fbpx Хөгжлийг хүний оюун ухаан, мэдлэг чадвар, боловсролын чанараар хэмждэг болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 28 секунд

Хөгжлийг хүний оюун ухаан, мэдлэг чадвар, боловсролын чанараар хэмждэг болсон

Монгол Улсын гавьяат эдийн засагч, судлаач, доктор /Ph.D/, профессор Р.БАТМЭНДТЭЙ ярилцлаа.

-Таны эдийн засаг судлаач, эрдэмтэн болох замнал бас л сонин юм байна. Энэ талаар эхлээд товчхон өгүүлнэ үү?

-Би хэдийгээр тэтгэвэрт гарсан ч эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хийсээр яваа жирийн л эрдэмтэн, судлаач хүн. 1972 онд Москва хотын Хүнсний технологийн дээд сургуулийг төгсч ирээд Хархорины гурилын үйлдвэрт томилогдож очсон нь миний ажил хөдөлмөрийн гараа байлаа. Тэндээ слесариас эхлээд засварын цехийн дарга хүртэл дэвшиж, Унгар улсын мэргэжилтнүүдтэй үйлдвэрийнхээ өргөтгөлийн ажлыг хийлцэж явлаа. Тун удалгүй хоёр жилийн дараа Улаанбаатар хотын гурилын үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлд оролцож байгаад 1977 онд аспирантурын шалгалт өгч тэнцсэнээр Унгарт суралцах боломж олдсон юм. Аспирантураа төгсөөд ирсэн чинь, тэр үеийн Гурилын үйлдвэрийн нэгдлийн техникийн хэлтсийн даргаар томиллоо. Тэндээ таван жил ажилласны дараа МАХН / хуучин нэрээр/-ын Төв хороон дээр дуудаад “Хүнсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар оч” гэж байна. Намын шийдвэр, даалгавар юм хойно татгалзах эрх байхгүй шүү дээ. Эндээс л миний эрдэм судалгааны ажил эхэлсэн юм. Тухайн үеийн Шинжлэх ухаан, техникийн улсын хороо /ШУТУХ/-ноос төслийн санхүүжилт гээч юмыг нэвтрүүлж туршихаар болж, манай хүрээлэнг сонгожээ. 1990-ээд оны үед л дээ. Гэтэл тэр үед БНМАУ-ын сүүлчийн Засгийн газар /Ерөнхий сайд нь Д.Бямбасүрэн/-ыг байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухаан техникийн улсын хороо, Эдийн засгийн талаар гадаадтай харилцах улсын хороо зэрэг хэд хэдэн байгууллагыг нэгтгэж, Үндэсний хөгжлийн яамыг бий болгоод орлогч сайдаар нь намайг томилчихдог юм байна.

-Нөгөө эрдэм судлалын ажил хийж эхэлсэн хүн маань төрийн сайд болж дэвшээд шинжилгээ судалгаанаасаа хөндийрөөд явчихсан уу?

-Тэгэлгүй яахав. Анх барьж авсан ажлынхаа үр дүнг харж чадаагүй болохоор тиймхэн л байсан. Гэсэн ч би яаманд очоод Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ, хөгжлийн арга зам зэргийг судалж, төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой танилцсан. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед чөлөөт эдийн засаг, зах зээл рүү шилжих ажлыг эхлүүлж байлаа. Ний нуугүй хэлэхэд, үүнийг мэддэг, чаддаг тэр бүү хэл төсөөлдөг ч хүн байгаагүй юм. Тийм болохор эхнээс нь суралцаж, хуучин социалист системийн орнуудын Үндэсний хөгжлийн орлогч сайд нарыг Солонгост аваачиж, 21 хоногийн сургалтад хамруулж, Японы эдийн засагч Хироно болон бусад /бидний ярьж сурснаар/ капиталист орны эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд манайд ирж хичээл заадаг байлаа. Ингэж л чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засгийн талаар анхан шатны мэдлэг, төсөөлөлтэй болж байсан юм шүү дээ.

-Гэхдээ л тэр үед өмч хувьчлалыг явуулж, хувьцааны талаар ямар ч ойлголтгүй иргэдэд цэнхэр, ягаан тасалбарыг тарааж эхэлсэн байх аа?

