fbpx Хорих байранд хүн үхэж болохгүй, Хууль зүйн сайд аа!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 27 секунд

Хорих байранд хүн үхэж болохгүй, Хууль зүйн сайд аа!

С.Баярын өвчин хүндэрч, хөл дээрээ зогсож чадахгүй байна (олон жил өвдсөн тулай өвчин нь хүндэрчээ) гэсэн мэдээний дор “Ал, үх. Эх орноо зарж идсэн хүн амьд яваад яах юм” гэсэн сэтгэгдлүүдийг хараад (бурхан нүглийг нь өршөөх болтугай) нуруу руу хүйт оргино. Үр хүүхэд нь сайн явах болтугай даа...

Экс Ерөнхий сайдын эрүүл мэнд барагтайхан байгаатай зэрэгцэн эдийн засгийн хөгжил ярьж том том “үсэрсэн” намын нөхдийн зураг хөргийг хараад дур гутна. Нөхөд гэж ноход болсон цаг аж. Монголын эдийн засагт оруулсан хувь нэмрээ яривал С.Баярын хумсны толионд ч хүрэхгүй амьтад билээ л.

Дөрвөн жилийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчлан саатуулахад Н.Алтанхуяг Ерөнхий сайд Хууль зүйн сайдаа дагуулаад хорин 461-р анги руу шууд ороод явчихаж билээ. АТГ-ынхан телевизүүдийг дуудаж “Ерөнхий сайд хууль зөрчиж сэжигтэнтэй уулзлаа” энэ тэр гэж сүржигнээд л. Эхлээд уулзья гэхэд нь АТГ-ынхан уулзуулаагүй юм билээ л дээ. Тэгэхээр нь Хууль зүйн сайдаа дуудаад “ШШГ байгууллагаар чинь орно оо” гээд шууд яваад очсон, цаадуул нь ёслоод оруулна биз дээ.

Тэр үед ч Н.Алтанхуягийг “эр хүний нөхөрлөл ийм, тийм” гэж магтсан хүн байхгүй. Эсрэгээрээ “Ерөнхий сайд хүн ингэж хууль зөрчиж болдог юм уу? Хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй биз дээ” хэмээн өнөөдрийнхөөрөө л шуугиж байлаа. Тэгэхэд Ерөнхий сайд нэг л үг хэлсэн. “ШШГЕГ бол Засгийн газрын, тэр дундаа Хууль зүйн яамны харьяа агентлаг. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн дуртай үедээ орох эрхтэй” гэж. Хууль зөрчсөн ч бай, үгүй ч бай одоо харахад тэр нь зөв байж.

С.Баяр бол Н.Алтанхуягийн дэргэд, өнгөрсөн 28 жилийн МАН-ын түүхэнд домог болсон улстөрч, намын лидер. Орсон сонгууль болгондоо МАН-ыг ялалтанд хүргэж байсан, өмнөх хоёр ч Ерөнхий сайдын батлуулж чадаагүй Оюутолгойн гэрээг батлуулж чадсан Ерөнхий сайд. Тэр хүний буруутай буруугүйг бид шийдэхгүй, шүүх шийднэ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцож болдоггүй. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим энэ.

Гэтэл С.Баярын далбаан дор намирч, эрх мэдлийн өндөрлөгт хүрсэн МАН-ын дарга нар хэнд ч хэрэггүй сандал суудлаа хоохойлж үлдэхийн тулд энэ хүний амь нас, эрүүл мэндийг “нохойд хаяж” өглөө. Эцсийн эцэст амь үнэтэй юу, алба үнэтэй юу?

Улс төрд найз байдаггүй гэж ярьдаг. Гэхдээ эр улсад нөхөрлөл, хүндлэл гэж юм байдаг. Нэр төр, хүн ёс гэж байдаг. Харин МАН-ын одоогийн дарга нарт тэрний хэлтэрхий ч алга. Адгийн наад зах нь албан үүргийнхээ дагуу У.Хүрэлсүх, Ц.Нямдорж хоёр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангиар нэг ч удаа шагайсангүй. С.Баярын хоригдож байгаа орчин, эрүүл мэндийн талаар асууж сурагласангүй. Хэрэв тэр хаалгаар хамраа шургуулж гэмээн С.Баяртай нэг адил гэмтэн болно гэж айсных биз. Эсвэл С.Баярын хоригдож байгаа байдал өөрсдөд нь илүү ашигтай учраас тэр байх.

Хүн айх юмнаасаа айж, ичих юмнаасаа ичих ёстой. Хулгай хийхээс ай, худлаа хэлэхээс ич. С.Баяр гэдэг хүн лав тэдний хувьд айдас, ичгүүрийн аль нь ч биш, авралын бурхан байсан цаг харин саяхан.

Тиймээс МАН-ын удирдлагуудад сануулахад гэмтэн ч бай, гэмгүй ч бай хүн бүр амьд явах эрхтэй. С.Баярт ч бас энэ эрх хамаатай. Тэр тусмаа хуулийн байгууллагуудын чинь шийдвэрээр эрхээ хасуулж “төрийн хамгаалалтад” орсон хүн тэр байранд үхэж болохгүй. Эрүүл мэндээ алдаж болохгүй, Ерөнхий сайдаа! Үүнийг “эрүүдэн шүүлт” гэдэг юм.

Наад захын, арван жилийн боловсролтой хүмүүсийн мэдэж байгаа энэ үнэнийг 28 жил улс төрд явж, гурван удаа Хууль зүйн сайд хийсэн Ц.Нямдорж гэдэг “ясны хуульч” мэдэхгүй байх учиргүй. МАХН, МАН-ын дарга нарыг 28 жил бөмбөгөнүүлж, шударга ёсны “илдээрээ” далайлган хүссэн хаалгаа татаж явсан Ц.Нямдорж гэдэг хүн нэг муу “хулгайч”-тай (С.Баярыг хэлэв) уулзахаасаа л айх гэж.

Б.СЭМҮҮН

Монгол оюутан шилдгээр шалгарлаа
Монгол оюутан шилдгээр шалгарлаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​