлэгт хүргэгдлээ. Тэрбээр Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн сэжиглэгдээд буй.

Үүнээс өмнө түүний өмгөөлөгч С.Баярын бие эрс муудаж ужиг өвчнүүд нь хүндэрсэн, хорих ангийн тоосжилтоос шалтгаалан багтраа нь даамжирсан боловч эмчлүүлэх, батлан даалтад гарах хүсэлгүй байгаа талаар ярьж байв. Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд тэрбээр ИБУИНВУ-д суух Элчин сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн жилийн долоодугаар сард гаргасан ч хэдхэн өдрийн өмнө УИХ-аас эгүүлэн татсан юм.

Ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр штаб ахалсан учраас ёс зүйн хувьд зохимжгүй хэмээн тайлбарласан байдаг. Ямартаа ч АТГ-аас дуудсан цагт очиж мэдүүлэг өгөн, цагдан хоригдсон тэрбээр өдийг хүртэл ямар нэгэн хэвлэлийн хурал хийсэнгүй, ил захидал илгээсэнгүй, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэхийг хүссэнгүй. Олон Засгийн газар дамжиж, он удаан жил яригдсан Оюутолгой төслийг хөдөлгөсөн хэмээх алдрын эзэн С.Баяр өөрөө уг төслийг хөдөлгөснөөрөө бахархдаг нэгэн. Өнгөрсөн хугацаанд өгсөн ярилцлага, хэлсэн үгнээс нь харахад түүний байр суурь өөрчлөгдөөгүй өдийг хүрсэн байх юм.

2009.10.06. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх үеэр хэлсэн үг.

-Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж байгаа Оюутолгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг хувь заяа бидэнд ногдсонд бид өнөөдөр зүй ёсоор бахархаж байна. Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа.

2014.12.09. Цензургүй яриа нэвтрүүлгийн үеэр.

-Ерөнхий сайд байсныхаа хувьд Оюутолгойн гэрээг баталж чадсан шүү гэдэгтээ одоо хүртэл бахархаж явдаг. Олон хүн энэ үйл ажиллагаанд оролцсон. Бараг зуу гаруй хүн. Гэхдээ улстөрийн шийдвэрийг нь би гаргасан. Монголд энэ гэрээ ашигтай болсон. Тухайн үед Орос, Хятадын нийт хөрөнгө оруулалтаас илүү мөнгөний хөрөнгө оруулалтын гэрээг татаж чадсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

2016.11.17. Гадаад улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр.

-Оюутолгойн гэрээний тухай хоёр ч гишүүн хэлж байна. Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Үүгээрээ ч би бахархдаг. 40 жилийн өмнө байгуулсан Эрдэнэт, найман жилийн өмнө байгуулсан Оюутолгой хоёр л өнөөдөр Монголыг авч явж байна. Тэтгэвэр тэтгэмж, цалин гэдэг асуудлыг хэлж байгаа байх. Үйл ажиллагаа эрхэлсэн цагаасаа хойш найман их наяд төгрөг хуримтлуулсан.

2017.03.23. ИБУИНВУ-д суух Элчин сайд С.Баяр тус оронд ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзах үеэр асуултад хариулахдаа.

-Энэ намайг яллаад байгаа Оюутолгойн гэрээ бол миний бахархал. Намаа ялчхаад байхад хамтарсан Засаг байгуулж байгаад энэ гэрээг байгуулсан. Энэ төсөл өнөөдөр Монголыг тэжээж байгаа. Жилдээ 300 сая ам.доллар өгдөг өөр газар байхгүй. Гэрээ зурагдсанаас хойш Монголд өгсөн мөнгө нь манай гурван жилийн төсөвтэй тэнцэх мөнгө.

2018.03.20. ITOIM.MN сайтад өгсөн ярилцлагадаа.

-ХХ зуунд “Эрдэнэт”, XXI зуунд Оюутолгой хоёр л хөдөлсөн юм биш үү. Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Дашрамд хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм.

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​