-Тэр үеийн Засгийн газар нийт ард иргэдээ гарааны капитал, өмчтэй болгох нь зөв гэж үзсэн шиг байгаа юм. Ямартай ч тооллого хийж, Монгол Улс 50 тэрбум гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж тогтоогоод 20 тэрбумын хөрөнгийг хувьчлахаар болсон. Өмч хувьчлалын комиссыг тусгайлан байгуулсан. Үндэсний хөгжлийн яам бол ямар хөрөнгийг хэрхэн хувьд шилжүүлэх талаар саналаа илэрхийлж байснаас биш хувьчлалд гардан оролцоогүй юм. 1993 онд анхны ардчилсан сонгууль болсны дараа миний бие Засгийн газрын Шадар сайд Л.Пүрэвдоржийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллах болсон. Улмаар ЗГХЭГ-т референт, газрын дарга зэрэг алба хашиж байгаад 2001 оноос хувийн хэвшилд шилжлээ. Мобикомын ерөнхий захирлаар ажиллаж байсан. Түүний дараа төрийн албанд дахин хүчин зүтгэж Ерөнхийлөгчийн Тамгын газарт Үндэсний хөгжлийн цогц бодлогын үндэсний зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнд зөвлөхөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан даа. Түүнээс хойш доктор, профессор Б.Даш-Ёндон багшийн зөвлөснөөр судалгааны ажил хийж, 10-аад жилийн хөдөлмөр шингэсэн “Монголын хөгжлийн философи: Улс төрийн эдийн засгийн шинжлэх ухаан холбогдох нь” номоо хэвлүүлсэн ийм л түүхтэй юм.

-Дэлхий дахины хөгжлийн үндэс нь шинжлэх ухаан гэсэн ерөнхий ойлголт, баримжаа манайханд байдаг ч яг яаж холбогдох, хэрхэн ашиглах талаар онол, практикийн зөрөө их байх шиг байна. Энэ талаар та товчхон тайлбар хийж өгнө үү?

-Шинжлэх ухааныг би хүний нийгмийн хуримтлуулсан мэдлэг гэж л ойлгодог. Үүнийг байгалийн болон хүмүүнлэгийн мэдлэг гэж хоёр хувааж байна. Хүмүүсийн амьдрал болон нийгэм, эдийн засагтай холбоотой аливаа мэдлэг, хуримтлуулсан нөөцийг хүмүүнлэгийн ухаанд харьяалуулан судалж байна шүү дээ. Түүний дотроос эдийн засгийг нь тухайлан авч үзвэл өөрийн хэрэгцээт зүйлийг үйлдвэрлэх, үүнийгээ хуваарилж тараах, тараасныгаа худалдан борлуулах, арилжих ийм л үйл ажил, үйлдэл явц юм, товчхондоо. Дээхнэ үед дэлхий нийтийг капитализм, социализм гэж хувааж байх үеэс л ийм компонентоор явж ирсэн, одоо ч тийм л байна. Ялгаа нь хувийн хэвшлийн болон төрийн өмчид тулгуурлан явагдаж байсан ч аль аль нь маш нарийн төлөвлөлттэй байсан. Тэгэхээр эдийн засгийн энэ үйл явц, үзэл баримтлал нь ХХ зууны эхэн үеийн К.Марксын онол дээр суурилсан гэдгийг хэлэх, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.

-1990-ээд онд ардчилсан хувьсгалыг тайван замаар хийснээс хойш бидний амьдралд ямар өөрчлөлт гарав. Мэдээж алдаж асгасан юм байгаа л байх. Бас ололт амжилт байх нь тодорхой. Үүнийг аль болох товч тодорхой томьёолбол та юу хэлэх вэ?

-Манай улс энэ үеэс улс төрийн болон эдийн засгийн шинэчлэлийг хослуулан хийсэн гэж ярьж дүгнэдэг. Нэг намын захиран тушаах дарангуйллын системээс олон намын ардчилсан тогтолцоонд хүрэх улс төрийн шинэчлэл өөрчлөлтийг хийжээ. Нөгөө талаар эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт арга барилаас зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих шилжилтийг хэрэгжүүлсэн байна. Үүнээс өмнөх хугацаанд бүтээж босгосон, хийж амжуулсан аливаа ололт амжилт болгоныг одоо ч хувааж “идэж” , ашиглаж л байгаа юм. Монгол Улсын эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд олон улсын банк санхүү, хандивлагч байгууллагын үүрэг оролцоо их байсныг бас дурдах ёстой. 1992 онд манай улс Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн гишүүнээр элссэн зэргээс үүнийг харж болно. Эхлээд хандивлагч гэж нэрлэж байснаа донор, дэмжигч орон болсон олон улсын тусламж, дэмжлэг энэ бүхнийг баталдаг. Гэвч 2008 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал манай улсад сүүдрээ тусгаж, эвгүй байдалд оруулсан. Учир нь, энэ үед зөвхөн барилгын салбарыг дэмжих зорилгоор 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь бусад салбартаа сөргөөр нөлөөлсөн юм. Тухайн үед Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөснөөр хүндрэлийг хохирол багатай даван туулж байлаа. Энэ хугацаанд эрчим хүч, дэд бүтцийн салбараа хөгжүүлж, зам барилгын хувьд томоохон ахиц дэвшил гаргасан. Нийслэлийн доторх замаа оруулаад 1800 км автозамтай гэж ярьдаг байсан бол одоо 7000 шахуу км болж, 2-3 аймгийн төвөөс бусад нь хатуу хучилттай замаар холбогдчихоод байна. Энэ Засгийн газар үүнийг гүйцэлдүүлэхээр ажиллаж байгааг бид мэднэ.

-Аж үйлдвэрийн салбарт “Эрдэнэт” шиг томыг бариагүй ч гэсэн тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан л байх. Тийм үү?

-Ноос, ноолуурын салбарт гэхэд давуугаа нэхэж, материал үйлдвэрлэл хөгжиж байна. Ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгохын төлөө ажиллаж, багагүй хэмжээний экспорт хийж байгааг үнэлэхгүй байхын аргагүй. Барилгажилт, орон сууцжуулах хөтөлбөр нийслэлд маш сайн хэрэгжсэн бол тээврийн салбарын зохицуулалт тааруугаас болоод жаахан зогсонги маягтай байна. Ялангуяа уул уурхайн салбарын тээвэр ложистик замбараа муутай байгааг анхаарах хэрэгтэй. Харин орон нутаг, хот хоорондын тээвэр боломжийн болж буйгаас харахад зохицуулалт, зохион байгуулалт гээч юм хамгийн чухал болохыг илтгэж байна. Манай улсын эдийн засаг, санхүүд хамгийн том оролцоо, үүрэгтэй салбар бол арилжааны банкууд болжээ. Тэднийг жинхэнэ утгаар нь байгуулж, зах зээлийн жамаар нь ажиллуулж чадахгүй байна гэж би үздэг. Ломбард, ББСБ-ыг эс тооцвол санхүүгийн хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрийг зөвхөн банкууд хангаж, 95 хувийг бүрдүүлж байна. “Bank of Ingland”- ын захирлаар ажиллаж байсан Kинг гэдэг нөхөр “Банкийг жинхэнэ ёсоор нь ажиллуулж буй улс бол Хятад л байна” гэж хэлсэн байгаа юм. Яагаад гэвэл, Хятадын томоохон 25 банкны ганцхан нь хувийнх байдаг аж. Бусад нь улсын буюу төрийн мэдэлд ажиллаж, хөрөнгө төвлөрүүлэх, түүгээрээ эдийн засагт үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, богино хугацаа, бага хүүтэй зээл олгоход л анхаардаг юм байна. Гэтэл манай арилжааны банкууд аль болох урт хугацаа, өндөр хүүтэй зээл олгохын тулд л ажиллаж байна шүү дээ. Төв банк болохоор инфляцыг онилсон бодлого хэрэгжүүлнэ л гэдэг. Одоогоос 20 гаруй жилийн өмнө инфляц 480 хувиас даваад багахан уналт ажиглаад П.Жасрай гуай “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлж байсан юм. Тэр үед Монголбанкнаас инфляцыг бууруулахын тулд ажиллахаас аргагүй байлаа. Одоо 10-аас доош, ганц оронтой тоонд инфляц эргэлдэж байхад зохицуулалт хийх гэж зүтгээд яах юм бэ. Түүний оронд төгрөг валютын харьцааг тогтвортой байлгахын тулд нөөц бүрдүүлэх ажлаа л сайн хийх хэрэгтэй.

-Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаад дээд хязгаар тогтоох гэж үзсэн ч амжилт олсонгүй. Энэ нь хадгаламжийн хүү өндөр байдагтай холбоотой юм шиг байна. Үүнийг зохицуулах, зээлийн хүүг багасгах арга байхгүй юу?

-Манай улсын арилжааны банкуудад байгаа нийт хадгаламжийн 97-98 хувийг цөөхөн хадгаламж эзэмшигч бүрдүүлдэг юм байна. Тэд хүүг өндөр байлгаж, ашиг олох боломжоо алдахыг хүсэхгүй. Нөгөө талаар эх үүсвэр буюу хадгаламжаа татчихвал банк хөрөнгийн дутагдалд орно. Аягүй бол дампуурна. Тиймээс л хадгаламжийн хүүг өндөрт барьж, тэр хэрээр зээлийн хүү буурахгүй байна. Үүнийг бусад улсад их хэмжээний хадгаламжаас өндөр татвар авах, эдийн засгийн эргэлтэд оруулахыг шахах замаар зохицуулалт хийдэг юм билээ. Үндэсний хөрөнгөтөн юм уу хуримтлал ихтэй хүмүүсээс татвар, хураамжийг нь авч улсын төсөвт төвлөрүүлснээр дахин хуваарилж, нийгмийн ядуу буурай хэсгийг тэжээн тэтгэж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг, зээл олгодог ийм зарчмаар бид явж байх учиртай юм. Үүний үр дүнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах болно.

-Үндэсний хөгжлийн үзэл баримтлал гэхчлэн Засгийн газар бүр л өөрийн баримт бичгийг боловсруулан гаргадаг. Тэр бүхний үр дүнг тооцох механизм, аргачлал гэж байна уу?

-Өнөөгийн дэлхий ертөнцөд хөгжил гэдгийг хүний оюун ухаан, мэдлэг чадвар, боловсролын өсөлтөөр хэмждэг болчихлоо. Хэчнээн сайхан барилга босголоо гэхэд түүнийг тархи оюун нь хөгжсөн архитектор инженер, дизайнер зураг төслийг нь гаргаж, тооцоог нь бодож, мэргэжлийн өндөр чадвартай барилгачин л барьж бүтээнэ шүү дээ. Тиймээс хувь хүний хөгжилд онцгой анхаарах хэрэгтэй юм. Энэ мэдээж, нийгмийн анхдагч нэгж гэр бүлээс эхлэх бол цаашлаад боловсролын салбар, нийгмийн харилцаатай салшгүй холбоотой байж таарна. Үүнд аль ч талаас нь бодсон эдийн засаг, хөрөнгө мөнгө чухал юм. Гэвч боловсролын тогтолцоо, түүний үр өгөөж хамгийн гол үүрэгтэй. Манай улс сүүлийн 25 жилийн дотор боловсролын систем, сургалтын арга барил, хөтөлбөрөө 16 удаа өөрчилсөн байна. Бүх шатны боловсролын сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээ жил тутам өөрчилж, тэр бүртээ “нуухыг нь авах гээд нүдийг сохлов” гэдэг шиг маш их алдаатай болгосон байдаг. Ийм байж болохгүй. Одоогийн төвшинд мөрдөж байгаа шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдсон танин мэдэхүйн ойлголт, онол мэдлэгийг л хүүхдийн нас сэтгэхүйд нь тохируулан олгох шаардлагатай. Өнөөгийн байдлаар янз бүрийн юмаар хүүхдийг хэт ачааллаад байна шүү дээ. Дээд боловсролын тухайд элсэлтийн шалгалт, мэргэжил сонголтоос эхлээд л маш хариуцлагагүй хандаж байна. Тухайн сургууль, суралцагч, эцэг эхчүүд ч адилхан. Их дээд сургууль төгссөн диплом, бакалаврын үнэмлэхтэй болохыг л туйлын зорилго болгож байгаа нь харагддаг. Сонирхолгүй хүн яаж юм сурах билээ, тодорхой шүү дээ. Түүний оронд эрэлт ихтэй, нарийн мэргэжил эзэмшихээр сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж болмоор юм. Тэдэнд хөдөө орон нутагт ажлын байрыг нь бий болгож хөдөлмөрлүүлбэл илүү үр дүнтэй байх болно гэж боддог. Эндээс л эдийн засгийн хөгжил, өсөлт эхлэх учиртай юм. Эцэст нь, цөөн хэдэн зүйлийг тоймлон хэлэхэд, Засгийн газар иргэдийн боловсролын талаар фундаменталь арга хэмжээ авч, санхүүгийн салбарт зөв менежмент хийж, эрүүл мэнд, нийгмийн дэд бүтцийн чиглэлээр онцгойлон анхаарах ёстой. Өнөөгийн томоохон гүрнүүд хүчтэй Засгийн газрыг дэмжиж, төвлөрсөн удирдлагыг сайшаадаг болж байгааг манай урд, хойд хөршүүд харуулж байна. Нобелийн шагналт эдийн засагч Штиглец хэлэхдээ “Аливаа юманд хоёр хязгаар бий. Түүний дунд түм буман зам байдгаас өөрт тохирохыг олж авах нь чухал” гэсэн байдаг. Бидэнд тийм л зам хэрэгтэй юм. Энэ нь либераль ардчиллын механизм байх болов уу гэж бодож байна.

Д.МӨНХЖАРГАЛ

		 ТОМЧУУД ТООДОГГҮЙ НОГООН ХӨГЖИЛ
ТОМЧУУД ТООДОГГҮЙ НОГООН ХӨГЖИЛ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​